Friday, December 10, 2010

Tuesday, December 7, 2010

Сахажа йогийн бясалгалаар би яагаад хичээлдэг 10 шалтгаан.


     
 1.  Маш хялбархан.

Гэгээрхийн тулд удаан олон жилээр уул хаданд амьдарч горим сахих шаардлаггүй. Өөрөөсөө юуг ч золиослож золигт гаргах хэрэггүй. Сар, долоо хоногоор юм ярилгүй, чимээгүй явах хэрэггүй. Тарни эд нар цээжилэх, тусгай хувцас өмсөх, бодол санаагаа цэвэрлэх/арчих юмс хийх шаардлагагүй. Энэ бясалгал нь зүгээр цаанаасаа болчихдог. Хичээлүүд нь хялбархан бөгөөд хөнгөн. Өдөрт шаардлагатай -10-30 минут үргэлжлэх бясалгалыг алдалгүй хийгээд байвал амар амгалан өгөх гүнзгий бясалгалын түвшинд хялбархан хүрч тогтмол /тэр түвшинд/ ороод байх боломжтой болдог.

2.    Үнэ төлбөргүй.
Энэ бясалгалаар бясалгахын тулд мөнгө төлөх хэрэггүй. 8 долоо хоногийн танилцуулах курс нь хүртэл үнэгүй. Хүнийг өөрсдийн ашиг сонирхолдоо элсүүлэх юмуу далд нуугдмал төлбөр авлага агуулдаггүй. Нэг хичээлдээ ирж амжихгүй бол буцаад эргээд дутагдсан сэдвээ хялбархан нөхчихдөг. Сахажа йогоор  хичээллэдэг хүмүүсийн хэзээ ч хэнд ч ямар ч үнэ төлбөргүй уриалагхан зааварчилах байдал нь – тэдний  мэдлэгнээсээ хуваалцах гэсэн дүүрэн сэтгэлээс үүдэлтэй.
3.    Үр дүнг нь бодитоор харах боломжтой.
Би бясалгал хийж эхэлсэн эхний өдрөөс л ашиг тусыг нь мэдэрч эхэлсэн. Маш амар тайван болон анир чимээгүйн гүн мэдрэмж эхнээсээ илэрч байсан. Одоо харин өөрийн чакра буюу энергийн төвүүдээ ойлгох болсон бөгөөд өөрийн энергийн төвүүдээ, эдгээрийн энергийн байдал, долгионыг мэдэрч сурсан. Хэрвээ миний бие жаахан тавгүй болвол би шууд бясалгалаа хийдэг. Заасан аргачлалын дагуу өөрийн чакрануудаа цэвэрлэхээр, миний дотрох байдал засрагдаж байгаа нь шууд өөрт минь тодорхой мэдрэгддэг. Үүнээс үүдэн миний эрүүл мэнд ч илүү сайн болсоор ирсэн.

4.   Бүх юмсыг хамруулдаг.
Сахаж йоганд бүхийл гол филозоф, шашин, гэгээнтнүүд болон тэдний сургаалиуудын үндсэн утга агуулагтай  танилцдаг бөгөөд Сахажа йоганд хэний ч зөв буруу гэж ангиладагүй харин үндсэн чанарыг нь хүндэлж баримталдаг. Агуй багш, гэгээнтнүүдийн сургааль, нууц ухаан нь бясалгал хийснээр хялбархан нээгдэж эхэлдэг. Би бясалгал хийж эхэлснээсээ хойш (Дао-н үндэслэгч) Лао Цы, Будда, Мохамед гэх мэт агуй багш нарын сургаалийг ойлгож дуртай болж эхэлсэн.

5.   Би өөрөө өөрийнхөө багш өөртөө “эрх мэдэл”.
Би энд өөрөө өөрийгөө танин  мэдэх гэж,  өөрийн туршлаган дээр суурилан, үр дүнгийн өөрөө харан бясалгадаг бөгөөд заавал бусдыг харах юмуу бусадтай адилхан болохыг надаас шаардадгүй. Мөн таалагдаагүй юмаа энд хүчээр хийх хэрэггүй байдаг. Би өөрөө өөртөө багш бөгөөд өөрийнхөө эзэн, өөрийн гүрүү. Энэхүү аргачлал нь надаа өөрөө өөртөө туслахад минь - дөхөм нэмэр болж өгдөг. Мэдээж хэрэг хичнээн, Сахажа йоганд  сурах олон аргууд, надаа зааварчлах маш олон туршлагатай хүмүүс байлаа ч, гол сурах юм минь - миний өөр дотор байгаа гэдгийг зарчим болгодог нь таалагддаг.

6.   Энэ нь хаана ч байдаг, хаа сайгүй.
Сахажа йогийн бясалгалын төвүүд дэлхийн бараг бүх орнуудад байдаг. Тэгэхлээр би хаашаа л явна, Сахажа йогын төвүүд дээр очиж бясалгах боломжтой. Би боломж л гарвал, хаана ч байлаа, Сахажа йогчидтой уулзаж хамт бясалгаж, хамт энергийн  таашаалыг авахыг хичээдэг. (Бусадтай хамт бясалгах нь ганцаараа бясалгахаас илүү дээгүүр, маш илүү гүнзгий мэдрэмж өгдөг.)

7.    Хаашаа ч зөөвөрлөх боломжтой.
Бясалгахын тулд надаа ямар ч өөр юм шаардагдаггүй: элбэг дэвсгэр, тусгай хувцас өмсөх, ямар нэгэн ном энэ тэр ер хэрэггүй. Чимээгүй өрөөнд байна уу, эсвэл шуугиантай автобусанд явна уу, эсвэл далайн эргэд байна уу, кино үзэж байна уу - хаана ч байсан би бясалгах боломжтой. “Бодлоос дээгүүр” ухамсрын байдалд (бясалгалын нэгдүгээр түвшин) –д хүрэх нь маш хялбархан, хэрвээ та энэхүү аргаар өдөр болгон (30 мин) бясалгаад байвал, ямарч нөхцөлд та байлаа энэхүү түвшинд хүрээд байх нь хялбархан болдог. (Би үүний талаар олж мэдээд гайхаад маш баярласан, яагаад гэвэл манайх 2 хүүхэдтэй бөгөөд “чимээгүй” байна гэдэг бол бараг боломжгүй зүйл л дээ :)

8.   Утгагүй зүйл ер биш.
Бидний сурсан зүйл болгон бүгд хүнд ойлгомжтой (утагүй зүйл ер байхгүй). Энэхүү бясалгалын арганд хүн эрүүл ухаанаар ойлгож зөвшөөрхөөр маш их зүйлс байдаг; мөн - би ер мэдээгүй юм байна, - гэхээр зүйлс бас их байдаг (жишээлбэл: энергийн хүрднүүд, эдгээрийн агуулгын талаар г.м.) Бясалгалын талаар сурч эхэлснээс хойш энэ нь маш энгийн, ердийн байгалын, маш тааламжтай санагдсан.

9.   Ямарч хүн үүнийг хийдэг.
Та ямар нэгэн дугуйлан юмуу клубт очиход тэнд нь ямар нэгэн тодорхой хэв маягийн хэсэг хүмүүсийг хамруулсан байдаг. Жишээлбэл, зарим цуглаанд нь залуу хүмүүс их татагддаг (сайхан найзтай болох сонирхолтой) байхад, заримд нь настайвтар хүмүүс цугларсан байх жишээтэй, зарим цуглараанд баян хүмүүс их байхад, заримд нь хотын  нэг хэсгийн ойролцоох хүмүүс хамрагдсан байх жишээтэй. Сахажа йога-нд та амьдарлын аль ч салбарын хүмүүсийг олох боломжтой, маш ардчилсан – эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, баян ядуу, ямарч хэлбэр хэмжээний, төрөл бүрийн өнгө төрхтэй, янз бүрийн сонирхолтой, олон янзын хэл, итгэл үнэмшилтэй хүмүүсийг харж болно. Энэ бясалгалыг та хийхийн тулд тодорхой нэг хэлбэрийн хүн болох хэрэггүй, энэ нь хүн болгонд тохирдог ховор нэгэн зүйлийн нэг юм. (Мөн нэг хүнд нь тохироогүй болхоор өвдөж байгаа юм гэх юм юу ч байхгүй.)

10. Надаа маш сайхан санагддаг.
Би бясалгахаар суух болгондоо гарцаагүй маш дээр болдог. Гүн бясалгалд орж чадав уу үгүй юу, ялгаагүй надаа заавал нэг зүйлийг өгөөд байдаг. Би бясалгаж эхэлснээс хойш миний амьдрал илүү их инээд баяр, сэтгэл хангалуун байдлаар дүүрсэн, үүнээс үүдэн миний орчин тойрны хүмүүс,  гэр бүлийнхэн минь ашиг тусыг нь мөн хүртэж байгаа.

Anna Penton (Sahaja Yoga Meditation News- сонингоос авав)