Мөнх Нэгдэл Танаа!
Чимээгүй намайг бүйвээлэн дуулдагт,
Өөрөөр минь ухааруулж сургамжаа хайралдагт,
Өчүүхэн дусал би Далай шиг болох гэж,
Өврийнхөө сэтгэгдлийг дэлгэнхэн халина.
Алхам бүрийг минь бат ухаанаар залаарай,
Алхаж гишгэхдээ жам сургаалийг Тань мэдрэх сэн,
Бүх зүйлийн утгын өлмийд бөхийн ёслонхон,
Бүрэлдэх зорилгод Тань нэмэр болох сон!
Хүндэтгэлтэйгээр хандах увдисыг минь түшээрэй,
Хорвоог шүүлгүй мэлмийгээрээ ухаарах сан,
Ямарч хачирхал үйсгэхгүй явахсан,
Яавч үлдээх юм минь – сайхан,-
- эгшиг уянга байгаасай!
Олон үеийн шалгалтаан даваж,
Орчлонгийн барааныг цайруулан хайлуулж,
Галд ч шаталгүй алт шигээрээ үлддэг
Гэгээн сэтгэлээн хадгалж явъяа.
Эргээд Мөнх Танируу буцан халихад минь
Эрхэм сүнс минь бүтэн байгаасай,
Хөгжил эргэлт нь урьдаас өргөн,
Хайр сэтгэхүй нь улмаас уужим байгаасай!
No comments:
Post a Comment