Wednesday, July 7, 2010


Øðè Ìàòàäæèéí ëåêöíèé õýñãýýñ:
Би та нарт зөвхөн Та дотогшоогоо хандан уу, өөрсөд дотогшоогоо, -дотор чинь “Үнэн” байрлаж байгаа гэж хэлье. Тэгээд үүнийг –өөртөө- хайж олно уу, яагаад гэвэл энэ чинь та нарын, өөрийн өмч юм. Энэ нь та нар дотор байрладаг. Энэ нь та нарын  өөрийнх бөгөөд та нарын дотор байрладаг. Ганцхан зүйл бол, та нар үүнийг - өөрсдөө харж, өөрсдөө мэдрэх л хэрэгтэй юм.
Бусад -үнэний талаар яриад байгаа хүмүүсийн янз бүрийн юм бол миний мэдэрч байгаагаар, - бүхийл шудрага хүмүүс тийм юмнаас бүр мөсөн, бүхэлдээ татгалзах хэрэгтэй гэж хэлмээр байна. Бид - хүн \биетэн\ болхын тулд, үүнд бид юу ч хийхээгүй, (бидний талаас) юу ч хийлгүйгээр бид зүгээр л хүн болоод ирсэн, энэ нь маш энгийн зүйл. Бид ямар нэгэн илүү юм хийж, толгойн дээрээ зогсох гм. юм хийх хэрэггүй байсан. Сармагчнаасаа салж, илүүтэйгээр хүн талруугаа болох гэж \бидний талаас юу ч гараагүй\ бид юу ч хийлгүйгээр л - ийм болсон. Энэ нь зүгээр л аяндаа цаанаасаа болдог зүйл юм. Тэгэхлээр хүн- бидний хөгжил хувьсал, эволюци нь - амьд үйл явцаарÄýýä õ¿÷íèé амьд энергээр бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Амьд Бурхан; - зүгээр нэг та нарт нэг ойлголт санаа өгчихсөн, тэгээд та нар тэр, хий хоосон \амьд биш\ төсөөлөлд нь зууралдан наалдчихсан байдаг -тийм зүйл биш юм. Тэгэхлээр амьд амьдарлын (юмсыг) аяндаа цаанаас нь болгодог тэр зүйл нь та нарын доторхыг боловсруулж хөгжүүлэх ёстой юм. Та нарын байгаа байгаагаас чинь илүү дээгүүр болгох тийм ухамсар.
Бид энэхүү байгаа хүний түвшинд бид өөрсдийн амьдарлын талаар ойлгож байгаа, мэдэж байгаа юу ч бай - үнэн гэж боддог. Тийм ч байж болно, тийм биш ч байж болно. Өмнө хэлж байснаар, үүнийг нээлттэйгээр харж үзье. Тийм байж болно, тийм биш ч байж болно шүү дээ. Жишээлбэл, би та нарын очиж үзээгүй орны талаар нэг юм хэллээ гэхэд, энэ нь үнэн байж болно, үгүй ч байж болно, Өөрөө очоод нүдээрээ харсан нь дээр. Энэ бол та  нар яг ийм маягаар авч үзэх хэрэг юм. Өөрийгөө нээлттэй, өөрийн минь талаар юу үнэн байна гэдгийг нээлттэй харах тийм байдалд өөрийгөө оруулан харах байдал. Тэгэхлээр энэхүү үнэний талаар энэ дэлхий дээр ирж байсан маш олон агуй гэгээнтэн, мэргэд, хувилгаанууд хэлж байсан. Бидний мэдхээр, Христос хэлж байсан, Нанака хэлж байсан, Кабира хэлсэн, Лао Тцы хэлсэн, Будда хэлсэн. Бүгд - хүмүүсийн орхигдуулж тоолгүй өнгөрөөдөг - тэр юмны талаар хэлж байсан. Тэгээд хамгийн энгийн зүйл бол, та нар дахин төрж хоёр дахь төрлөө олох хэрэг юм. Та нар өөрийгөө мэдэх хэрэгтэй. Өөрийн бодь-бодит байдлыг олох хэрэгтэй. Энийг тэд бүгд нэг бүрчлэн хэлж байсан.
Гэтэл бид эсэргээр, - тийшээгээ (бодь амьруу) ер аваачихгуй тийм юмсыг бүрдүүлэн босгож байдаг. Хэрэв хүн та нараас- “биднийг тэрхүү хязгаарт аваачаач” гэвэл, та нар (аваачиж) ер чадахгүй. Энэ бол зүгээр л нэг төсөөлөн хоосон бий болгосон зүйл болно. Та нар хар л даа, хэрвээ би “за одоо та нар бүгд нүдээ аньцгаа, бид бүгд Бурханы оронд очицгооно”... гэнэ... ийм маягаар биш юм. Ийм маягаар биш. Та нарын ухамсарт ямар нэгэн юм бий болох ёстой. Юу гэсэн үг вэ гэвэл, та нар одоо мэдэрч байгаа юу ч байлаа, түүнээсээ илүү юм мэдрэх ёстой юм. Та нар байгаа байгаасаа илүү болох хэрэгтэй. Та нар өргөжиж тэлэх хэрэгтэй. Тэгээд энэ өргөжиж томрох байдал нь ирэх ёстой юм. Зүгээр л нэг лекц ном та нарт хэлснээр биш. Харин та нарт - дотор чинь ямар нэгэн юм болхоор тийм маягаар \ирэх ёстой\. Үр соёолж нь мод болохтой адил энэ нь бас ургах ёстой юм.Өндөг шувуу болох ёстой байдаг шиг энэ нь- бас өсөн хөгжих ёстой юм. Тэгээд жинхэн өөрчлөлт бий болно. Үүнтэй адил “үнэн”\гэдэг ойлголт\ та нарт  бий болох ёстой юм. “Үнэн” ирэхийн тулд юу болох ёстой вэ гэвэл, та үүнд төлбөр төлөх боломжгүй; та үүний тулд ямар нэгэн хүчлэл чармайлт гаргах боломжгүй юм. Харин “үнэн” бий болхоор юу болох ёстой вэ гэвэл. “Үнэн” бий болхоор та юмсыг өөрөөр хардаг болно. Та өөрчлөгдсөн, өөр байх болно. Та нар өөрчлөгдөн өөр болох ёстой юм. Хэрвээ та нар “үнэн”-тэй нэг бол, худал хуурмаг дунд яаж амьдарч чадах билээ. Ийм - энгийн хялбар юм. Энэ бол маш энгийн зүйл юм. Тэгээд та нар мэднэ \мэдэх болно\, бүхийл амьд үйл явцууд хамгийн энгийн байдаг.

No comments:

Post a Comment