Monday, July 26, 2010

Шри Матажи 1994 онд Москва хотод



Ярилцлага авагч: Шри Матажи, энэ бидний Орос улсын хэцүү байгаа энэ үед  (1994 онд) та Оросын сахажайогчидод хандаж юу хэлэх вэ?
Шри Матажи: Тэд юу хийх ёстой гэвэл, тэд өөрсдийн Амь, “Сүнсний биелэлийг” олох хэрэгтэй. Үүний улмаар таны бүхийл бүтээлч чанар дэлгэрч, хүн хөгжиж эхлэнэ. Тархинд байдаг бүхийл боломжууд нээгдэж эхлэнэ. Улмаар тэнцвэртэй болж амар амгалан болно. Та нар ойлгох хэрэгтэй, энэ нь, ямар хүн байна вэ гэдгээс шалтгаалдаг. Тэгээд, бид энэхүү хэцүү үед хүртэл - бид маш баяр баясгалантай хүмүүс болж болно. Тэгээд та нар (орчин тойрны)бүхийл зүйлсийг (жүжгийг)  гэрч мэт харах болно. Үүгээр барахгүй, хүний ухаан- маш эерэг бүтээлч болон хувирдаг. Улмаар шинэ төрлийн сайхан хүмүүс бий болж байгаа юм. Тэд ямар ч зөрчилдөөнгүй, ямарч маргалдаангүй байдаг. Харин хайрыг агуулдаг, бүүр ариун хайрыг. Тэгээд ийм нийгэм бий болхоор амьдарлын бүхийл салбарт хөгжил дэвшилт бий болдог.
Юун түрүүн, хэрвээ таны анхаарал маш хурц , гүн гүнзгий болж тогтвортой болвоос, та зүгээр л яг өөрийн багш, өөрөө өөртөө эзэн болон хувирна. Тэгээд Тэнгэрээс хүлээж авах онгод , бадралын хир хэмжээ нь танд аз жаргалын ерөөл хайрлах болно.
Тэгэхлээр одоо Орос хүмүүс өөрсдийн аз жаргал, ерөөлийг олох цаг ирсэн . Бүхийл Европ, Америк, Зүүн зүгийн (хуучин соц.) орнуудаас - Оросууд бол сүнс/амьний түвшинд бол хамгийн дээд зэргийн хүмүүс. Оросууд болон Украинууд. Тэгээд та нар харах болно, маш богинохон хугацаанд тэд нар дэлхийн тэргүүн зэргийнх болсон байна. Яагаад гэвэл  - - та нарт юу хэрэгтэй вэ гэвэл, та нарт - УХААН хэрэгтэй. Хичнээн, жишээ нь та нар Америкчууд шиг элбэг дэлбэг байдалд байлаа ч, тэд нарыг харвал одоо тэд нар тэнэг хүмүүс л хэвээрээл  байна.
Хэрвээ та нарт УХААН байвал, та нар маш тэнцвэртэй, тогтвортой нийгмийг байгуулж  - тэнцвэртэй улс төр, тэнцвэртэй эдийн засгийг бүрэлдүүлнэ. Жишээ нь нэг, хар тамхинд орсон хүн байвал, энэ нь сахажа йогийн аргаар маш хялбархан засагдах боломжтой. Маш хурдан, гэнэт тэд өөрсдийн (муу зуршил) хар тамхинаас салдаг. Тийм учраас, хэрвээ сахажа йог-г залуу хүүмүүс мэдээд ирвэл, бүгд/бүх нийгэм сайхан болхыг харна.
Тийм учраас энэ (Орос улс) агуй орон, би үүнийг бишэрдэг.
Ярилцлага авагч:  Баярлалаа.
Шри Матажи:  Уучлаарай би орой хоцорч ирсэн, тэд надаа хэлээгүй байсан.
Ярилцлага авагч:  Би таныг ойлгож байна, та энэ тэндгүй манай нутгаар маш их явж, лекц зааж завгүй байдгийг мэднэ. Би танд талархалаа илэрхийлэх гэсэн юм. Чинь зүрхнээсээ.
Шри Матажи:  Маш их баярлалаа.  Хардаа, би эхлээд сонин хэвлэлээс эмээдэг байсан. Тэд юу хэлэх бол, гээд...
 Гэхдээ та нар, хэрвээ та нар аваад үзвэл, энэ нь бол хувь хүний сайн сайхны төлөө, таны эх орны чинь сайн сайхан, бүхэл дэлхийн сайн сайхны төлөө гэдгийг ойлгох юм бол үүнийг дэмжих нь гарцаагүй. Мөн бид нар хүнээс ямарч мөнгө авдаггүй, тийм (мөнгө олох) зүйлрүү ер чиглэдэггүй...


Бясалгал



Манай нэг гадаад найз хийж өгсөн юм, та нар үүнийг үзээд бясалгалын байдлыг олно уу.

Tuesday, July 20, 2010

Гүрүү- багш



Гүрүү буюу багшийн чанар бидний дотор гэдэсний хэсгээр оршидог. Одоо энэ үеэр бидний энэхүү чанар од гаригийн огтлолцлоор мөн Сахажайогчидын бясалгалаар дээд түвшинд боловсрогдон бүрэлдэж байгаа учраас энэхүү сэдвийг сонгож хэдэн зүйлийг сонирхуулья.


"Харанхуйд байгаа юу ч байлаа, эцсийн эцэст гэрэлрүү замаа олдог".






Бидэн дотор орших багшийн тодорхойлолт


Багш бол бидний залан хөтлөгч энэ нь бидэн дотор мөн өөрийнбий болж төлөвшдөг

  • "Войд" бол (гэдэсний хэсгээр оршидог) төөрлийн далай бөгөөд биднээс шалтгаалан мөн мэдлэгийн далай болох боломжтой

  • Эд эрхтэн махбодийн түвшинд энэ нь вагус нерв буюу нервийн системийн тасрах газрыг хэлдэг. (гэдэсний хэсгээр оршидог)

  • Үнэн Гүрүү нь бидэнд энэхүү төөрлийн далайг даван өөрсдийн сүнс болох мөн чанарт хүрхэд тусалдаг.








Гүрүү буюу багш

  • “Гүрүү” гэсэн үг нь татах хүч гэсэн үгтэй холбоотой. Гүрүү нь өөрийн гэсэн жинтэй байдаг бөгөөд энэхүү жин нь хүнийг сүнснээс холдуулахгүй төв байдалд нь мөн чанраа хадгалахад нь тусалдаг байна.

  • Гүрүү хүний үлгэр жишээч зан байдал түүний татах хүч нь үнэнийг эрэмхийлдэг хүмүүсийг татдаг

  • Кундалини хүч нь хүн доторх Гүрүүгийн зарчим, үндсэн чанарыг нээдэг. Энэ нь бидэнд дотоод Дхарма-гийн талаар ойлголт өгдөг. Дхарма – гэдэг нь үнэн шажин, жаяг, дотоод удирдамж, дотоод нуугдсан хууль, ёс зүйг нээн бий болгодог.

  • Гүрүү нь гаднахь нөлөө, дур татах юмыг тэсвэрлэн тэвчих чадвартай байдаг. \биеэ барих, өөрт нь сүйрэл авчирах юмсыг тэвчиж чаддаг, муу юмнаас ангид\

  • Гүрүү нь заах буюу залах, багшлах чадвартай байдаг

  • Эрт дээр үед гүрүү нар өөрсдийн шавиа маш олон шалгуураар шалгаж байж олон олон хүмүүсийн дундаас ганцхан нэг шавиа сонгодог байсан. Гүрүү нь маш хатуу чанд горимтой байсан.



Дхарма” буюу бидний дотоод гол тулгуур нь:

· Зөв горимийн удирдамж, амьдарлын жамыг эрхэмлэх ухааныг агуулдаг
  • · Хэмжээ хязгаартай байх ухаан (хүн байх чанар аяганд байгаа ус шиг, аяга нь хагархаар ус үгүй болохтой адил, хүн "дхарма"-г алдхаар хүний оршин тогтнол үгүй болж, хүн дотроосоо устаж эхэлдэг)

  • · Дхарма нь амьдрал дээр тогтох жам, жаяг гэсэн утгатай үг

  • · Өөрийг болон бусдыг хүндлэх арга энд оршино

  • · Ёс журам, үнэнч шудрага байдал, агуй харамгүй өгөөмөр сэтгэл мөн бидний дотоод "дхарма"-г бүрдүүлнэ


Бидний амьдрал дээр тогтон оршинох байдал, багшийн дотоод чанараас хамаардаг учир, хүн юуг дагаж, юу сурч байгаагаасаа шалтгаалан, хүний амьдрал өрнөнө.

Үнэн багшийн зан чанарууд

  1. Өөрийн бодит илэрхийлэл болон цэвэр мэдлэгтэй холбогдсон зулайн холбоо нь бат бөх тогтвортой байдаг

  2. Үнэн гүрүү нь өөрийн бодь сүнстэйгээ адилтан нэгдсэн байдаг,

    • өөрийн бодийн ухамсартай

    • татах хүчтэй

    • сахилга баттай, хатуу чанд горимтой

    • зоригтой

    • бие махбодио хянан удирдах чадвартай – бие махбодийн тухтай байдлыг дагадагүй \биеийн амраас илүү сэтгэлийн амрыг хайдаг\

    • зан араншин, үйлдлээ хянах, удирдах чадвартай

    • Маш их нигүүлсэнгүй, энэрэнгүй, мөн’ сүсэгтэй бөгөөд юманд үнэнч

    • Тэвчээр ихтэй, юмыг даах чадвартай



Хуурамч багш
  • Хуурамч багшийн зорилго нь - баялаг эд хөрөнгө цуглуулж хүчээ авах, мөн үзэл бодлын давамгай эрх олж нөлөө бүхий болох – зүйл дээр тулгаварласан байдаг, учир нь тэдэнд Сүнсний хүч байхгүй учир.

(Хэдэн ном уншичихаад, хүмүүсийг өөрийн хэмжээндээ төөрөлдүүлж, багш гэж өөрийгөө бодож байгаа хүн болгон хүмүүсийн чакра болон Кундалинийг нь гэмтээж байдаг болхоор хэдэн амьдарлаар барашгүй их нүгэл хурааж байгаагаа мэдэхгүй зүтгэж буй нь харуусалтай.)
  • Биднийг боол болгож байгаа юм болгон бидэнд аюултай, биднийг өөртөө эзэн, багш болход садаа болдог.

  • Хуурамч багш нар илүү - өөрийгөө олох гэж хайж байгаа хүмүүсийг ороодог, учир нь тэд үнэн мөнийг хайхаасаа илүү өөрийгөө хайж байгаа учир, өөрсөддөө ямар нэгэн туршлага цуглуулья гэсэн л хүмүүс байдаг учир тэд нар хуурамч багш нарт илүү автдаг байна.



Өөртөө багш болох

Гүрү бол багш. Багш шавийн хоорондын авалдлага бидний Войдонд гэдэсний хэсгээр байрладаг. Хэр зэрэг мэдлэгэтэй багш байна, тэр зэрэг мэдлэгийг шавь нь олно.

  • Гүрүү багшийн түвшинд хүрэх бол бидний зорилго, өөрсдийн сахилга бат эмх цэгцтэй байдлыг хөгжүүлэн сайжруулах хэрэг юм. Үүний тулд бид дотогшоо өөрсдийн байдлаа дүгнэж дотогшоогоо харах хэрэгтэй. Өөрсдийнхөө үнэн байдлыг үнэнээр дүгнэж өөрсдийгөө удирдан залах чадвар бий болгох хэрэгтэй.

  • Өдөр тутам тогтмол баясалгаж байх нь хүнд хувийн сахилга батыг бий болгодог.



Сахажайогийг бясалгалыг тогтмол хэрэгжүүлснээр, тэрхүү хүч нь бидэнд тэнцвэртэй байдлыг олгож бидний хөгжил дэвшилд тусалдаг.
Аливаа асуултыг хүн өөр дотроосоо олох боломжтой болох бөгөөд цаашид хэр их мэдлэгийн хүч нь идэвхжсэн байна, тэр зэрэг хариултыг олох боломжтой болдог.




Monday, July 19, 2010

Meditation, ocean, waves №6



Оросын сахажа йогчидын сайтнаас авав, үүнийг хараад бясалгавал, бидний "бхавасагар" буюу мэдлэгийн далай нээгдэхэд нэмэртэй.
Гэдэсний хэсгээр хүний өөрөө өөртөө багш байх, эзэн байх чанар оршидог. Энэ нь ус махбодитой. Амьдрал мөн адил ирэн урсах урсгал устай зүйрлүүштэй. Амьдралд оршин тогтноход арга ухаан хэрэгтэй байдаг. Хүний өөрийн сүнс нь өөрийнх нь эзэн, өөрийн амь нь өөрийг нь дотроос нь залах тийм ухааныг олгох багшыг олох нь ховор завшаан юм. Guru Pad буюу багшийн бүхийл чанарыг Шри Матажи багш шавь нартаа харамгүй сэтгэлийн улмаас олгодог. Үнэн багш нь шавь нартаа мэдлэгийг өөрөөсөө шавь нартаа дамжуулан өгөх чадвартай байдаг. Лэкц ном гаднаас нь хэлснээр биш, доторхи мэлэгийг асааснаар хүн жинхэн өөрчлөгдөх буй за. Тэрхүү мэдлэг тэгээд юу юм бэ бүгдээрээ судалцгаая.

Friday, July 16, 2010


Мөнх Нэгдэл Танаа!

Чимээгүй намайг бүйвээлэн дуулдагт,
Өөрөөр минь ухааруулж сургамжаа хайралдагт,
Өчүүхэн дусал би Далай шиг болох гэж,
Өврийнхөө сэтгэгдлийг дэлгэнхэн халина.
            Алхам бүрийг минь бат ухаанаар залаарай,
            Алхаж гишгэхдээ жам сургаалийг Тань мэдрэх сэн,
            Бүх зүйлийн утгын өлмийд бөхийн ёслонхон,
            Бүрэлдэх зорилгод Тань нэмэр болох сон!
Хүндэтгэлтэйгээр хандах увдисыг минь түшээрэй,
Хорвоог шүүлгүй мэлмийгээрээ ухаарах сан,
Ямарч хачирхал үйсгэхгүй явахсан,
Яавч үлдээх юм минь – сайхан,-
                                                - эгшиг уянга байгаасай!
            Олон үеийн шалгалтаан даваж,
            Орчлонгийн барааныг цайруулан хайлуулж,
            Галд ч шаталгүй алт шигээрээ үлддэг
            Гэгээн сэтгэлээн хадгалж явъяа.
Эргээд Мөнх Танируу буцан халихад минь
Эрхэм сүнс  минь бүтэн байгаасай,
Хөгжил эргэлт нь урьдаас өргөн,
Хайр сэтгэхүй нь улмаас уужим байгаасай!

Wednesday, July 7, 2010

Нууцын талаар

Share this article on Facebook


.....Мянга мянган жилийн турш энэ нууцыг зөвхөн цөөн тооны,


сонгодог хүмүүс л мэддэг байж....


...Нэг агуй хүч байдаг юм байна...


....Энэ нь Тань дотор байгаа...

....Үүнийг Кундалини гэж тэд нар нэрлэдэг байж......

...Энэ нь нугасны эхээр, нойрсож буй .........

харин
......Кундалинийг нь сэргэхээр - энэ нь нугас дагаад дээш өгсөн...

... бүүр дээш гардаг...

"Таныг бий болгосон тэр Хүчтэй - Та холбогдохоос нааш, Та өөрийнхөө утга учрыг яаж мэдэхсэн билээ..."


.............Та үүнийг - сэвэлзүүр салхи мэт мэдрэх болно.......

Тавтай сууж тухтай сонирхоно уу :)



Би та нарт зөвхөн Та дотогшоогоо хандан уу, өөрсөд дотогшоогоо, -дотор чинь“Үнэн” байрлаж байгаа гэж хэлье. Тэгээд үүнийг –өөртөө-хайж олно уу, яагаад гэвэл энэ чинь та нарын, өөрийн өмч юм.Энэ нь та нар дотор байрладаг.Энэ нь та нарын өөрийнх бөгөөд та нарын дотор байрладаг.Ганцхан зүйл бол, та нар үүнийг- өөрсдөө харж, өөрсдөө мэдрэх л хэрэгтэй юм.
Бусад -үнэний талаар яриад байгаа хүмүүсийн янз бүрийн юм бол миний мэдэрч байгаагаар, - бүхийл шудрага хүмүүс тийм юмнаас бүр мөсөн,бүхэлдээ татгалзах хэрэгтэй гэж хэлмээр байна. Бид - хүн\биетэн\ болхын тулд, үүнд бидюу ч хийхээгүй, (бидний талаас)юу ч хийлгүйгээр бид зүгээр л хүн болоод ирсэн, энэ нь маш энгийн зүйл. Бид ямар нэгэн илүү юм хийж, толгойн дээрээ зогсох гм. юм хийх хэрэггүй байсан. Сармагчнаасаа салж,илүүтэйгээр хүн талруугаа болох гэж \бидний талаас юу ч гараагүй\ бид юу ч хийлгүйгээрл - ийм болсон. Энэ нь зүгээр лаяндаа цаанаасаа болдог зүйл юм. Тэгэхлээр хүн- бидний хөгжил хувьсал, эволюци нь -амьд үйл явцаар, амьд энергээр бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Амьд Бурхан; - зүгээр нэг та нарт нэг ойлголт санаа өгчихсөн, тэгээд та нар тэр, хий хоосон \амьд биш\ төсөөлөлд нь зууралдан наалдчихсан байдаг -тийм зүйл биш юм. Тэгэхлээр амьд амьдарлын (юмсыг) аяндаа цаанаас нь болгодог тэр зүйл нь та нарын доторхыг боловсруулж хөгжүүлэх ёстой юм. Та нарын байгаа байгаагаас чинь илүү дээгүүр болгох тийм ухамсар.
...Бид энэхүү байгаа хүний түвшинд бид өөрсдийн амьдарлын талаар ойлгож байгаа, мэдэж байгаа юу ч бай -үнэн гэж боддог...Тийм ч байжболно, тийм биш ч байж болно.Өмнө хэлж байснаар, үүнийг нээлттэйгээр харж үзье. Тийм байж болно, тийм биш ч байжболно шүү дээ. Жишээлбэл, бита нарын очиж үзээгүй орны талаар нэг юм хэллээ гэхэд, энэ нь үнэн байж болно, үгүй ч байж болно, Өөрөө очоод нүдээрээ харсан нь дээр. Энэбол та нар яг ийм маягаар авч үзэх хэрэг юм. Өөрийгөө нээлттэй, өөрийн минь талаар юу үнэн байна гэдгийг нээлттэй харах тийм байдалд өөрийгөө оруулан харах байдал. Тэгэхлээр энэхүү үнэний талаар энэ дэлхий дээр ирж байсан маш олон агуй гэгээнтэн, мэргэд,хувилгаанууд хэлж байсан.Бидний мэдхээр, Христос хэлжбайсан, Нанака хэлж байсан,Кабира хэлсэн, Лао Тцы хэлсэн,Будда хэлсэн. Бүгд - хүмүүсийн орхигдуулж тоолгүй өнгөрөөдөг- тэр юмны талаар хэлж байсан.Тэгээд хамгийн энгийн зүйл бол,та нар дахин төрж хоёр дахьтөрлөө олох хэрэг юм. Та нарөөрийгөө мэдэх хэрэгтэй.Өөрийн бодь-бодит байдлыголох хэрэгтэй. Энийг тэд бүгд нэг бүрчлэн хэлж байсан.
Гэтэл бид эсэргээр, - тийшээгээ(бодь амьруу) ер аваачихгуй тийм юмсыг бүрдүүлэн босгож байдаг. Хэрэв хүн та нараас-“биднийг тэрхүү хязгаарт аваачаач” гэвэл, та нар(аваачиж) ер чадахгүй. Энэ бол зүгээр л нэг төсөөлөн хоосон бий болгосон зүйл болно. Та нар харл даа, хэрвээ би “за одоо танар бүгд нүдээ аньцгаа, бид бүгд Бурханы оронд очицгооно”... гэнэ... ийм маягаар биш юм. Ийм маягаар биш. Танарын ухамсарт ямар нэгэн юм бий болох ёстой. Юу гэсэн үг вэ гэвэл, та нар одоо мэдэрч байгаа юу ч байлаа, түүнээсээ илүү юм мэдрэх ёстой юм. Та нар байгаа байгаасаа илүү болох хэрэгтэй. Та нар өргөжиж тэлэх хэрэгтэй. Тэгээд энэ өргөжиж томрох байдал нь ирэх ёстой юм. Зүгээр л нэг лекц ном та нарт хэлснээр биш. Харин та нарт - дотор чинь ямар нэгэн юм болхоор тийм маягаар \ирэх ёстой\. Үр соёолж нь мод болохтой адил энэ нь бас ургах ёстой юм.Өндөг шувуу болох ёстой байдаг шиг энэ нь-бас өсөн хөгжих ёстой юм.Тэгээд жинхэн өөрчлөлт бий болно. Үүнтэй адил“үнэн”\гэдэг ойлголт\ та нарт бий болох ёстой юм. “Үнэн”ирэхийн тулд юу болох ёстой вэ гэвэл, та үүнд төлбөр төлөх боломжгүй; та үүний тулд ямар нэгэн хүчлэл чармайлт гаргахболомжгүй юм. Харин “үнэн”бий болхоор юу болох ёстой вэ гэвэл. “Үнэн” бий болхоор та юмсыг өөрөөр хардаг болно. Та өөрчлөгдсөн, өөр байх болно. Танар өөрчлөгдөн өөр болох ёстойюм. Хэрвээ та нар “үнэн”-тэй нэг бол, худал хуурмаг дунд яаж амьдарч чадах билээ. Ийм -энгийн хялбар юм. Энэ бол маш энгийн зүйл юм. Тэгээд та нар мэднэ \мэдэх болно\, бүхийл амьд үйл явцууд хамгийн энгийн байдаг.
…….