Sunday, April 10, 2011

Сахажа йогчидын урлаг бүтээлээс

Мөн чанар нь сэргээд ирэхлээр сахажа йогчидын бүтээсэн юм болгон нь маш гайхамшигтай энерги ялгаруулдаг... Та тавтай сууж сонирхоно уу.

http://soundcloud.com/homesickali3n/sets/yoann-freget-2010-canadian/

http://soundcloud.com/homesickali3n/sets/resonant-bodies-spring-2010/

http://soundcloud.com/homesickali3n/sets/anandita-toronto-tour/

Альберт Эйнштейн-ы онолоос

Альберт Энштейн нь төрөлхийн суут хүн, жирийн хүмүүсээс - нарийн юмсыг ухамсарлах, ойлгох илүү чадвартай байсныг нь бид мэднэ. Түүний, багадаа багшдаа юу гэж хариулж байсныг доор видео-ноос үзнэ үү.




Багш: Би та нарт онол батлая. Хэрвээ Бурхан байдаг бол Тэр нь муухай байж таарна....
Аливаа зүйлийг Бурхан бүтээсэн гэж хэлдэг шүү дээ (хүүхдүүд толгой дохино)...
– Тийм бол Тэр мөн муу/муухайг бүтээсэн. Тийм учир Тэр өөрөө муухай юм.
А. Энштейн гараа өргөнө:
- Уучлаарай, багшаа... Хүйтэн гэж байдаг уу?
Багш: Юун хачин юм асуудаг юм. Мэдээж байдаг биз дээ, чи даарч үзээгүй юм уу?
А. Энштейн: - Үнэндээ бол багшаа хүйтэн гэж байдаггүй юм. Физикийн хуулиар бол бидний хүйтэн гэж хэлдэг зүйл үнэндээ – дулааны дутагдал юм.


А. Энштейн: - Багшаа, харанхуй гэж юм байдаг уу?
Багш: Байлгүй яахав дээ.
А. Энштейн: - Үгүй ээ багшаа, харанхуй гэж юм мөн байдаггүй. Гэрэл байхгуйн улмаас харанхуй үүсдэг юм.
А. Энштейн: - Бид нар гэрлийг судлаж болно, харин харанхуйг судлах боломжгүй.
Муу/муухай юм гэж байдаггүй - тэр нь хүйтэн, харанхуй хоёртой адил мөн байдаггүй. Бурхан бол муу муухайг бүтээгээгүй. Муу муухай нь зөвхөн - хүний зүрхэнд Бурханы хайр дутагдсаны улмаас бий болдог зүйл...
(Альберт Энштейн 1879-1955)

Thursday, April 7, 2011

Kundalini as Strands of Energy /Spiral Rope piercing through the top of the head Sahasrara chakra

http://www.free-meditation.ca/archives/2486
           “Тэгэхлээр, энэ Кундалини нь бол та нар дотор тусгагдсан Анхдагч Хүч юм..
Тэгээд  энэ нь, хүмүүн таны биен дотор байдаг энергийн олон мяндсан утаснуудтай зүйрлэмээр. Энэ нь яг эрчилсэн олс шиг, эдгээр энергинүүд нь бүгд нийлж хамтдаа мушгиралдаж Кундалинийг бүрэлдүүлдэг. 
Хүний биенд эдгээр мушгиралдсан олснууд нь 3-ыг үржүүлэх нь 7 – тэнцүү 21 -- үүнийг нь 108-ын зэрэгт үржүүлхээр тийм их байдаг. Гэхдээ таны Кундалини өгсөхдөө, (эхлээд) зөвхөн нэг юмуу хоёрхон ширхэг утас нь сэргэж, зулайн хэсгээр нэвтрэн (7-р хүрд болох Сахасрара чакраар) гарч ирдэг.  Зөвхөн нэг юмуу хоёрхон нь сэргэдэг, яагаад гэвэл энэ нь хамгийн голд орших Brahma Nadi гэгдэх шугамаар дамжих хэрэгтэй байдаг учраас. Энэ нь бүхэлдээ мушгираа эргүүлэгтэй, яагаад гэвэл Кундалини нь  эргүүлэгтэй, эдгээр сувгууд нь бас  эргүүлгээр өгсдөг ... Тэгэхлээр        хамгийн голд байдаг сувгийг  Brahma Nadi гэдэг. Хамгийн гадна байдаг суваг нь Баруун талын (энергийн нарийн суваг), хоёр дахь дотор голд нь байдаг суваг нь бол Ida Nadi (Зүүн талын шугам) юм.
Тэгэхлээр, Кундалини нь Brahma Nadi-гаар дамжуулан нарийн утаснуудаа (нарийн энергээ) явуулж эхэлдэг. Энгэснээр гол төв нь тавирч чөлөөлөгдөж эхэлдэг. Төв (шугамыг) тавируулснаар симпатетик нервний систем нь мөн тайвширч эхэлдэг бөгөөд энэ нь  (духны түвшинд орших 6-р энергийн хүрд) Agnya Chakra –нд 
 ирч хүний нүд тайвширан, амарч, нүдний хүүхэн хараа өргөжин тэлж, нүд чинь минийх шиг маш хар мөн туйлын тайван болж хувирдаг.  
Тэгэхлээр, та хүний Кундалини хэр зэрэг ямар байгааг нь хялбархан мэдэх боломжтой юм. Хэрвээ Кундалини нь Agnya хүрдийг нэвтэрч гарсан бол нүд нь амгалан, гэрэлтсэн болдог, тэгээд Кундалини нь Сахасрара-руу  ордог.  
Энэ (Кундалини) нь бол туйлын цэвэр гэрэл юм - Мэдлэг, Хайр,Энэрэл мөн Анхаарлын гэрэл. Тэр бүхэл гурван зүйлийг тэр энерги нь агуулдаг.”
(Кундалинийн талаар Германы Вейлбург хотод хэлсэн Шри Матажийн лекцний хэсгээс, 1991 оны 8-дугаар сарын 11)
Англи хэлнээс доорх линкнээс орчуулав.
Цэвэр долгионыг мэдрэх Sahaj дасгал:
Алгаа сахажа йогчдийн авхуулсан энергэтэй зурагруу хандуулан бариад, юу ч бодолгүй алган дээрээ ямар нэгэн мэдрэмж мэдрэхийг үзнэ үү. Эдгээр зурагнууд нь, хэрвээ таны хүрднүүд нэг их хүнд гэмтээгүй бол та эдгээр зурагнуудаас нарийн сэвэлзүүр салхи мэт энергйг мэдрэх болно..

Wednesday, April 6, 2011

Shri Mataji -ийн хэлсэн үгнээс


“The truth which can be actualized after Self-Realisation is that you are not this body, this mind, this conditioning from the past, this ego, these emotions, but that you are the Pure Spirit."
“Бодь болсоны дараа, та нар энэ бодол/санаа биш, өнгөрсөн үеэс үлдсэн зуршил заншил биш, энэ ‘эго’ биш, эдгээр сэтгэлийн хөдөлгөөн биш, харин та нар Ариун сүнс болох болно.”

"The Spirit is like the firm axis at the very centre of a wheel. If our attention reaches the immovable firm axis at the very centre of the wheel of our existence (which is constantly moving), we become enlightened by the Spirit, the source of inner peace, and reach a state of complete calm and self-knowledge."
“Сүнсийг - дугуйны тэнхлэг голтой зүйрлэж болно. Хэрвээ бидний анхаарал тэрхүү дугуйны тэнхлэгт хүрч чадвал, бид эргэлдэж байдаг тэрхүү амьдарлын голд нь орч (өөрсдөө эргэлдхээ байж) Сүнсээр гэгээрч, дотоод амар амгалан, туйлын анир чимээгүй мөн өөрийн-мэдлэгт хүрэх болно”.

[Podcast] Power of Kundalini




Видеонд дээрх Шри Матажи-йн тайлбарласан ярианы орчуулга:

“Өнөөдөр би та нар Кундалини-йн талаар ярьж өгье. Кундалини нь бол бидэн дотор байдаг ариун хүсэл юм. Биднийг боловсруулах гэж, сүнсийг амилуулах гэж, зулайг нээж бодь болгох гэж тэнд (бидэн дотор тэр Кундалини хүч байж) байдаг.  Юу гэсэн үг вэ гэвэл, хүний хүсэл нь зөвхөн хүн бодь болсны дараа {тэрхүү хүч нь идэвхжиж, амь нь амилсны дараа-орч.} хангагдаж бүрэлддэг. Эс тэгвээс тэр нь зүгээр нойрсож буй хэлбрээр тэндээ байж байдаг. Тэр нь “үлдэгдэл” хүч юм. Тэр нь энэ бүхийл сансар огторгуйг бий болгосон хүч...
Гэхдээ та өөрийн- амин сүнсний биелэлийг олж, боловсрохоос нааш, та өөрийн амин сүнстэй нэг болхоос нааш, ---- энэ хүч нь ---танд илэрдэггүй/ та үүнд хүрч чадахгүй. Танд нэг л юм дутуу юм шиг ийш тийшээ хөөцөлдөөд гүйгээд л, гүйгээд л байх болно. Та нэг юманд хүрэх гээд ч байгаа юм шиг, эсвэл өөрийнхөө утгыг өөрийгөө илэрхийлэх/илрүүлэх аргаа мэдэхгүй ч байгаа юм шиг сэтгэгдэлтэй, та гүйсээр л байх болно. Гэхдээ тэр хүч нь тань дотор байж л байдаг, нойрссон чигээрээ, гэхдээ (сэрээгүй учраас) танд маш хоосон юм шиг сэтгэгдэл төрсөөр л  байх болно...”

Self Realization – гэдэг үгийг би маш олон хэлбэрээр Монгол хэлрүү орчуулсан, учир нь маш их юм агуулсан үг бөгөөд би орчуулахдаа: (өөрийн) сүнсний биелэл/боловсрол, нойрсож буй (Kundalini) хүчээ идэвхжүүлэх, мөн чанраа амилуулах, бодь/бодит болох, зулайгаа нээгдүүлэх, адислагдах гм. тухайн өгүүлбэрийн утгаас шалтгаалан хувирган авдаг.

Tuesday, April 5, 2011

Кундалини хүчний талаар

 Shri Mataji-ийн Kundalini хүчний талаар хэлсэн лекцний хэсгээс:

“Энэхүү кундалийни нь бол маш энгийн хялбар зүйл юм. Энэ бол ариун юмыг хүсэх бидний дотоод хүслийн илэрхийлэл юм. Өөрөө өөрийнхээ сэтгэлтэй нэгдэх, өөрийн мөн чанартай нэг болох гэсэн хүсэл юм. Энэ нь ариун хүсэл. Өөрсдийн мөн чанар, зүрхэндээ - тэнгэрлэг юмсын талаар мэдэх гэсэн бидний хүсэл юм. Энэ ариун хүсэл бол, нэг ёсондоо хүч юм, ариун хүслийн хүч. 
Бидэн дотор Кундалийни хэлбэрээр байрлаж байдаг. Бүхэл биеэр илэрдэг. Гэхдээ энэ нь нойрссон чигээрээ л бүрэн бүхлээрээ (хүн дотор) байж байдаг. Хүнийг биеийг хөгжлийн явцаар бүрэлдүүлэн энэ бүхэл зүйлсийг бүтээсэн мөртлөө тэрээр (хүн дотор) нойрсож буй хэлбэрээр тэнд байж байдаг. Яагаад гэвэл тэрхүү хүслийн хүч нь өнөөгийн байдал хүртэл өөрийгээ илэрхийлэх, өөрийгээ илрүүлэх боломж/ завшааныг олоогүй байсан учраас. Энэхүү тэнгэрлэг хүчийг хүмүүс цочроож өдөөж (янз бүрийн буруу аргаар, бэлгийн идэвхээр, sex-ний хүчээр) сэргээнэ гэж боддог, эсвэл зарим нэг нь үүнээс ямар нэгэн ашигтай, санаачилга зохион байгуулна гэж бодон: Кундалийни йога, Кундалийнийг сэргээнэ гэсэн бизнес үүсгэсэн байна. Энэ нь худалдаа арилжааны зүйл биш юм. Үгүй. Энэ нь амьд үйл явц юм. Үүний худалдаа арилжааных болгох боломжгүй юм, үүнийг сэргээхийн тулд мөнгө төлөх боломжгүй, энэ нь үнэлэшгүй зүйл юм. Бидэнд тархи байдаг шиг, бид нар бол хүн юм, бид үүнийг ойлгох хэрэгтэй. Бид нар тэнгэрлэг юмыг худалдан, үүнд төлбөр төлөх боломжгүй юм. Эсрэгээр харин мөнгөний тухай ярих юм бол бид нар Түүнийг гутаан гомдоох болно. Тэнгэрлэг Оюун нь мөнгө гэж юу байдгийг мэдэхгүй, мөнгө бол хүний бүтээсэн хоосон зүйл юм. Та нар үүнд энэ үйл явцанд (1) мөнгө төлөх боломжгүй билээ. Мөн, хүний талаас (2) ямарч хүчлэл чармайлт гарах боломжгүй юм. 
Жимс болохын тулд - цэцэг нь ямар нэгэн хүчлэл гаргаж, мөнгө төлдөггүй. Та нар сармагчнаас хүн болж хувирахын тулд хэр их мөнгө төлсөн билээ? Ямар нэгэн чармайлалт зүтгэл та нарын талаас үүнд орсон уу? Энэ бол аяндаа үүсэх зүйл юм (гэхдээ сүүлийн үед хүмүүсийн бие махбодь оюун санаа нь сүүлийн үед маш  их өөрчлөгдсөн учир, эхлээд сахажа йогийн аргаар өөрийгөө засах хэрэгтэй -орч.), жишээ нь үр тариа соёолж: нахиа, мөн үндэс болдог шиг. Үндсэлсэн нахианы үзүүрт орших тэр жижиг эд эс нь газрыг өөрөө ухан цаашаа нэвтрэдэг шиг, тэр нь аяндаа болдог... Зөвхөн амьд зүйлс аяндаа (цаанаасаа) болдог юм. Тэгээд нахиа өөрөө аяндаа нахиалдаг: навч болоод, цэцэг болоод дараа нь жимс болон хувирдаг. Үүний бүхэл төлөвлөгдөх зураг нь микроскопоор харагдахаар жижиг хэмжигдхүүнд болдог. Үүнтэй адил бидэн дотор соёолох үр мэт “Кундалийни” гэж нэрлэгдэх хүч байдаг. Тэгээд энэ хүч нь бидэн дотор 3 бүхэл хагас цагиргаар хуйлаастай, математикийн утгатай, энэ талаар өнөөдөр ярих боломжгүй юм. Гэхдээ дараа нь тайлбарлаж болох юм. Кундалийнийн байршилыг харах нь маш чухал юм. Энэ нь хүн дотор гурвалжин хэлбэртэй ясанд байрладаг. Энэхүү ясыг “сакрум”- гэгээн, нандин, шүтээнтэй гэж нэрлэдэг. Сакрум гэдэг үг нь эртний Грек хэлнээс гаралтай үг юм. Грек хүмүүс энэ талаар мэддэг байсан байна. Энэ яс нь гэгээн байсан болхоор үүнийг сакрум/гэгээн гэж нэрлэж. Мөн энэ Австралийн нутгаар Грекчүүд ирэхдээ танай голын онцгой долгионыг мэдэрсэн байх нь, тэд эндхийн голыг Параматр гэж нэрлэсэн байна.”

Параматр гэж Анхдагч/Өндөр Эх гэсэн утгатай үг юм.
Кундалийний нь бол бидэн дотор байрлах Эхтэй зүйрлүүштэй хүч юм. Эхийн чанартай энерги, хүнд тэжээл өгч, тэтгэх, боловсруулах, өсгөх энерги юм. Бидний олон уулзварт ясанд, бидэнд өөрсдийн боловсрол биелэлийг өгөх гэж хүлээж байдаг, хувь хүний талаар бүхийл өнгөрсөн амьдарлын мэдээллийг агуулдаг нойрсож буй энерги юм.
Шри Матаджи Кундалийнийн талаар хэлэхдээ, энэ ариун Кундалийни хүч нь бидний өөрсдийн хувийн эх мэт - хувь хүний талаар бүхэл мэдээллийг агуулсан байдаг, маш ариун чанартай, зөвхөн ганцхан л хүслийг агуулсан байдаг бөгөөд: хүнийг өөрийн оюун, мөн чанартай нь холбох гэсэн тэмүүлэлтэй байдаг, бидний талаар мэдээлэл өгч бидэнд өөрсдийн талаар мэдэх боломжийг олгож, биднийг халамжилж, зөвхөн хайр энэрлийн хүчийг бидэнд өгдөг.

      Энэтхэгийн Махараштра нутагт 12-р зуунд амьдарч байсан Гьянешвара гэгээнтэн Кундалийни талаар бичсэнээс нь уншваас: “Кундалийни бол хамгийн агуй хүчний нэг юм. Номлож буй хүн, Кундалийнийг сэргээснээр бүхэл биеэр нь  гэрэл туяарч, хамаг барцад тотгор хир бортиг нь арилж, мөн \Кундалийнийг сэргээснээр\ номлож буй хүний биеийн харьцаа \пропорци\ хөдөлгөөн нь гэнэт тэнцвэртэй болж, нүд нь тод буюу сэтгэл татам болон хувирдаг” гэж бичсэн байдаг. Энэ нь Кундалийни бидэнд яаж тусалдаг вэ гэсэн нэгэн жишээ байна. Үүнээс гадна Томасын бичсэн гностикийн дагуу Есус Христос “Ариун Сүнс бол миний Эх” гэж дурдсан байна. Кундалийни бол “Ариун Сүнс” юм. Мөн Христос: “Бурханы орон та нар дотор бий, дотор чинь байгаа” гэж хэлсэн байдаг. Мөн дараагийн нэг юм бол, Есус загалмай- дэр хадуулж байхдаа: “Behold the Mother! Анхаарах юм бол Эх шүү!” гэж хэлсэн байдаг байна. Тэгэхлээр бүгдээрээ өөрсдийн Эх, өөрсдийн Кундалийни, Ариун Сүнсийг анхаарах нь....
Будда багш Майдар бурханыг дахин төрөх тэр үеийг захиж байсан. Майдар гэдэг нь эртний Энэтхэг хэл болох санскртаар “Matreya” гэдэг бөгөөд Ма гэдэг нь Эх, Трея гэдэг нь 3-ын (тоотой) холбоотой үг бөгөөд Кундалинийг сэргээхэд хүн дотор орших "3 хүчний Эх" сэргэдэг байна. Мөн улмаар бүхийл энергийн хүрднүүдийн агуулга нь нээгддэг. 
Amitayus holding the water of life
Будда багш бидэнд доторх агуулга, бурханлагаа дотроосоо хайхыг сануулж байсан. (Дотроо байгаа ундааг амсахаас нааш бид ундааны талаар хичнээн ном, зүйр цэцэн тодорхойлол, зөв тайлбар, сонслоо ч, мэдлээ ч,  уундааг жинхнээс нь ууж үзээгүй л бол ундааны талаар гаднаас нь мэдээд, нөлөөлөх амтыг нь үзэхийг ч хүсэхгүй мэдэхгүй хоцрох нь зүгээр өөрийгөө/бусдыг хуурсантай адил юм).
Кундалинийг мөн - мэдлэг агуулдаг - бумбын устай хүмүүс зүйрлэдэг. Үүнийг, Аюуш/Амитаюс бурхан нь мөн адил бидэнд сануулан - Кундалинийг/бумбатай усыг (тэнд байдаг шүү гэж харуулан, модоо ургуулаарай гээд захиж суугаа мэт ;)  энэ нь ургахаар мөнхийн настай болдог шүү гэж бэлэгдэн суугаа мэт.
    

     Мухамад Муслимын Коран номноос бага зэрэг дурдвал, тэнд Рух, Къяама-гийн үеийг сануулж, тэр үед - хүний гар гэрчилэх болно гэж мөн бичсэн байдаг. Сахажа йогийн аргаар Кундалини хүч сэргэхээр, хүн гарандаа оношлох нотлох мэдрэмжтэй болдогийг сахажа йогоор хичээлэлдэг хүмүүс мэднэ.

Monday, March 28, 2011

Орчин тойронд нөлөөлөх цэвэр энергийн нөлөө

The effect of Vibrations on the environment:

by Giuseppe Di Munno

Scientific research done in Russia on the effect of the Vibrations on problems caused by radioactivity has shown a marked drop in the level of radioactivity when objects previously exposed to radiation are exposed to the Vibrations. It was also found that the Vibrations had a positive effect on polluted lakes: when exposed to the Vibrations, pollution levels dropped.

Experiments in agriculture show that the Vibrations improve plant growth and seed germination potential,and better crop frequency and yield. At a time when whatever is "100% articial" is all the rage, we have a glimpse here of what tremendous potential the Vibrations have for mankind. The strong point of these resources, that can be used as therapy, in ecology or in food production, is that they are part of an entirely natural process.

Priority to the inner transformation of our awareness, however. It is essential to understand that the purpose of Realisation is not to cure or bring about improvement; these are only the side-effects. The purpose of Realisation is, and always will be, to achieve our union with the Divine. Therefore, the most miraculous of all the benefits made accessible to us is this new dimension to our awareness.

 Сахажа йогоор хичээллэж идэвхжүүлдэг 100% цэвэр энергийн долгионыг - атомын бөмбөгний цацраг туяаанд хордсон зүйлсэнд хэрхэн нөлөөлдөг талаар ОХУ-д хийсэн эрдэм шинжилгээний судалгаагаар, энэ долгионы нөлөө нь хорт бодисын хэмжээг илт бууруулдаг гэдгийг нотолжээ. Мөн адил энэхүү энергийн нөлөө нь бохирдсон нуур, усны  бохирдлыг бууруулж эерэгээр нөлөөлдгийг баталсан байна.
Хөдөө аж ахуйн салбарт хийсэн туршилтууданд удаа дараалан,  энэхүү энергийг ашигласан тохиолдолд заавал үр тариа, жимс ногооны ургац  өсөлт илт сайжирч, хэмжээнээсээ том ургах  жишээтэй олон нотолгоо Сахажа йоганд байдаг.
Хүмүүсийн хүсэл мөрөөдөл хуурамч юм болгонд ухаангүй татагдсан өнөөгийн энэ үед,  энэ нь ямар их агуу боломж хүн төрлөхтөнд байгаан (харанхуйд бүртэлзсэн гэрэл шиг зэрвэсхэн) нэг жишээ юм. Эдгээр хүчний эх үсвэрийг  - байгаль орчинд эсвэл хоол, хүсний бүтээгдхүүнд аливаа сэлбэх/сэргээх хэлбэрээр ашиглаж болох бөгөөд энэ нь юунд ч харшилдаггүй, (учир нь энэ нь) бүрэн, байгалийн үйл явцын нэгэн хэсэг бөлгөө.
Бидний ухамсрын дотоод өөрчлөлт сэхээрлийг, гэхдээ бид урдаа тавих нь чухал юм. Бидний өөрчлөлтийн зорилго нь зүгээр нэг юм эмчилж, өвчнөөс ангижрах юмуу амьдралдаа сайжирч дээшлэх зорилго биш юм. Эдгээр нь зүгээр хажуу үйлдлийн явцаар, тэрхүү долгионы нөлөөгөөр өөрөө аяндаа бий болдог зүйл. Гагцхүү, тэр зулай нээгдүүлж, бодь болох аргачилал нь Дээд Тэнгэрийн хүчтэй нэгдэх зорилготой бөгөөд энэ нь анхнаасаа тийм л зорилготой байсан, тийм хэвээрээ л үлдэх бөлгөө. Голын ус, далай тэнгисрүүгээ нийлж утга учраа дүүрэгдэг шиг. Унтраалттай компьютер тогондоо залгагдаж,  өөрийнх нь үүрэг утга бүрэлдэж асдаг шиг, бид нар эх үүсвэртэйгээ холбогдох хэрэгтэй юм. Тийм учраас, хамгийн гайхамшигтай дээд ололт болох дараачийн ухамсрын түвшин - шинэ хэмжигдхүүнд хүрэх, дээд хэмжигдхүүнийг ойлгодог болох тэрхүү ухамсрын түвшинд хүрэх нь бидэнд тэргүүн чухал билээ......