Tuesday, July 20, 2010

Гүрүү- багш



Гүрүү буюу багшийн чанар бидний дотор гэдэсний хэсгээр оршидог. Одоо энэ үеэр бидний энэхүү чанар од гаригийн огтлолцлоор мөн Сахажайогчидын бясалгалаар дээд түвшинд боловсрогдон бүрэлдэж байгаа учраас энэхүү сэдвийг сонгож хэдэн зүйлийг сонирхуулья.


"Харанхуйд байгаа юу ч байлаа, эцсийн эцэст гэрэлрүү замаа олдог".






Бидэн дотор орших багшийн тодорхойлолт


Багш бол бидний залан хөтлөгч энэ нь бидэн дотор мөн өөрийнбий болж төлөвшдөг

  • "Войд" бол (гэдэсний хэсгээр оршидог) төөрлийн далай бөгөөд биднээс шалтгаалан мөн мэдлэгийн далай болох боломжтой

  • Эд эрхтэн махбодийн түвшинд энэ нь вагус нерв буюу нервийн системийн тасрах газрыг хэлдэг. (гэдэсний хэсгээр оршидог)

  • Үнэн Гүрүү нь бидэнд энэхүү төөрлийн далайг даван өөрсдийн сүнс болох мөн чанарт хүрхэд тусалдаг.








Гүрүү буюу багш

  • “Гүрүү” гэсэн үг нь татах хүч гэсэн үгтэй холбоотой. Гүрүү нь өөрийн гэсэн жинтэй байдаг бөгөөд энэхүү жин нь хүнийг сүнснээс холдуулахгүй төв байдалд нь мөн чанраа хадгалахад нь тусалдаг байна.

  • Гүрүү хүний үлгэр жишээч зан байдал түүний татах хүч нь үнэнийг эрэмхийлдэг хүмүүсийг татдаг

  • Кундалини хүч нь хүн доторх Гүрүүгийн зарчим, үндсэн чанарыг нээдэг. Энэ нь бидэнд дотоод Дхарма-гийн талаар ойлголт өгдөг. Дхарма – гэдэг нь үнэн шажин, жаяг, дотоод удирдамж, дотоод нуугдсан хууль, ёс зүйг нээн бий болгодог.

  • Гүрүү нь гаднахь нөлөө, дур татах юмыг тэсвэрлэн тэвчих чадвартай байдаг. \биеэ барих, өөрт нь сүйрэл авчирах юмсыг тэвчиж чаддаг, муу юмнаас ангид\

  • Гүрүү нь заах буюу залах, багшлах чадвартай байдаг

  • Эрт дээр үед гүрүү нар өөрсдийн шавиа маш олон шалгуураар шалгаж байж олон олон хүмүүсийн дундаас ганцхан нэг шавиа сонгодог байсан. Гүрүү нь маш хатуу чанд горимтой байсан.



Дхарма” буюу бидний дотоод гол тулгуур нь:

· Зөв горимийн удирдамж, амьдарлын жамыг эрхэмлэх ухааныг агуулдаг
  • · Хэмжээ хязгаартай байх ухаан (хүн байх чанар аяганд байгаа ус шиг, аяга нь хагархаар ус үгүй болохтой адил, хүн "дхарма"-г алдхаар хүний оршин тогтнол үгүй болж, хүн дотроосоо устаж эхэлдэг)

  • · Дхарма нь амьдрал дээр тогтох жам, жаяг гэсэн утгатай үг

  • · Өөрийг болон бусдыг хүндлэх арга энд оршино

  • · Ёс журам, үнэнч шудрага байдал, агуй харамгүй өгөөмөр сэтгэл мөн бидний дотоод "дхарма"-г бүрдүүлнэ


Бидний амьдрал дээр тогтон оршинох байдал, багшийн дотоод чанараас хамаардаг учир, хүн юуг дагаж, юу сурч байгаагаасаа шалтгаалан, хүний амьдрал өрнөнө.

Үнэн багшийн зан чанарууд

  1. Өөрийн бодит илэрхийлэл болон цэвэр мэдлэгтэй холбогдсон зулайн холбоо нь бат бөх тогтвортой байдаг

  2. Үнэн гүрүү нь өөрийн бодь сүнстэйгээ адилтан нэгдсэн байдаг,

    • өөрийн бодийн ухамсартай

    • татах хүчтэй

    • сахилга баттай, хатуу чанд горимтой

    • зоригтой

    • бие махбодио хянан удирдах чадвартай – бие махбодийн тухтай байдлыг дагадагүй \биеийн амраас илүү сэтгэлийн амрыг хайдаг\

    • зан араншин, үйлдлээ хянах, удирдах чадвартай

    • Маш их нигүүлсэнгүй, энэрэнгүй, мөн’ сүсэгтэй бөгөөд юманд үнэнч

    • Тэвчээр ихтэй, юмыг даах чадвартай



Хуурамч багш
  • Хуурамч багшийн зорилго нь - баялаг эд хөрөнгө цуглуулж хүчээ авах, мөн үзэл бодлын давамгай эрх олж нөлөө бүхий болох – зүйл дээр тулгаварласан байдаг, учир нь тэдэнд Сүнсний хүч байхгүй учир.

(Хэдэн ном уншичихаад, хүмүүсийг өөрийн хэмжээндээ төөрөлдүүлж, багш гэж өөрийгөө бодож байгаа хүн болгон хүмүүсийн чакра болон Кундалинийг нь гэмтээж байдаг болхоор хэдэн амьдарлаар барашгүй их нүгэл хурааж байгаагаа мэдэхгүй зүтгэж буй нь харуусалтай.)
  • Биднийг боол болгож байгаа юм болгон бидэнд аюултай, биднийг өөртөө эзэн, багш болход садаа болдог.

  • Хуурамч багш нар илүү - өөрийгөө олох гэж хайж байгаа хүмүүсийг ороодог, учир нь тэд үнэн мөнийг хайхаасаа илүү өөрийгөө хайж байгаа учир, өөрсөддөө ямар нэгэн туршлага цуглуулья гэсэн л хүмүүс байдаг учир тэд нар хуурамч багш нарт илүү автдаг байна.



Өөртөө багш болох

Гүрү бол багш. Багш шавийн хоорондын авалдлага бидний Войдонд гэдэсний хэсгээр байрладаг. Хэр зэрэг мэдлэгэтэй багш байна, тэр зэрэг мэдлэгийг шавь нь олно.

  • Гүрүү багшийн түвшинд хүрэх бол бидний зорилго, өөрсдийн сахилга бат эмх цэгцтэй байдлыг хөгжүүлэн сайжруулах хэрэг юм. Үүний тулд бид дотогшоо өөрсдийн байдлаа дүгнэж дотогшоогоо харах хэрэгтэй. Өөрсдийнхөө үнэн байдлыг үнэнээр дүгнэж өөрсдийгөө удирдан залах чадвар бий болгох хэрэгтэй.

  • Өдөр тутам тогтмол баясалгаж байх нь хүнд хувийн сахилга батыг бий болгодог.



Сахажайогийг бясалгалыг тогтмол хэрэгжүүлснээр, тэрхүү хүч нь бидэнд тэнцвэртэй байдлыг олгож бидний хөгжил дэвшилд тусалдаг.
Аливаа асуултыг хүн өөр дотроосоо олох боломжтой болох бөгөөд цаашид хэр их мэдлэгийн хүч нь идэвхжсэн байна, тэр зэрэг хариултыг олох боломжтой болдог.




No comments:

Post a Comment