Monday, December 12, 2011

Сурах дуу

Сахажа йога-г дуу хөгжимгүйгээр төсөлөшгүй, сахажа йогчидын дотроос хязгааргүй  их баяр баясгалан нь хөгжим дуу болон урсан гардаг нь Шри Матажи багшаас уламжлалтай бөлгөө.
Энэхүү зохиосон хөгжим хүний дотоод байдалд маш сайнаар нөлөөлдөг бөгөөд танд хэр санагдахна уу, та доорх клипнүүдээс үзээрэй.


Мөн хүчээ сэргээмээр байвал, Кундалиний сэргээдэг дууг та доорх клипнээс үзэж дагаж дуулж болно.





http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=8YxwAoVtEEM

1976.12.22 Advice Received at Bharat Vidya Bhavan - Cүнсний талаар



1976.12.22
London хотын “Бхарат Видья Бхаван”-ы зааланд Шри Матажийн СҮНСНИЙ ЕРТӨНЦИЙН ТАЛААР хэлсэн үгнээс:

“Өнөө цагт, сүнс байдаг уу үгүй юу гэдэгт итгэх үү үгүй юу гэсэн асуулт хүмүүсд гарч ирж байдаг. Яагаад гэвэл энэ нь үл таних ертөнц учраас. Тэгээд үл таних ертөнцийг бүрэн гүйцэд нээж, ойлгож танихаас нааш энэ нь бидэнд ямагт хий үзэгдэл үзүүлж, бидэнд энэ нь Тэнгэрлэг мэт санагддаг. Тэгэхлээр, бид сүнсний талаар, тэр нь юу юм, юу хийдэг юм, яаж боловсордог талаар нь мэдэх хэрэгтэй. Маш олон хүмүүс – "бид сүнсэнд итгэдэггүй" гэнэ – гэвч та нар итгэнэ үү, үгүй юу – энэ нь байж байдаг. Христосын талаар уншвал, тэрээр үхсэн сүнснүүдийг хүнээс гаргаад гахайнд оруулаад, далайнд хаяж байсан нь бий. Тэр маш тод тодорхойгоор хүмүүсд “сүнснүүдээс” хол байхыг сануулж байсан. Сүнс бол бидний үхэхэд үлддэг, бүдүүн баараг бие махбодиос салан үлддэг хэсэг юм. Тэгээд тэр сүнс нь Преталок гэдэг ертөнцрүү шилжиж тэндээ жижиг болон хувиран хувирсаар үр хөврөлийн эмбрионы хэмжээтэй жижиг болон, тэгээд дараахь төрлөө олтлоо тэндээ хүлээдэг.
            Гэхдээ зарим хүмүүс үхэхлээрээ, сэтгэл дундуур сүнс болон хувирдаг. Юу вэ гэвэл тэдгээр хүмүүс нь амьдралдаа нэг юмны хойноос маш их хөөцөлддөг байгаад түүнийгээ биелүүлж чадалгүй нас нөхцөхлөөр тийм зүйл тохиолддог байна. Жишээлбэл, эх хүн хүүхдээ төрүүлэхдээ төрөлтийн хүндрэлээс болон хүүхдээ харангуутаа нас барвал, тэрээр хүүхдийнхээ төлөө санаа зовсоор, сүнс нь амар тайван байлгүй, газарт хорогддог байна. Эсвэл эцэг хүн гэнэтийн ослоор нас нөхчихөөр ардаа үлдсэн хүүхдүүдийнхээ төлөө харах хүнгүй гэж санаа зовон мөн хорогдох явдал байдаг. Мөн бас маш их том амбиц, том санаатай явж байсан хүн гэнэт зорилго бүрэлдүүлэлгүй үхчихлээр тэдгээр нь мөн адил, Преталока-руу шилжилгүй энэ ертөнцөд хорогдсон сүнс болон үлддэг. Маш их зовоогдож, тарчлагдан алуулсан хүмүүс мөн адил Преталока-руу явхын хүсдэггүй, өөрийг нь зовоосон тэдгээр хүмүүсээс өшөөгөө авах гэж хорогддог.  Тэгэхлээр үхсэн сүнс болох маш олон төрөл бүрийн шалтгаанууд байдаг.
Ерөнхийдөө тэдгээр хорогдсон сүнснүүдийг хоёр хэсэгт хуваадаг.      
Read more>> товчийг дарж цааш уншина уу.

          Нэг хэсэг нь маш түрэмгийн, хэрцгий, том санаархсан, хэт их нэр төр, алдар, ашиг олз хөөцөлдсөн, амбицтай, эгоист, дарангуйлагч байсан хүмүүс үхсэнийхээ дараа тийш хуваарилагддаг. Тэр хэсгийг (supra-conscious) супраконшус ертөнц гэж нэрлэдэг. Энгийн амьдарлыг тэвчиж бүхнээ гэгээрэлд зориулсан, уул хаданд, Гималаяд амьдарч , “равидхи пранаяма” хийдэг байсан “гүрүү”-багш, “садху”-мэргэд нар нь бодь болж чадалгүй, зулайгаа нээлгэлгүй- гэгээрэлд хүрч чадалгүй нас бархаар мөн тэдгээр нь энэ супраконшус ертөнц-рүү ордог. Тэдгээр нь хүний баруун талд байдаг гэж хэлж болно. Яагаад гэвэл хүмүүн төрлөхтөн нь Дээд огторгуйн – тусгалыг дотроо агуулдаг болхоор, тэрхүү ертөнц нь баруун талд байдаг, мөн хүмүүс үүнд баруун талаараа холбогдож болдог.
Нөгөө хэсэгт нь маш дарлагдсан, хавчигдсан, дээрэлхүүлсэн, тамлагдаж, шаналагдсан, дээрэлхүүлж, доромжлуулагдсан хүмүүсийн сүнс оршдог. Ийм хүмүүс нь үхсэнийхээ дараа маш зальхай, үл мэдэгдэх маягаар өөрсдийнхөө өшөөг авахыг хүсдэг. Тэгээд эдгээр нь нийт огторгуйн зүүн талд хуримтлагддаг. Тэр нь хүний нийт сабконшус - доод ухамсар буюу зүүн талд илэрдэг.
Үндсэндээ эдгээр нь бол төв шугамнаас унаж цааш хөгжилгүй хорогдож хоцорсон хоёр төрлийн сүнснүүд байгаа юм. Гэхдээ энэ дунд нь мөн холилдсон чанартай сүнснүүд байдаг, мөн сайн хүмүүсийн гэр бүлдээ туслах гээд хорогдчихсон, сайн сүнснүүд бас үлдчихсэн байдаг.
Эдгээр сүнснүүд нь тэгээд өөрсдийгөө тод гаргаж, илрүүлэхийг хичээдэг. Жишээлбэл супраконшус ертөнцийн сүнсийг авбал. Лондонд нэг доктор Ламб гэдэг эрдэмтэн байж байгаад нас барж. Тэр үхэхээсээ өмнө маш их шинэ судалгаа, шинэ ололтуудыг нээж, өөрийн мэс засалчийн ажилдаа цааш шинэ салбар нээж судалгаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байж, гэвч тэр гэнэт нас нөхчисөн учир тэр өөрийнхөө ажлыг үргэлжлүүлж чадахааргүй болж. Тэгээд тэр эмчийн сүнс нь хайгуулж байгаад, Вьетнамд байлдаж байсан цэргийн биенд орчихож. Тэр байлдагчийн биенд ороод, би бол энэ тэр гэдэг эмч байна, чи манай хүү, дүү хоёр дээр очоож миний тухай хэлээд өгөөч гэж. Цэрэг эр нэг сайн итгэхгүй байсан боловч, тэр эмч, чи миний үгийг сонсоод яв, би чамайг дагуулаад явья гэж. Тэгээд тэр эмч цэргийг өөрийн ажиллаж байсан эмнэлэгтээ авчиран хартал, тэр эмнэлэг нь аль хэдийн ажиллахаа байгаад,  хаалга барьсан байж. Тэгээд тэр өөрийн хүү дээрээ цэргийг аваачиж тэд нар уулзалдан, би энэ цэргийн биенд байна гэж хэлтэл, хүү нь ер итгэж өгөхгүй байтал, за тэгвэл би чамд өөр хүний хэн ч мэддэггүй зөвхөн бидэнд болсон зүйлсийг хэлье гээд ярьж эхэлтэл хүү нь маш их гайхан түүнд итгэж. Тэгээд тэд маш том байгууллага үүсгэж түүнийгээ “Ламб эмчийн анагаах ухааны олон улсын эмчилгээний Лондон дахь төв” гэж нэрлэжээ. Тэгээд энэ байгууллага нь үйл ажиллагаагаа одооноос (1976 оноос өмнө авч тоолох) 11, 12 жилийн өмнө эхэлсэн байгаа. Үнэндээ бол үүний талаар, тэднийд, тэдний аргаар эмчлүүлж байгаад над дээр ирсэн нэг өвчтөнгөөс би олж мэдсэн юм. Тэр эмэгтэй над дээр ирж, тэнд байсан гээд тэдний үүссэн түүхийг бүгдийг нь бичсэн байсан танилцуулгыг надаа өгсөн юм. Тэгээд тэд эмчлэхдээ, өвчтөнгөөс, таныг юу зовоож байна, та цаасан дээр бичнэ үү, тэгээд үүний чинь дагуу бид танд цаг өгөх болно, тэгээд тодорхойлсон тухайн цагт биенд чинь ямар нэгэн юм болж, бие чинь чичирч, биерүү чинь сүнснүүд орч таныг эмчилэх болно гэдэг гэнэ. Тэгээд ийм маягаар мөн тэр эмэгтэйд тийм зүйл болсон байна. Мөн ийм зүйлд өртсөн олон  хүмүүстэй би тааралдсан. Тэгээд тэр юугаар өвдсөн байсан юм бэ гэвэл, өөрт нь зовиуртай нэг тийм их том биш өвчин байсан юм байна. Тэр өвчнөөсөө тэр тэгээд гарцаагүй салсан, гэхдээ хэсэг хугацааны дараа, ойролцоогоор 5, 6 жилийн дараа, тэр эмэгтэйн бүхийл бие нь чичирж, мэдрэлийн бүхийл эрүүл байдал нь алдагдсан байна. Тэр над дээр ирэхдээ юу ч хийхээ мэдэхгүй, зөвхөн бүхийл биеэрээ галзуу хүн шиг чичирч салагнаж байсан. Чи харж байна уу, энэ зогсож байгаа хүн галзуугийн эмнэлэгээс ирсэн юм, мөн чам шиг энгэж чичирдэг гэхэд, тэр эмэгтэй - би мэднэ, миний энд өвчтэй, энд зүгээр биш, би зүгээр бодож чадхаа ч байсан, би юмсыг маш хурдан мартаж юу ч санахаа байсан, өөрийгөө эрүүл биш байна гэдгээ би мэдэж байна, би яахаа ч мэдэхгүй байна, юу болсон юм болоо, гэсэн. Мэдээж хэрэг бид нар дараа нь тэр эмэгтэйг засаж зүгээр болгосон. Яагаад гэвэл сахажа йоганд та хүнийг тэрхүү Бурханы хайрын хүчээр засах боломжтой юм. Та нар тэрхүү хорогдсон үхсэн сүнснүүдийг зайлуулах боломжтой юм. Тэгээд тэдгээрийг нь Преталока-руу нь явуулан шилжүүлдэг. Гэхдээ зарим ид шид, эрх мэдэл эрэлхийлсэн гүрүү, багш, бөө нар нь тэдгээр үхсэн сүнснүүдийг ашиглах гэж өөртөө чөдөрлөн барьдаг.
Тэгэхлээр, тэр багш гээд байдаг зарим хүмүүс яадаг вэ гэвэл, тэдгээр нь - зальт башир аргатай, сод хүмүүсийг сонгож, үхэх болход нь тэд бэлтгэж байгаад тэдний хүүрний үлдэгдэл дээр очиж, хүүрнээс нь яс энэ тэрийг нь өөртөө авч хадгалдаг байна.  (-Хүний сүнс биеэ орхисны дараах арван хэдэн хоногтоо тэр хавиар эргэлдэж, бие нь юу хийж байна гэдгийг дээрээс нь харж байдаг) Тэгээд хэрвээ тэрхүү биенийх нь  хэсэг нь алдагдсаныг хархаар сүнс нь тэрхүү хүмүүсд очин, тэднэрлүү орон ярьж эхэлж, улмаар тэр сүнс нь тэндээ өөрсдийн яснаас болон тэдэнд олзлогддог байна. Тэгээд тэр багш нь супраконшус ертөнц-ийн (үхсэн сүнснүүдийн) хүчтэй болдог. Эдгээр нь маш айхтар, башир ухаантай, шудрага бус амьдарч байсан хүмүүсийн үхсэн сүнснүүдийн ертөнц юм, тэнд хуримтлагдсан хүчнүүдтэй холбогдож тэр багш нар үүнийг өөрсдийн үйлдээ ашиглаж эхэлдэг байна. Тэдгээр үхсэн сүнсүүдээ тэр багш нар нь янз бүрээр нэрлэдэг – Рам, Кришна, зарим нь Аим, Хрим, Клим бүгдэнд нь Дарь Эх, Бурхадын нэрсийг өгдөг, зариманд нь Есус ч гэж нэр өгсөн байдаг. Тэгээд хүн эдгээр багш нар дээр очхоор тэд нар нь хүмүүсд тарни өгдөг.  (– Хүмүүс, энэ тарни хүртэх зүйлийг маш агуй зүйлс гэж бодох юм, Марати, Махараштрын хүмүүс ялангуяа, “Матажи надаа тарни өгөөч” гэдэг, багшаас тарни авах ямар хэрэгтэй юм, өөрсдийнхөө толгойг ажилуулаач...)Тэгээд ямар тарни тэд нар нь өгдөг вэ гэвэл, жишээ нь “Рам” гэж (чихэнд нь шивнэнэ) тэрхүү тарнийг нь хүн аваад- рам рам гэхээр, “Рам” гэж тодорхойлогдсон үхсэн сүнс нь - тэрхүү хүний оюун санаанд орчихдог. Ихэнхдээ тэр нь хүний Агья чакра буюу 3.дахь мэлмийгээр дамжин хүнрүү ордог, (-би  өчигдөр энэ хүрд болон Кундалини, бусад хүрднүүдийн байх байдал системийн талаар ярьж өгч байсан). Тэгээд тэр зүйл нь шавьруу нь баруун шугамны талаас орвол, хүнийг маш их эго-ны хийтэй болгодог бөгөөд тэр шавь нь маш хэрцгий болон хувирч, эхнэр хүүхдээ зоддог болон, маш их гайхуулсан, би л гэсэн авиртай болдог. Заримдаа тэр хүн нь дэвшиж энэ амьдралдаа маш эрч хүчтэй болон хувирч, хүмүүс хараад, өө энэ хүн чинь яасан юм бол гэж гайхахаар, нэг талыг юмсыг сонирходог байсан бол эрс өөрчлөгдөж маш их “авхаалж самбаатай”, ашиг олзруу эрчимтэй тэмүүлсэн хүн болч хувирсан байдаг. Гэхдээ тэр хүн нь ямар ч “дхарма”-гүй буюу - хүн байх жаяггүй, ямарч хайр энэрэлгүй, ямарч өрөвдөх сэтгэлгүй, зөвхөн түүний ажил хэрэг нь маш бүтэлтэй, хэсэг хугацаанд маш амжилттай мэт санагдах тийм хүн болдог. Тийм “авшиг хүртсэн” гэх, тийм болсон хүмүүстэй би энэ Делид нэлээд их тааралдаж байсан. Бүхийл мөнгөө эдгээр свами, саадху нарт үрсэн олон хүмүүс байсан, тэд -над дээр ирээд бас мөн аймшигтайгаар дагжин салагнаж байсан. Тэд: “Шри Матажи, таны өмнө бид нар ингэж их салагнаж байна, гэхдээ Бурханд тахилын жижиг зул асаахад хүртэл бид нар энгээд байдаг юм, бид сүм хийдрүү ч ойртож чаддаггүй энгээд байдаг учраас”, гэнэ, тэгээд тэд бүгдээрээ хэнд ч ямар ч хэрэггүй хүн болон хувирч,  ажилаасаа ч бүгд халагдсан байсан. Энэ нь зүгээр 5-6 жилийн дотор л тэд тийм болж хувирч. Маш залуу хүмүүс, бүгд маш залуухан хүмүүс шүү дээ. Би Сингапурт, үгүй ээ, Куала Лумпурт би нэг тийм болчихсон залуутай тааралдсан, итгэмээргүй тэр зөвхөн 22хон настай, тэгээд  тийм болчихсон байдаг.
Тэгээд энэ хэсгийг бол супраконшус ертөнц-ийн транседентал, “транс”-анд оруулдаг зүйл гэж хүмүүс нэрлэдэг юм. Тэгэхлээр зүгээр та нарт нэг тарни, нэг нэр өгсөнөөр, та нар үүгээр Хамгаас Дээд хүчийг буюу - Бурханыг зүгээр тэгээд дуудчих боломжтой гэж үү? Тэр таны зүгээр дууддаг, гаран доорх зарц чинь биш шүү дээ. “Рама рама, наашир” гэдэг. Миний ажлыг бүтээгээд өг, манай аав, манай ээжийг харж хандаач гэдэг. Та нар хэн юм? Та нар ингэх ямар эрхтэй билээ дээ? Тэгээд: “миний хэлсэн болгоныг надаа өгсөн нь дээр биз, эс тэгвээс би таныг орхиод танд итгэхээ байлаа шүү” гэдэг.        
....Хүн өөрийн “эго”-ны хийрхэлд тийм утгагүй юм бодож байдаг. ....Хүн нь Бурханд хүлцэх хэрэгтэй юм. Та нар Дээд хүчтэй, Бурхантай нэгдэж нэг болох хэрэгтэй, тэгээд зөвшөөрлийнх нь эрхийг олох хэрэгтэй. ..Тэгсэн цагт л зөвхөн та Түүнд хандаж болох буй за.

Бас өөр маягийн супраконшус ертөнц-ийн  хүчийг өөртөө боловсруулдаг хүмүүс байдаг. Тэдгээр нь өөрсдийгөө “хатха йогчид” гэж томоор нэрлэдэг. Би тэдний нео-шинэ хатха йогчид гэдэг, учир нь тэд нар нь жинхэн хатха йогчид биш юм. Жинхэн хатха йогчид нь хэзээ ч хот, хөдөөгийн суурин газарт хүмүүс амьдардаг хэсэгт хэзээ ч байрладаггүй. Тэдгээр нь ойн модонд, өөрсдийн багш нартайгаа суудаг. Патанжалийн шастра-д буюу хатха йогийн анхдагч номлогч Патанжали нь хатха йогийг баримтлах 6 зүйл байдаг гэж бичсэн байдаг. 1дугаарт нь хатха йогчин нь өөрийн мөн гэгээрлийг олж, бодь болсон багштайгаа ойн аглагт амьдардаг - гэж байдаг, тэгээд хүнтэй суулгүй, ариун явдлыг дагдаг санваартан байх ёстой гэж байдаг. Тэгээд бүхийл 6 зүйлийг үйлдэх хэрэгтэй гэж байдаг, үүнд нь бясалгал ордог, Прана пратишта, Пратья хар, Ньяма ньям.. гээд эд бүх зүйлийг дагана гэдэг бол, өөрийн амьдарлаан залж, маш их ариун чанд чанарыг баримтлах ёстойг заасан байдаг. Энэ нь - гэрийн эзэн/эзэгтэй нарт зориулагдсан гэж заагдаагүй. Гэтэл энэ нь маш их “мода” болж, тийм хатха йога нь энд тэнд тархаж, хийсэн хүмүүс нь бүгд зүрхний шигдээстэй болдог. ....Тиймээ. Энэ үнэн. ...Би нэг хатха йогоор хичээллэдэг нэг эмчийг таньдаг байсан, мөн тэр эмч маш нэртэй эмч байсан л даа, та нар ч түүнийг танидаг байж магад. Өөрөө хатха йогийн хичээл заадаг байгаад, өөрөө зүрхний өвчтэй болсон. Тэр байтугай тэр өөрөө мөн зүрхний, мэргэжлийн эмч хүн байсан. Би түүнтэй тааралдаад, эмч минь, та болгоомжтой байгаарай, таны зүрх чинь болихоо байж байна шүү, гэхэд тэр, юу гэж дээ би зүрхний бичлэгт орсон, зүгээр байсан гэнэ. Би: “Эмч минь та болгоомжтой байна уу, та энэ хатха йогоо хийхээ болиоч” гэж хэлсэн. Яагаад гэвэл энэ нь маш их, хэт туйлширсан төрлийн хэв дадлага бөгөөд энэ нь өөрийг чинь төв байдалд оруулж чаддаг багшийн хараан дор л зөвхөн, өөр ямар ч зүйлэнд хүчээ алдалгүй гамнан байж мөрддөг дасгалууд бөгөөд үүнийг нь багш нь тухайн шавьдаа боловсруулж, харж хэлж өгдөг, маш цөөн тооны хүмүүс хийдэг тийм зүйл юм. --- Гэтэл өнөө үед хүн болгон, кино жүжигчин болохыг мөрөөддөг болж. Эмэгтэй хүүхэд болгон өөрийн бие галбирыг хянан, тухайн жүжигчин, Миссын уралдаанд тогтсон хэмжээнд нь багтахыг хичээдэг болж. --Эдгээр пропорц харьцаа нь тэр чигээрээ чөтгөрийнх гэдгийг би та нарт хэлье. Би эдгээр харьцааны хэмжээг уншсан, тэр нь Дарь Эхс, Дагинсын харьцаа биш байсан. Эдгээр - гоо сайхны уралдаан гэх мэт газар товлосон хэмжээнүүд нь бүр мөсөн завхарсан,  муу явдалт эмсийн хэмжээс байсан. Хэрвээ хүн тийм хэмжээтэй болвол, зөвхөн маш муу \эрүүл бус\ энерги л тэднээс ялгарах болно. Тийм учраас л, эдгээр уралдаанд нь ялсан тэдгээр хүмүүс нь ямар хачин болдогийг та нар харсан биз. --- Эдгээр бүх зүйлс нь бол бүгд хүмүүсийн үүсгэсэн төсөөл юм. Хүмүүсийн гаргасан бүхийл төсөөлөл нь маш хачин байдаг бөгөөд үүгээрээ чөтгөрийн гарт орж байгааг ер мэддэггүй. Кино жүжигчний талаар бүгд маш хачин төсөөлөлтэй. –Лондон хотыг авбал, тэнд нь 80 настай эмгэн хүртэл тэдгээр жүжигчид шиг болохыг хүсч байдаг. “Та нар солиорчоо юу” гэлтэй. ...Эх хүн болохыг хүсдэггүй... Тэгээд тэд янз бүрийн диет, хоолны горим барьж нөхрүүдээ зовоож байдаг. Тэд хаашаа очих гэсэн юм?... Та нар сайн гэрийн эзэгтэй, тохитой аятай эхнэр хүн байх хэрэгтэй, гэхдээ юун түрүүн “Эх” хүн шиг та нар байх хэрэгтэй юм. Та бол жүжигчин биш, харин хань ижилтэй Эхнэр хүн юм.
Тэгээд мөн нөхрүүд нь бас  жүжигчин болох гэсэн юмуу бүү мэд, тэд нар нь мөн өөрсдийн хэв галбираа маш төгс төгөлдөр гэж заасан тэр хэмжээнд нь багтаах гэж  хичээж байдаг. Хэн та нарт энэ хэмжээ нь хамгийн сайхан гэж хэлсэн юм. Өдгөө, та нар харвал, эмэгтэйчүүд нь эмэгтэй хүн шиг харагдахаа байж, эрэгтэйчүүд нь эр хүн шиг харагдхаа байсан байна. Эмэгтэйчүүд нь эр хүн шиг юмуу адуу морь шиг харагдах болж, харин эрэгтэй хүн нь эмэгтэй хүн шиг харагдхаар болж. Энэ нь, системийг нь соличихож байгаа юм. ---Эмэгтэй хүн нь бүхэл байдлаараа эмэгтэй, эр хүн нь бүхэл байдлаараа эрэгтэй хүн шиг байх хэрэгтэй юм. ---Бид нар Шиважи баатар, Рана Прата, эдгээрийн талаар сонсож байсан, тэдний сүрлэг чанаруудыг хар л даа. Тэдгээртэй харьцуулбал эдгээр бүхийл жүжигчдийн од болсон чанарууд нь (ШМ инээнэ) гутамшгаар доошоо харанхуйлагдан унах болно. Чүрчийчихсэн нарийхан хүмүүс байдаг. Хацар дээр нь алгадчих юм бол, нөхөр нь шууд л газар өнхөрч, эхнэр нь өөр хүн дагаад зугтаад явчихна. Энэхүү хамгийн муу “гхор Кали юга” цагт эдгээр бүхийл төрлийн хачин зүйлс болж байна. Энгэж загнаснаар хүн зөвхөн чөтгөрийн муу хүчинд л өөрсдийгөө өгч байгаа юм. Тэгээд эдгээр хачирахалтай юмсыг нь эдгээр супраконшус ертөнц-ийн хүмүүс та нарт - ингэж хий, ингэж үйлд гэж зааж суртачилж байдаг юм.
Маш туйлын туйлширсан чанартай хүмүүс байдаг, ялангуяа эмэгтэйчүүд. “Пати врата” гэгч тийм эмэгтэйчүүд. Тэд мөн бас утгагүй хүмүүс юм. Яагаад гэвэл тэд өөрсдийн нөхрөө үнэн сэтгэлээсээ хайрладаг, тэгээд бүхийл ертөнц тэдний хөлөнд унах ёстой гэж боддог. Мэдээж хэрэг “пати врата” байна гэдэг бол маш хүчтэй хүний тэмдэг, гэхдээ тэр эхнэр эхлээд бодь болсон байх хэрэгтэй юм. Хэрвээ тэр бодь биш байгаад, өөрийн нөхрөө толгойгоо тойруулаад байлгахыг хичээж, аливаа зүйлд Бурханы нэрийг барих нь бол - утгагүй зүйл юм. Тэр эхнэр нь - эр хүнд бүхийл амьдарлын, хайрын нарийныг ойлгох бүрэн эрх чөлөөг нөхөртөө олгох хэрэгтэй юм. --Эдгээр эмэгтэйчүүд нь мөн үхэхлээрээ, - нөхөр нь өөр хүнтэй суучих байх гэсэн янз бүрийн сэтгэлгээнээс болж мөн “нөхрийнхээ толгойн дээр суугаад” нөхөртөөн хорогддог.
            Мөн бас хувиа хичээсэн, зөвхөн өөрийгөө тойруулж боддог, зөвхөн өөрийнхөө л хүүхдүүдийг хайрладаг эмэгтэйчүүд байдаг. Тэдгээр нь: “энэ бол миний цорррррын ганц хүү, энэ бол надаа байгаа цорррррын ганц охин минь” гэдэг. Энэ чинь юу гэж байгаа юм? Яагаад та энгэж буруу адилталд орно вэ? Та хэдэн удаа өмнө нь төрж байсан билээ, хэдэн хүүхэдтэй байсан билээ? Яагаад ингэж ихээр хүүхэдтэйгээ наалдана вэ? ...Энэ нь гэхдээ таныг хүүхдээ хая гэсэн үг биш, хүүхэд чинь ч таныг орхиж, хулиган болог гэсэн үг биш юм. --Гэхдээ энэ бол маш их туйлширсан авирлал юм. Энгийн жирийн, хүүхдүүдтэй хайртай хүмүүс нь мөн бас бусад олны хүүхдүүдэд ижилхэн хайртай байдаг.Тэд энгийн жирийн тохитой амьдралаар амьдарч, бусад эрчүүд юмуу бусад эмсийн хойноос гэр бүлээ орхиод гүйдэггүй. Тэгээд эдгээр жирийн энгийн хүмүүс нь үхэхлээрээ Прета лока-руу очиж, дараа нь дахиад төрлөө олж, сайн хүмүүс болон төрдөг. Хэрвээ эдгээр хүмүүс нь өдгөө төрсөн бол тэдгээр нь өөрсдийн бодь байдлыг олж, гэгээрэх болно.
            Ерөнхийдөө бол маш их төрөл бүрийн, олон олон янзын төөрөлдлүүүд байдаг. Би та нарын цагийг болон өөрийн чухал цагаа алдаж эдгээр аймшигтай хүмүүсийн талаар цаашид ярихыг хүсэхгүй байна.
            Гэхдээ нөгөө талд нь ертөнцийн зүүн талд (дээр дурдсан сабконшус-доод ухамсарт) маш зальтай, чимээгүй  хорлогчин маягаар үйлддэг, үл мэдэгдэгч, алуурчин сүнснүүд байдаг. Энэ ертөнцийн сүнснүүд нь хүнийн оюун санааруу нэвтэрхээр хүн илий балай, маш дорой, зальтай, дороо нойтон, меланхолиг, үймэрч гөлийсөн, солиотой болдог. Эсвэл эдгээр нь таныг алива хортой зүйлрүү оруулдаг, хар тамхи татах буюу аливаа муу зуршилруу татдаг юмуу таныг архичин болгодог, яагаад гэвэл өөрсдөө архи уух дуртай болхоор, танаар дамжуулж уухыг хичээдэг. Та нар итгэхгүй байх, би Куба-д байхдаа маш хөөрхөн жижигхэн охинтой тааралдсан юм. Тэр эмэгтэй надаа би ийм их архи уудаг гээд, маш том уиски-ний шилийг харуулсан. Би гайхаад, яаж чадаж байна гэтэл, нөхөр нь үүнийг батлаад, үнэхээр наадах шилээр дуустал нь хурдан уудаг юм гэв. Тэгээд тэр эмэгтэй, миний биерүү маш том биетэй негр хүн орж ирээд, тэр архийг тэр уудаг юм, би биш, гэж хэлсэн. Тэгээд тэр сүнс түүнрүү орч ирээд архи уух нь тэр эмэгтэйд харагддаг байна... Тэгэхлээр эдгээр төрлийн сүнснүүд нь зүүн талд байдаг сүнснүүд юм.
Мөн бас холимог маягийн (зүүн барууны чанарыг хольсон) үхсэн сүнснүүд байдаг. Тэдгээр нь бол: “бид Бурханд маш их итгэдэг байсан, Бурханыг хайж бүхийл амьдарлаа түүнд зориулж, түүний төлөө маш хүнд нөсөр ажилласан” гэх мэт хүмүүс байдаг. Тэгээд эдгээр нь мөн хүмүүсд Бурханы талаар батлах гэж хүмүүсд янз бүрийн тэмдэгнүүд явуулдаг. Жишээлбэл, өчигдөр над дээр нэг хижээл эмэгтэй ирээд: “Матажи, би гэнэт (бурхадад өргөдөг идээг) чаана-г газар дээрээс оллоо, тэгээд би Матажи та явуулсан байх гээд баярлаад шууд идчихсэн” гэв. Эдгээр сүнснүүд нь мөн хүнд чаана, алмаз эрдэнэс энэ тэр олж өгдөг. Мөн бас эдгээр сүнснүүдийг ашигладаг, байхгүй юмсыг нүдэн дээр бий болгодог гүрүү багш нар байдаг. Эдгээр багш нар бол юу ч биш юм, зүгээр л, жишээ нь Бомбейд нэг юм алга болсон бол, тэр зүйлсийг нь та тэднийд тэр багшийнд олох боломжтой юм. Энэ бол зүгээр зүйлсийг нэг газраас нөгөөрүү нь шилжүүлдэг хулгайч маягийн арга юм. Эдгээр сүнснүүд нь хүний нүдэнд харагдадгүй, тэд нар нь явж байгаа газартаа нэг юм таалагдвал авчихаад, тэгээд алга болчихдог, өөрийг нь чөдөрлөсөн тэр багш нарт л авчирч өгдөг. Тэгээд энэ бүхнийгээ зүгээр сүнсний талаарх мэдлэг гэж хэлдэг зүйл байгаа юм.  
Тэгэхлээр, та нар одоо, энэ нь - Бурхан биш, үхсэн сүнсний шид гэдгийг яаж салгаж мэдэх вэ? Ганц энэ л асуултыг тавиад үз. Тэгэхлээр, --  мэдээж, Бурхан юу гэж-- зөвхөн энд байхад л хэргэлдэг зуурдын чанартай эдгээр утгагүй зүйлсийг бидэнд өгөх гэж тэмүүлэх билээ? Бид үхэхдээ өөрсдийн бүхийл эрдэнс, бүхийл үнэт зүйлсээ энд үлдээгээд, орхиод явдаг шүү дээ. Бурхан бидэнд эдгээр зүйлсийг өгнө гэж үү? Тэр ухаангүй гэж үү?              .....Хэрвээ Бурхан танд хайртай бол танд хамгийн дээдийн дээд, мөнхийн, хувирашгүй, усташгүй, алга болошгүй бүхнийг өгнө шүү дээ. Бүхийл ном сударт ирнэ гэж амласан Тэрхүү Бурхан нь...  ..Та нар ном сударт уншиж байсан уу? Кришна бурхан нь хүрж ирээд хүнд алмаз эрдэнс өгсөн гэж тэнд бичигдсэн байсан уу? Үгүй. ... Тэр тийм зүйлийг өгөөгүй.   ...Гэхдээ яахав,  өгсөн байж болно, гэхдээ Тэр хэзээ ч өөр хүнээс хулгайн аргаар юмыг нь авахгүй

Тэгэхлээр, ийм маягийн доод ухамсрын ертөнцийн зүйлсүүд байдаг, гарцаагүй. Гэхдээ энэ бол бидний сонирхох салбар биш юм. Эдгээр нь нэг нь ирээдүйд, нэг нь өнгөрсөн үед байдаг юм.  Бид нар өөрсдийн эрүүл ухаанаараа одоо цагтаа амьд ундарч хөгжих ёстой юм. Энэ бол Сахажа йога юм.  23:31 минут хүртэл

Wednesday, December 7, 2011

1982 07 11 From Anahata to Sahasrara


Та  лекцийг Монгол хэлээр - доорх орчуулгын дагуу сонсоно уу.

"Өчигдөр миний хэлж байсан энергийн хүрднүүдийн талаар Доктор Уорэн та бүхэнд тайлбарласанд би баяртай байна, яагаад гэвэл нэг богино лекцэнд энэ бүхнийг багтаахад хэцүү. Тэгээд хэрвээ та “зулайгаа нээлгэж” сайн өсөж байвал миний хэдэн зуун /мянган/ лекцний бичлэгүүднээс сонсож энэ мэдлэг нь далай тэнгэс шиг хязгааргүй гэдгийг ойлгох болно. Би өчигдөр хэлж байсан, хэрвээ та гэгээрвэл -  та өөрөө мэдлэг болох болно. Энэ (мэдлэг болно гэдэг) нь өдгөө маш их төөрөлдсөн ойлголт болсон байна; “мэдлэг болно” гэж юу гэж байгааг хүмүүс ойлгохгүй байна.
Эртээд нэг хүн над дээр ирээд: “Багш маань намайг мэдлэгтэй болгосон”, гэж хэлсэн.
Би: “Яаж?” гэв.
“Яагаад гэвэл тэрээр надаа – мэдлэг өгсөн болхоор- гэв.”
“Гэлээ ч, яагаад энэ нь мэдлэг гэж? Чамд өгсөн тэр юм нь мэдлэг мөн эсэхийг чи яаж мэдэж байгаа юм?” гэв.

Тэр:”Үгүйдээ Эх минь, тэр миний духанд хүрхэд надаа гэрэл харагдсан” гэв.
“Гэлээ ч, энгийн үед ч мөн өөр маягаар ч чамд гэрэл харагдаж болно шүү дээ. Чамд чи өөрөө яг мэдлэг олсон гэдэг нь яаж (илэрч) байна?
Тэгээд, тэрээр бодож эхэлсэн. “Би мэдлэг олсон бол тэр нь яаж илрэх ёстой юм ?” гэж асуув.
Тэгээд би: “Тэр, харж байна уу, чиний хажууд сууж байгаа хүн Сахажа йогч. Тэрээр Кундалини гэж юу байдаг юм; яаж Кундалинийг өргөдөг юм гэдгийг мэднэ. Чиний талаар ямар асуудалтай, хүрднүүд чинь ямар садаа тотгортой байгааг чинь мэдэж байгаа. Тэр мөн өөрийн тотгоруудыг сайн мэднэ”, гэв.
Гэтэл тэр: “Яаж мэдэж байна?” гэж надаас асуув.
Би: “Тэр мэдлэгтэй болсон учраас” гэв.
    Би өчигдөр та нарт хэлж байсан, та нар өөрийн болон бусдын  талаар - өөрсдийн төв нервний системэн дээр, дотроосоо мэдрэх болно гэж би хэлсэн.
Жишээлбэл, солиотой хүнийг аваад үзье. Тэр тухайн хүн өөрийгөө солиотой болж байна гэж ер мэдэхгүй. Тэр хүн нь шүглэлд автаж галзуу болж байна, эмчлүүлэх хэрэгтэй гэж өөрөө өөрийнхөө талаар ер мэдэхгүй. Аяндаа явсаар тэр хүн галзуурч галзуугийн эмнэлэгт хэвтдэг. Эсвэл, хавдар тусаж байгаа хүн өөрт нь хавдар бий болж байгааг огт мэдэлгүй явсаар эцэст нь -“үхэхэд 15 хоног үлдсэн” гэдгээ сонстлоо явж л байдаг.
     Энэ бол бие мах боди, сэтгэцийн түвшинд юм. Эго-той эгоист хүн өөрийгөө эгоист гэж, өөрийн хэсэг болсон бусад хүмүүсийг дарлаж дарангуйлж байгаагаа ер мэддэггүй. Гитлер өөрийгөө аймшигтай чөтгөр гэдгээ ер мэддэггүй байсан шиг, мөн тэр үед түүний орчин тойронд байсан хүмүүс нь тэр үеийн нийгэмд аймшигтай чөтгөр бий болж байгааг ер ухамсарлалгүй л байсантай адил. Түүнийг чөтгөр болон хувирна гэж хэн ч ер бодоогүй. Хэн ч, юу ч ухамсарлаагүй. Тэгээд гэнэт 11 жилийн дараа буцаж ирэхдээ тэрээр -аймшигтай, устгагч, чөтгөрийн хүч болон хувирч ирсэн. Хэрвээ та нар түүнийг гарч ирхээс өмнөх түүхэн номнуудаас нь олж уншвал, үнэндээ бол тэд түүнийг гарч ирэхийг хүсч дэмжиж байсан байдаг. Яагаад гэвэл тэд  – “бид уналтанд орч байна, манай нийгэм задарч, доройтож байгаа учир, биднийг удирдаж залах, хатуу гараар барих биднийг сахилга баттай болгох удирдагч бидэнд хэрэгтэй байна, бид нарт сахилга бат хэрэгтэй байна, бид сахилга баттай болох ёстой гэсэн хүсэлтэй байсан учир, тэд нарт Гитлер гарч ирхэд маш их таалагдаж байж. Залуус оюутнуудад нь хүртэл тэр их таалагдаж байж, тэр их дээд сургуулиудаар явж: “Бид сахилга баттай байх ёстой, бид хатуу чанга болох хэрэгтэй, та нар ийм хоол идэж болохгүй, тийм хоол идэж болохгүй, та нар маш хатуужилтай болох хэрэгтэй” гэж ярин нөлөө бүхий уриагаараа бусдыг өөртөө татаж сэнхрүүлж байлаа.  Гитлер нь залуучуудад маш их таалагдаж байсан. Тэгээд, энэ хүн нь - чөтгөр үү, үгүй юу гэдгийг тэд ер ойлгоогүй.
Тэгэхлээр, мэдлэгтэй байна гэдэг нь бол – та бусдын болон өөрийн нарийн зүйлсийг хараад ойлгодог байхыг  хэлдэг.
    Харин, бидний өөрийн болон бусдын нарийн байдал нь бидний энергийн хүрднүүд дээр оршдог. Эдгээр хүрднүүд нь бидэн дотор байрладаг бөгөөд бидэнд аливаа гачигдал үүсэх болгонд биднийг тэтгэж байдаг. Жишээлбэл, бид -маш хурдан гүйх шаардлагатай болвол, бид маш хурдацтай гүйж, бидний зүрх хурдан цохилж, бидний симпатетик (нервний систем) (энерги зарцуулдаг хэсэг) нь маш идэвхтэй болж өгдөг. Үүний улмаас хэт цуцсан биеийн хэсгүүдэд нь эдгээр энергийн хүрднүүд нь шаардлагатай энергийг нь нийлүүлэн сэлбэж буцааж хэвийн байдалд нь оруулдаг. Буцааж хэвийн болгодог. Хүний баруун, зүүн талд, хүний симпатетик нервний системны (энергийг ашигладаг/ зарцуулдаг) хоёр гаралт байдаг гэж хэлье л дээ. Хэрвээ энэ зарцуулалт нь хэт их болж хүрднүүдийг цуцааж эхэлвэл, эдгээр хүрднүүд нь (нийт бүтэцнээсээ) салж унадаг. Мөн эдгээр хүрднүүдийн үйл ажиллагааг нь зохицуулдаг бурхан байдаг. Хэрвээ тэр бурхан нь орхичих юм бол (хүрд нь) бүхийл нийт бүтэц, зохицолоосоо салан унадаг, яагаад гэвэл ийм маягаар бид бүхийл бүтэн ертөнцтэй холбогдож, уялдаж байдаг учраас. Иш татвал, нугас ийм байх ёстой байхад, үүнийг нь хугалчихвал, та өөрөө бүхлээрээ хугарна, ямарч хяналт удирдлагагүй болдог.
   Тэгээд удирдлагагүй болоод ирхээр та өөрөө ажиллаж эхэлдэг. Хэрвээ эд эснүүд өөрөө дураараа ажиллаад ирвэл, тэр нь хортой/сүйрэлтэй болж хувирдаг. Бүхийл нийт бүтцийн тэнцвэртэй байдал нь алдагдаж хэр зэрэг хэмжээтэй байх- харьцаа пропорц, уялдаа авцалдаа нь алдагдаж мөн ингэж, ийм маягаар (эсний түвшинд) хавдар үүсдэг. Нийгэмд хүртэл энэ нь мөн адил илэрдэг, яагаад гэвэл орчин үед хүмүүс (нийт зохицолдлоосоо тасарчихсан) “эго”-руу чиглэсэн хандлагатай болж байгаа учраас: “Яадийн, юу нь буруу байгаа юм? Ингэхэд яадаг юм, тэгэхэд буруу нь юу байгаа юм?” гэнэ.
     Өнөөдөр та нарт Уорэн хэлж байснаар, бидэн дотор “дхарма”(-хүн байх жаяг, хүний хөгжлийн явцдаа хураасан чанарууд) гэж байдаг. Бидэнд 10 “дхарма” байдаг, бидэн дотор (биднийг энэ амьдралд) тогтоодог, бидний мөрдөх хэрэгтэй 10 гол зарчим байдаг. Яагаад? Яагаад гэвэл хэрвээ тэрхүү зүйлнээсээ хүн салвал тэнцвэртэй байдлаа алддаг. Тэгээд хэрвээ та тэнцвэртэй байдлаасаа гарчихвал, тэнцвэргүй байдлаас үүдэн үүсдэг аливаа асуудлууд ургаж эхэлдэг. Тийм л учраас бид хавдрыг эмчилж чадахгүй байгаа юм, яагаад гэвэл бид нар тэр эснүүдийг нь буцааж хэвийн байдалд нь оруулж чадахгүй байгаа болхоор. Бидний хийж чадах хамгийн дээд арга нь бол - хортой эснүүдийг нь, тэр бусад эрүүл эснүүдрүүгээ халдаж, бусад эснүүдээ хордуулж, “эго”хандлагатай болгож байдаг, эснүүдийг биенээс нь огтлох үйлдлийг л хүмүүс хийж чаддаг. Харин тэдгээр эснүүдийг буцаагаад эрүүл болгож чаддаггүй.                                                                                                                             
Та нар зөвхөн “долгион”-оор л үүнийг хийж чадна, хэрвээ эдгээр хүрднүүдийг нь “долгион”-жуулбал эдгээр нь илүү их хүчтэй болж (“долгион” гэж сахажа йогонд 100% цэвэр энергийг нэрлэдэг- орч.), жижиг хүрээгээ өргөтгөж өөрсдийн аураагаа тэлэн, зүүн, баруун 2 талыг засан хооронд нь холбож өгдөг, тэгээд бурхад нь тэрхүү сэнтийндээ буцаад залрах боломжтой болж, эд эснүүд нь “бүхийл нийт”-ээс мэдээлэл (тэжээл) авч эхэлдэг.
Энэ бол энгийн зарчим юм, нарийн зүйлсийн хууль гэж ойлгож болно. Гэхдээ хавдар туссан хүн нь - хэрхэн өөрийгөө хавдар туссан уу, үгүй юу эсэхээ мэдэх билээ дээ. Яагаад гэвэл үүнийг мэдэх ямарч боломж байхгүй учраас. Хэрвээ харин хүн мэдлэгтэй болоод ирвэл, та нар өөрийн хуруунууд дээрээ мэдрэмжтэй болж эхлэх бөгөөд үүнийг нь ойлгож, тайлах үг буюу тайлах “хэлтэй” болж, аль энергийн хүрд нь халдвартай байна, яаж үүнийг нь засах вэ талаар мэдээлэл авах болдог. Нэг юм болсон гэдгийг мэддэг болох учир  хүн шууд соргог болдог.
        Тэгэхлээр, жишээлбэл сэтгэцийн өвтэй хүмүүс байлаа гэж бодход, тэд нар тийм өвчтэй гэж өөрсдийгөө мэддэггүй. Зарим нь үүний талаар огт мэдэхгүй явсаар дараа нь үүнийгээ сүүлд нь мэдэж эхэлдэг. Өнөөдөр нэг сэтгэл судлаач эмч над дээр ирсэн, саяхан надтай уулзсан юм, тэр өөрөө Сахажа йогч бөгөөд сэтгэцийн өвчтэй хүнийг эмчилжээ. Тэр сэтгэл судлаач хүн болхоор миний өмнө ирхээр түүний хууруунууд  нь ямагт чичирдэг. Хэрвээ хүний энэ зүүн гарны ядам болон эрхий хуруу хоёр нь хэрвээ халуу шатах юмуу эсвэл чичирч байвал тэр хүний биенд нь гадны биет \үхсэн сүнс\ шүглэсэн байна гэсэн үг. Тэгээд энэ хүн нь яагаад гэвэл Сахажа йогч учир үүнийг нь цэвэрлэж чадах бөгөөд үүнийг зайлуулах нь түүнд 2 минут ч үгүй юу хурдан болдог. Тэр өвчнөөр гэмтсэн хүн хүртэл үүнээс цэвэрлэгдэж болно, яагаад гэвэл нэгэнт та эдгээр хүрднүүдийг талаар мэддэг болвол мөн та тэдгээр бурхадыг нь яаж сэргээх талаар мэддэг болвол та үүнийг нь цэвэрлэж чадна. Ийм маягаар мөн галзуу солиотой хүмүүс ч эмчлэгдэх боломжтой.
       Сая, гадаа зам дээр нэг солиотой хүн байсан, саяхан намайг өрөөндөө байхад тэр хүн: “Та нар Христосыг хайх хэрэгтэй, Бурханыг олох хэрэгтэй” гээд гудамжинд хашгирч байсан. Өөрөө солиотой хүн байсан л даа. Галзуу хүн чинь бусдыг хаашаа л чиглүүлэх билээ дээ, галзуугийн эмнэлэг рүү аваачих гэсэн юм байх даа? Тэр маш чангаар: “Бурханыг хайх хэрэгтэй, Эзнийг хайх хэрэгтэй” гэж байсан.  –Яаж? Яаж та нар хайх гэж?
Зүгээр нэг лекц илтгэлдээ: “Бурханыг олоорой, хайгаарай”, - гээд үү? Хэрвээ би та нар одоо “За, анхаарлаа дотогшоогоо хандуулаарай” гэвэл, та бүхэн яг одоо энд, миний өмнө суугаад, намайг анхаарч байгаагаараа, анхаарлаа дотогшоогоо хандуул гэвэл та нар чадах уу? Та бүхэн: “Тийм, тиймээ, бид нар хандуулж байна” л гэнэ. Тийм биш юм. Та нарын хийж байгаа чинь ердөө биш (тэгж хийдэггүй юм). Та нарын дотор ямар нэгэн юм болох ёстой. Ямар нэгэн тэр тухайн зүйл болхоос нааш, таны анхаарал чинь дотогшоогоо орж төвлөрөхгүй. Маш олон хүмүүс ямар нэгэн хуурмаг юманд итгэдэг, итгэж явсаар, эцэст нь үүнээсээ болоод зовдог. Тийм болчихсон хүмүүсийг би харсан. Фанатик (хэт шүтэгч) болчихсон. Тэд хөгшин болоод ирхээрээ туйлын огцом ширүүн, хэнд ч хэрэггүй эсвэл түрэмгий хэрцгий, ямарч сонирхолгүй хүмүүс болон хувирдаг. Зарим нь үнэхээр тал солиотой, зарим нь бүүр бүтэн солиотой болсон байдаг. Тэгэхлээр тухайн зүйлийнхээ талаар ямар ч мэдлэггүйгээр түүнд итгэх нь маш муйхар тоглоом мэт юм; тэгэхлээр,   тэтгэгч тулгуур нь тэнд нь байх хэрэгтэй юм." 0:11минут хүртэл

Monday, December 5, 2011

Gandhi’s Top 10 Fundamentals for Changing the World

Доорхыг : http://1000petals.wordpress.com/2011/12/01/gandhis-top-10-fundamentals-for-changing-the-world/ блогноос авч орчуулав.


Гандийн Дэлхийг өөрчлөх тэргүүн 10 зарчим


1. Change -Өөрчлөлт
“You must be the change you want to see in the world.”
“Хорвоод өөрчлөхийг хүссэн тэр зүйлээ, өөрөө хийдэг байх хэрэгтэй.” -“Хорвоод өөрчилье гэсэн зүйлийнхээ талд та өөрөө зогсож байх ёстой”.
“As human beings, our greatness lies not so much in being able to remake the world – that is the myth of the atomic age – as in being able to remake ourselves.”
“Дэлхийг өөрчилөхдөө бус өөрсдийгөө өөрчилөхөд, хүний агуй байдал оршино. – Харин хүний агуй байдал нь дэлхийг өөрчилөхөд оршино гэдэг нь энэ орчин цагийн цөмийн үеийн төөрөлдөл юм.”
2. Control – Хяналт, өөрийгөө залуурдан хөтлөх
3. Forgiveness – Өршөөх чадвар
“The weak can never forgive. Forgiveness is the attribute of the strong.”
“Сул дорой хүн хэзээ ч өршөөж чадахгүй. Өршөөх нь хүчтэй хүний төлөв, шинж юм.”
“An eye for eye only ends up making the whole world blind”  
“(Цохиулсан) нүдийг нүдээр хариулна гэвэл энэ дэлхийн бүх хүмүүсийг сохроох л хэрэг болно.”                                                  
4. Action - Үйлдэл   
“An ounce of practice is worth more than tons of preaching.”
“Өчүүхэн үйлдэл нь мянган (сургааль) айлдлаас үнэтэй.”
5. The present moment – Одоо цаг
“I do not want to foresee the future. I am concerned with taking care of the present. God has given me no control over the moment following.”
“Би ирээдүйгээ харахыг хүсдэггүй. Би одоо байгаадаа л санаа тавьдаг. Бурхан надаа ирэх хормыг хянах ямарч эрх олгоогүй шүү дээ.”
6. Everyone is human – Хүн бүр хүн
“I claim to be a simple individual liable to err like any other fellow mortal. I own, however, that I have humility enough to confess my errors and to retrace my steps.”
“Би бусадтай адил алдаж энддэг энгийн хүн. Гэвч харин надаа алдаагаа хүлээх, цаашид алдаагаа засах төлөв надаа чамлалтгүй байдаг юм.”
“It is unwise to be too sure of one’s own wisdom. It is healthy to be reminded that the strongest might weaken and the wisest might err.”
“Өөрийн ухаантай гэдэгтээ хэт их итгэх нь тийм ухаантай хэрэг биш юм. Хамгийн хүчтэй нь ч суларч, хамгийн ухаантай нь ч энддэг гэдгийг санаж байх нь биднийг сэтгэлгээг эрүүл байлгадаг.”
7. Persist – Тууштай үргэлжлэх
“First they ignore you, then they laugh at you, then they fight you, then you win.”
“Эхлээд тэд чамайг үл тооно, дараа нь чамайг шоолно, дараа нь чамтай тэмцэнэ, эцэст нь чи ялах болно.”
8. Goodness – Сайн чанар
“I look only to the good qualities of men. Not being faultless myself, I won’t presume to probe into the faults of others.”
“Би зөвхөн хүний сайн чанаруудыг л харж хайдаг. Өөрөө алдаагүй юм шиг, бусдын алдааруу өндийн хатгахыг би хүсдэггүй.”
“Man becomes great exactly in the degree in which he works for the welfare of his fellow-men.”
“ Хүн бусдынхаа төлөө үйлдэж эхлэх тэрхүү тухайн өнцөгнөөс л чухам агуй болж эхэлдэг.”
“I suppose leadership at one time meant muscles; but today it means getting along with people.”
“Нэг үед хүчтэй булчинтай хүнийг удирдагчаа гэдэг байсан бол өнөө үед хүмүүстэй нийцтэй - бусадтай ойлголцдог хүнийг манлайлагч гэх болж.”
9. Truth - Үнэн
“Happiness is when what you think, what you say, and what you do are in harmony.”
“Баяр бол таны юу бодож, юу хэлж, юу хийж байгаа бүхэн чинь нэгдэн уусахын илрэл юм.”
 “Always aim at complete harmony of thought and word and deed. Always aim at purifying your thoughts and everything will be well.”
“Бодол санаа, үг хэл, үйлдэлээ ямагт бүрэн нийцэлд хүргэхийг хичээж бай. Ямагт өөрийн бодлоо ариусгаж байхыг зорьж бай, тэгвэл бүх юм сайн сайхан болно.”
10. Development – Хөгжил, дэвшил
“Constant development is the law of life, and a man who always tries to maintain his dogmas in order to appear consistent drives himself into a false position.”
“Тогтмол хөгжиж дэвших нь бол амьдарлын хууль юм, тэгээд тууштай хувирашгүй харагдах гэж өөрийн төсөөлсөн онолоо ямагт баримтлан/мөрдөх гэж мэрийсэн хүмүүс өөрсдийгөө хуурамч байдалд оруулдаг.”


Зүүн талаас зогсож буй ШМ-ийн аав
Сахажа йога-г үндэслэгч Шри Матажи мөн Махатма Гандитай маш ойрхон харилцаатай байсан бөгөөд тэдний бүлгийн ашрамын байранд хамтдаа амьдардаг байсан. Шри Матажийн аав, тэр үеийн дарангуйллын эсрэг тэргүүн сэхээтэн тэмцэгч нарын нэгэн байсан бөгөөд Гандитай нягт холбоотой маш мундаг хүн байсан гэсэн. Ганди Шри Матажийг багаас нь мэддэг байсан ба ер бусын онцгой ухаантай хүүхэд гэдгийг нь ажаад, аливаа асуудлын талаар бяцхан хүүхэдтэй ярилцдаг байсан түүхтэй.
Шри Матажийн аав, нь хааны угсаатай, тэргүүн сэхээтэн, арван хэдэн хэл мэддэг хуульч хүн байсан. Маш шудрага, өгөөмөр, ухаантай хүн байсан талаар их дурсагддаг. Энэтхэгийн тусгаар тогтонсны дараа Ж. Неру-ээс илүү нэр хүндтэй байсан учир, улс төрийн толгойлогч болж төрийн ажилтан болохыг түүнээс хүссэн боловч өөрийн даруу зангийн улмаас эрх мэдэл хөөцөлдөөгүй гэж тэмдэглэгдсэн байдаг.


Махатма Гандийн төгс төгөлдөр Гүрүү-г тодорхойлсон үгнээс нь:
"Зөвхөн атаа чөтөө үгүй нэг нь Бурханы жинхэн сүсэгтэн нь болой,
Хүн болгонд өгөөмрөөр хандагч, хувиа бодох зуршилгүй нэг нь...
Халуун хүйтэнг адилхнаар даадаг...
Жаргал зовлонг ялгаагүй хүлээдэг нь...
Сэтгэлээр үргэлж хангалуун явдаг нь...
Шийдвэрээр хатуу ч, Бурхандаа хүлцэлтэй нь...
Ойлгож уучилах төрөлхийн заншилтай нь...
              Юунаас ч үл айх чин зоригтой нь ч
              өчүүхэн ч дайралт, гэм хор учруулдаггүй нь...
Зовнил, түгшүүр, дэвжүүн хөөрөл, 
аль бүхнээс нь ангижирсан нэг нь...
               Үйлдээ чадамгай бүтээл ихтэй ч
               ажилдаа хөндөгдөн ядардаггүй нэгэн...
Муу ч, сайн ч, бүтээснийхээ үрэнд
өөрийнхөө гэж эзэмшэн үр дүнд нь автадаггүй...
              Найздаа ч дайсандаа ч ижилхэн ханддаг нь....
Хүндлүүлэх, үл хүндлүүлэхийг адилхан үздэг нь...
              Магтаалд хөөрдөгүй, муулхад гунигладаггүй...
Ганцаардлын аниргүйн аглагт дурладаг нь...
              Бодол санаандаа эмх цэгцтэй нэгэн.
                                                            Махатма Ганди


"Йогч хүн нь энэ бүх чадварыг амьдралдаа тусган үзүүлсэн нэгэн бөгөөд, 
аймшигт ширүүн шуурганаар нарыг ч харах чадвартай,
үхлийн зовнилыг нүүрлэн, алуурчидтай тулгаран, дайны талбарыг туулахдаа,
ухаанаар сэргэг, тайван тогтуун,
Сэтгэл зүрхэндээ баясах хүчтэй, аянга ч ниргэх нь түүнийг сарниулахааргүй,
туйлын тогтвортой нэгэн бөлгөө..." Шри Матажи Нирмала Деви




Monday, November 28, 2011

Хайлт хайгуулчилалын талаар

1979 оны 7-дугаар сарын 24нд Сахажа йогийн үндэслэгч Шри Матажи Нирмала Девийн, Нааби чакраны талаар хэлсэн үгнээс та тухлан сонирхоно уу.


“Өчигдөр би нэг хүнтэй тааралдсан юм, тэр надад: “би Бурханыг хайж байгаа” гэж хэлсэн. Би түүнд: “Бурханы талаар та юу гэж боддог вэ, өөрийгөө юу хайж байгаа \гэж боддог\ вэ? гэж хэлсэн.

Бид нар ингээд хайгуулж байхдаа, бид юу хайх ёстой вэ гэдгээ мэдэх билүү, бид хайсан юмандаа хүрсэн гэдгээ, бидний хайгуул бүрэлдэж эцсийн буудалдаа ирсэн гэдгээ бид яаж мэдэх вэ? Би та нарт өмнө хэлж байсан - та нарын хайгуул - чиншудрага байх ёстой чин зүрхнээсээ байх ёстой, үүнийг та нар мөнгөөр худалдаж авах юмуу үүнийг хүчээр олох боломжгүй гэж хэлж байсан. Харин өнөөдөр би та нарт бид юу хайж байгаа вэ, энэ талаар ярихыг хүсэж байна.
Цөмөөрөө харцгаая – бидний дотор – хайгуулчилах шалтгаан яаж үүсч байна, хаанаас гаралтай байна? 
Энэ зурганд харуулснаар энэхүү Нааби чакра гэдэг хүрд нь бидний хүйсний түвшинд нугасанд оршдог бөгөөд бидний биенд нарны сүлжээгээр илэрдэг байгаа. Энэхүү хүрд нь бидэнд юм хайх шалтгаануудыг бий болгодог. Юм хайх үйл нь зөвхөн амьд зүйлд л байдаг. Жишээлбэл, энэ сандал юу хайх билээ? Энэ нь юм бододгүй, хөдөлдөггүй, үүнийг энд эсвэл гадаа гаргаад хаана ч тавьчиж болно. Үүнийг бяцалж хугалаад хаячиж юмуу эсвэл бид өөрийн хэрэгцээнд модыг нь ашиглаж ч болно. Энэ нь ямарч хайгуул эрмэлзэлгүй. Амьгүй нэг юм – харин юмс нь жишээлбэл амёба гэх нэг эд эст амьд биет болсны дараа л  зөвхөн тэр зүйл нь юм хайх шаардлагын улмаас юм хайж эхэлдэг байна. \Үүнээс өмнө\ үхмэл байхдаа биш. Тэгэхлээр, ‘бид юу ч хайдаггүй’ гэх тэдгээр хүмүүс нь үхсэнтэй адил юм. Тэр, - юм хөөцөлдөж хайж яваа - гэдэг хэд нь амьд юм, мөн тэд хөдөлгөөнтэй байдаг.
Хэрвээ та нар бага зэрэг ойлгоод ирээд харвал, тэрхүү амёба гэх жижиг амьтныг - өлсгөлөн гэх юмтай болгож, түүнд хүсэл бий болгодог. Үүний талаар боддоо. Түүнд тархи гэж юм байхгүй, тэр нь зөвхөн ганцхан жижиг бөөмтэй, гэхдээ тэр нь өлсгөлөн гэдэг юмыг мэдэрдэг. Тэр нь өсөж томрохын тулд юм идэх хэрэгтэй. Мөн энэ нь яаж өсөж үржхээ мэддэг тэгээд тэрээр юм хайж эхэлдэг. Тэр нь хоолоо өөрөө идэхийг мэддэг, гэвч хоолоо яаж шингээж боловсруулхаа мэддэггүй. - Тэр хэсэг нь бол түүний хийх үүрэг биш юм. ­Хүний хувьд ч хүртэл энэ нь ижилхэн байдаг (хоолоо хүн өөрөө боловсруулдаггүй).
Тэгэхлээр юм хайх тэрхүү зүйл нь нэг эд эст амёба гэх жижиг шавгалзнаас эхэлдэг байна, тэгээд бүхийл эволюц, хөгжлийн үйл явц нь тэрхүү хайгуул дээр үндэслэн үүсдэг бөгөөд, улмаар тэрхүү  юм хайх тэрхүү хайгуул нь зөвхөн хоол хүнсний хайгуулчиллаар хязгаарлалгүйгээр цаашид өөдөлсөөр, дээшээ дэвшсээр байдаг.  Мөн үүнээс гадна амьд зүйлсэд бас нэг өөр эрмэлзэл байдаг, үүнийг - сэтгэлийн хөдлөл гэж хэлж болно - амёба гэх тэрхүү хамгийн жижиг амьтанд хүртэл өөрийгөө хамгаалах, амьдрах хүсэл байдаг. Өөрийг нь устгах аюулыг тэд мэдэрч чаддаг.

Мянга мянган жилийн туршид тэрхүү нэг эст амёба нь хувьсан хөгжиж хүн болон хувирхаар - тэр хайх юм нь хүртэл өөрчлөгдсөн байдаг. Юун түрүүнд, мэдээж хоол хүнсээ хайх нь хэвээрээ байдаг, энэ нь үндсэн суурь юм, юу юуны түрүүнд та гэдэс дүүрэн байх ёстой. (Хүний хувьд) хоол хүнсээ хайгуулах арга нь мэдээж хэрэг - аргагүй сайжирч өөрчлөгдсөн байгаа, үүгээр барахгүй өөрийгөө болон өөрийн үр удам омгоо хамгаалах агуй их ойлгогдхуунтай болсон байгаа. Хүмүүс маш бага наснаасаа нийгэмшиж эхэлдэг.., шоргоолжнууд хүртэл үүнийг мэддэг. Өөрсдийгөө хамгаалахын тулд бид нэгдэж, хамтдаа нийтээрэй байх хэрэгтэй гэдгийг тэд мэддэг байгаа. Энэхүү аргыг мөн улс төрийн болон эдийн засгийн бүлэглэлүүд өөрсдийн хүчин зүтгэлдээ бас хэргэлдэг.  Энд, - хүмүүсд нэг шинэ хайгуулчилал мөн нэмэгддэг: бусдыг өөрийн хүчин дор оруулах. --Амьтад хүчтэй болох гэж хичээдэггүй, тэдэнд тэр (хүч) нь байдаг. Жишээ нь бар бол хөөрхий туулай гэх мэт амьтадаас хамаагүй хүчтэй. Бар нь төрөхдөө тийм хүчтэй төрдөг. Тэгээд туулай нь бар болох гэж эрмэлзэдэггүй. Тэрээр, алиа салбадаа нар шиг ерөнхий сайд болох гэж шадман гүйдэггүй. Тэгэхээр, туулай нь бол бар шиг болох гэж мэрийдэггүй. Tэрээр: “би туулай, би өөрийгөө хамгаалах, өөрийгөө гэмтээлгүй авч явах, амьдралд өгөгдсөн арга хүрэндээ өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй”, гэдгээ мэддэг.  Үүнтэй адил мөн арслан бар биеэ авч явдаг, тэрээр өөрийн хүчээ мэдхээс гадна, өөрийн хэр хэмжээгээ мэддэг. Мөн зарим нэг бусад амьтад мөн манлайлах хүчийг дотроо агуулсан байдаг. Тэдгээр нь манлайлагч болдог. Та нар шувууд мөн манлайлагчтай байдгийг харсан байх, нэг шувуу нь аль чигрүү ниснэ, бусад нь - хэрвээ тэр манлайлагч нь тийм дагуулах “сүүлтэй” бол - дагаж нисдэгийг та нар харсан биз. Үүнтэй ижилхэн, тэрхүү шувуудтай адил, манлайлагч  нь хаашаа л явна, бусад нь түүнийг дагдаг жам байдаг.
Мөн энэ нь - хүн төрлөхтөнд маш агуй байдлаар бас илэрдэг, төрөлхийн агуй манлайлагчид байдаг, хэсэг бүлэглэлийн тэмүүлж буй тэрхүү хайсан зүйлсийг нь биелүүлэх зорилгонд нь хөтлөж аваачдаг онцой толгойлогчид төрдөг. Жишээ нь гэхдээ тэр бүлэглэлийн хайж буй зүйл нь мөнгө байж болно, ихэнхдээ тийм байдаг. Амьтад бол мөнгийг ойлгодоггүй, энэ бол зөвхөн хүмүүсийн бий болгосон л зүйл. Тэгээд мөнгө нь хүмүүсд маш чухал болж хувирсан яагаад гэвэл үүнийг тэд өөрсдөө бүтээсэн болхоор. Эрт дээр, бараа солилцооны арилжаа явуулдаг байсан, харин дараа нь нэг барааг нөгөөрүү нь шилжүүлдэг тийм зүйл хэрэгтэй гэж бодон мөнгөн дэвсгэрт бий болгосон байгаа. Тэгэхлээр хүний анхаарал\ухамсар нь хоол хүнснээс хүч чадалруу, хүчин чадлаас мөнгөрүү шилжин байна.  Заримдаа хүн маш их мөнгөтэй болхоороо эрх мэдэл хүчин чадлыг хайгуулдаг. Энэ нь ердийн зүйл юм.  Үүнд буруу гээд байх зүйл байхгүй л дээ. Уг суурьнаас нь авч үзвэл хүн (хөгжих явцдаа) мөнгөний хойноос хөөцөлдөж, дараа нь эрх мэдэлрүү тэмүүлэх буюу эсрэгээр хүчнээс мөнгөрүү шилждэг.

   Харин үүнээс дээгүүр (гарвал), дараачийн хайгуул эхэлдэг, бид нар яагаад энд байгаа юм? Бид энд юу хийж байгаа юм? Бидний амьдарлын утга учир юу юм? Бурхан яагаад биднийг бий болгосон юм? Эцэс төгсгөл нь юу юм, эсвэл энэ зүгээр тойрсон тоглоом юм уу? Бид нар төрөөд, хүнтэй суугаад, хүүхдүүд төрүүлээд, дараа нь зүгээр үхэх гэж - шавгалж хорхой шиг ижилхэн амьдрах гэж үү? Эсвэл бидэнд өөр зорилго байдаг юм уу? Ихэнх хүмүүс мөнгө, эрүүл мэнднээс өөр цааш дээш гардаггүй, тэд нар биенийн эрүүл мэндийг л хүсдэг. Би юу гэх гэсэн юм бэ гэвэл, миний мэдхээр ямарч амьтан биеийн тамир энэ тэр хийдэгийг би мэдэхгүй. Харин хүн биетэн - эрүүл мэндээ хамгаалахын тулд хаашаа ч явхаас буцдаггүй, харин юуны тулд ингэнэ вэ? --- Та маш шүрмэслэг тамирчин шиг байж болно, гэхдээ юуны тулд юм? ---Зүгээр хоорондоо тэмцэлдэхийн тулд уу? ---- Та энэ дэлхий дээрх хамгийн эрүүл хүн байж болно, харин гэхдээ - юуны тулд?(Гэр бүлийн гишүүдээ оролцуулалгүйгээр, зөвхөн тусад нь өөрөөсөө, хувь хүнээсээ асуу – орчуулагч.)   Та зүгээр л нэг үрлэгтэй адилхан юм. Таны хэрэг хаана байна? Та хамгийн гое машинтай, амьдарлын аливаа тансаг бүхийг эдэлдэг, ээсвэл яаж ч хэлнэ үү, хамгийн баян хүн байж болно, - гэхдээ юуны тулд?

  Иймэрхүү асуултууд таны толгойнд орч ирж байвал, таныг энд яах гэж байгааг чинь асуусан шинэ маягийн хайгуулчилал эхэлдэг. Та энд зөвхөн мөнгө эрх мэдэл олох гэж өглөөнөөс орой хүртэл уралдаанд орсон харх мэт гүйх гэж ирсэн гэж үү? Хүнд хэрэггүй зүйлсэнд автаж, өөрийнхөө мөнгийг бусдыг ‘баярлуулж’ гайхуулах гэж; эсвэл бусдаас мөнгө салгах гэж энд ирдэг гэж үү? Үнэхээр энэ таны амьдарлын зорилго мөн гэж үү?
  Энэ бол таны ухамсрын  дөрөвдүгээр хэмжигдхүүний, дөрөв дахь түвшний асуулт нэхэлтийн эхлэл юм. Энэ нь мөн нэг л –гол- зүйлийн бүрэлдэн цэцэглэлтийн хэсэг бөгөөд: үүнийг сүнс амьны өлсөлт\цангалт, Бурханлаг тэнгэрлэгийн нэхэлт, амьдралдаа илүү дээгүүр юм хүссэн цангалт гэж мөн хэлдэг. Энэхүү зүйл нь бидэн дотор болдог бөгөөд үүнийг би жинхэн бодитоор болдог үйл явц гэж би нэрлэдэг.   
   Энэхүү хайгуулын явцад бид төөрөлдөж үл ойлголтонд унах явдал гардаг, яагаад гэвэл энэхүү хайгуулын үйл явц нь танд боловсорч бий болхоос өмнө, та аль хэдийн унаад эцчихсэн байдаг. Яаж, яагаад? Яагаад гэвэл та хэдийн - орчин тойрны утгагүй зүйлсний нөлөөнд хууртан толгойндоо үзэл бодол заншилтай болчихсон учраас (заншил, үзэл бодол бол – хуурамч зүйл юм, жишээ нь төрлөх нутаг гм. Үнэндээ бол та хаана ч төрж болно шүү дээ, Англид төрсөн бол та Англи хүн шиг болох жишээтэй, Африкт төрсөн бол та өөр Африк заншилтай болно. Гагцхүү та хаана ч төрж болох байсан, тэгээд таны зуршил бол зөвхөн гаднаас олсон, сурсан хуурамч адилтгал юм.) Та өөрийгөө Их Британий хүн гэх юмуу Энэтхэг хүн гэнэ үү, эсвэл Австрали гэнэ үү, би мэдэхгүй - хүмүүс өөрсдийгөө янз бүрээр дууддаг, гэхдээ Бурханы нүдэнд бол та нар бүгд хүн юм, тийм юм.
  Та нар сүүлтэй биш, толгой нь тонгойсон амьтад биш, бүгдийн чинь толгой өндийсөн байгаа. Та нар Африкт байна уу, Энэтхэгт байна уу, эсвэл Англид уу, Америкд уу, энэ нь яг ижилхэн, ямарч ялгаагүй. Та нарын толгой чинь дээшээ харсан, сүүлгүйгээс хойш та нар гарцаагүй хүн төрлөхтөн юм. Тэгээд, хэрвээ хүн амьдарлынхаа явцад хөгжин, янз бүрийн туршлагаар даваад, эдгээр бүхийл зүйлс нь өөрт нь дүүрэн хангалуун байдал өгөхгүй юм байна, “яагаад бид энд байгаа юм бэ” гэсэн асуултанд хариу өгдөггүй юм байна гэдгийг ухаараад ирвэл, хүний амьдрал өөрчлөгдөн эргэж, тэрээр боловсрон төлөвшиж хайгуулч болон хувирдаг. Үүнээс өмнө биш...”
Англи хэлээр энд http://www.sahajayogameditation.com/what-are-you-seeking.html үзнэ үү.


Thursday, November 10, 2011

Чухал цэвэрлэгээний аргачлал



For cancer best treatment is of water, ie. putting feet in the river, sea or in the water at home with the photograph. Water has the dharma of cleansing and hence Shri Vishnu and Dattatraya responsible for the dharma of human beings are to be worshipped. They help you to cure also the local deity of the chakra that is attacked. Put the patient before the photograph with the candle and his feet in the water, bring down your hands across the sympathetic nervous system towards the water. The patient will cool down gradually. If he gets realization, then he is cured.
(undated letter [1970s] to Dr.Raul in Nirmala Yoga no.8)

Шри Матажийн 1970 онд Dr.Raul эмчид бичсэн захианаас:

"Хавдар туссан хүнийг усаар засах нь хамгийн сайн. Жиш. хөлөө голын усанд, далайн усанд, эсвэл гэртээ төмпөнд хөлөө хийгээд зурагны өмнө бясалгахад засардаг. 
Ус бол ариусгах бүтэцтэй байдаг. Мөн Шри Вишну, Дататрея нь хүний дхарма \тогтолцоо, хувь тавиланг\ хариуцдаг учраас "тэдгээрт" мөн залбирч өөртөө "тэдгээрийг" сэргээхийг хичээх хэрэгтэй (Үүний талаар гүнзгийрүүлсэн хичээлдээ дараа нь заах болно -орч). Тэдгээр нь мөн - халдвар авсан, гэмтсэн хүрднүүдийг эмнэхэд тусладаг. Өвчтөнийг, зурагны өмнө лаа асаагаад, хөлийг нь усанд хийлгээд суулга, гараараа, симпатетик мэдрэлийн системнээс доош нь шувтарч (өвчнийг) усруу буулга."


Сахажа йоганд энгийн үед бид нар бясалгахдаа, өөрийн дотоод системээ энэхүү аргаар хуримтлагдсан бохирноос ариусгадаг. Улмаар, хүн өөрөө үүний үр ашгийг өөрийн биен дээр мэдэрч эхэлдэг. Унтахаасаа өмнө ингэж суухлаар нойр сайжирч, амрах  хугацаа нэмэгдэж сайн болдог. 
Энэхүү үйл явц нь зулайн хүрд Сахасрара нь нээгдсэн, Кундалини хүч нь чөлөөтэй урсаж байхад бодитоор үйлчилдэг.
Зурагны өмнө лаа асаагаад, давстай усанд хөлөө дүрээд суух:
  • 10 - 15 минут бясалгаж суух (анхаарлаа зулайн дээрээ бариад, төв шугамны хүчийг чөлөөтэй урсгуулах)
  • Тухайн хүрд сувагнуудаа ариусгах талаар Шри Матажи-руу хандан хүснэ. Мөн хичээл дээр үзэж байснаар, гараа тухайн байдалд нь шилжүүлэн тухайн хэсгүүдийг энергээр тэтгэн, дотоод хүчний урсгалыг нээгдэхийг нь хүлээнэ.
  • 15 минутын дараа дуусгаж хөлөө цэвэр усаар зайлж, алчуураар арчина.
  • Бохир болсон усыг жорлонруу хаяж, усыг нь татах. (Усаа асгахдаа усруу шууд харахгүй байхыг хичээх).
  • Цэвэрлэгээний төмпөн нь бохир энергитэй гэж тооцогдох учраас өөр зүйлд хэрэглэхгүй зөвхөн үүнд ашиглах тусгай төмпөнтэй болвол сайн
Та бүхэнд өөрийгөө олох хайгуулд чинь амжилт хүсье!