Friday, April 30, 2010

The knowledge of your inner being

Share this article on Facebook




Энэ Кундалини нь өгсөөд 6-дахь энергийн төвөөр нэвтрэн гарч, энэ бүхнийг нэвтрэгч нарийн хүчтэй нэгдэн уусхад, та мөн адил нарийн болж эхэлнэ. Та өөрийн хуруунууд дээрээ өөрийн энергийн төвүүдийг мэдэрч эхлэнэ. Тэгээд та төвүүдээ яаж засахыг сураад, засах юм бол, таны асуудлууд шийдэгдэж арилна. Мөн бас та бусдын дотоод төвүүдийг мэдрэх болно. Энэ нь микро-сансар нь макро-сансар болон хувирахтай адил юм, дусал далай болохтой адил. Энэ нь гайхамшигтай сонсогдож байгаа байх, гэхдээ та нар ямар агуй, ямар гайхамшигтай гэдгээ мэдэхгүй байгаа. Та нар өөрийн талаар ер мэдэхгүй байгаа. Та нарт дотоод оршихуйн талаар ер мэдлэггүй байгаа. Тийм учраас заримдаа та нар гутрах жишээтэй, жинхэн байдалдаа ороогүй учраас. Харин гагцгүй, та энэ "бүхнийг нэвтрэгч хүчийг" мэдрээд ирвэл, танд маш их хүч байдаг юм байна гэдгийг ойлгох болно. Та өөрийгөө анагааж болно, бусдыг анагааж сурна. Та бусдыг Кундалини-йг сэргээж, тэдэнд бодь биелэлийг олгох боломжтой болно.
Кундалини нь энэ (ногоон -гэдэсний орон зай) хэсэгт ирхээрээ, таны дотоод ухамсрыг, шажинг гэгээрүүлдэг. Энэ нь таныг шудрага болгодог гэсэн үг юм. Энгэснээр та үнэхээр шудрага зөв болон хувирдаг. Матью-гий хэсэгт бичэгдснээр Христос хэлж байсан: “Шалиг завхай нүдтэй байж үл болно” гэж. Энэ нь: хүн ямарч шунал, тачаал, хор агуулаагүй нүдтэй байна гэсэн үг. Үнэндээ таны нүд чухам яг тийм болох болно. 
Ариун чанар арилж үгүй болно гэж байдаггүй. Энэ нь бидний буруу үйлдлээс болоод яахав, үүл мэт бүрхүүлээр хаагдсан байж болно, гэхдээ энэ нь хэзээ ч арилдаггүй. Энэ нь устаж үгүй болно гэж байдаггүй. Тэгээд та нар маш хүчирхэг болно, тийм хүний зөвхөн хальт харц нь хүртэл орчин тойрныг тайван амгалан болгож чаддаг.
Тэгээд, таны Амин сүнс таны анхаарлын голд ирхээр, та туйлын Үнэнг буюу бүхийл зүйлийг мэддэг болно. Жишээлбэл биелсэн сүнстэй хэдэн хүүхдүүдийг суулгаад, нүдийг нь боогоод: “энэ хүний талаар юу нь буруу байна?” гэж тэднээс асуувал, бүх хүүхдүүд ижлхнээр нэг л хуруугаа, жишээлбэл энэ хуруугаа үзүүлэх жишээтэй. Тэгээд тэр хүнээс: “таны зүрх өвддөг үү?” гэж асуувал, тэрээр: “тиймээ, гэхдээ та яаж, мэдвээ?” гэнэ. Та нар хуруунууд дээрээ хүнийг оношлох боломжтой болно. Та нарт ямар өвчин байна, бусдад ямар байна гээд энергийн хүрднүүдийн хэлийг ойлгох болно.
Туйлын Үнэн гэдэг нь бүхийл хүмүүс, бүгд нэг л үнэн байдлыг харахыг хэлнэ. Тэгэхлээр бид хүн биетэн, бид юу яаж бодох нь бидний өөрсдийн эрх чөлөө. Тэгээд нэг нь нэг маягаар, нөгөө нь өөр маягаар, дараачийнх нь бас нэг өөрөөр сэтгэдэг учраас янз бүрийн асуудлууд гардаг. Зарим нэг нь тэдний зөв, нөгөөх нь бид нарын зөв, бас дараачийнх нь бид хамгаас илүү нь гээд хоорондоо тэмцэлддэг. Хэрвээ та нар Туйлын Үнэнг мэдэх юм бол тэмцэлдэх ямарч асуудал гарахгүй. Мэдээж дайн ч үгүй болно. Өнөөгийн байдлаар Сахажа Йога нь 65 гаруй (одоо 150) оронд үйл ажилагаагаа явуулж байгаа. Тэд мянга мянгаар цугларсан ч, хэзээ ч тэмцэлцэж чөрчилдөггүй, гажуу үг ч хэлдэггүй. Зүгээр л бие биентэйгээ хамт баяраар бялхадаг. Сахажа йогчдын гэр бүлүүд үнэхээр гойд сайхан бөгөөд тэдэнд маш олон биелсэн сүнстэй бодь хүүхдүүд төрдөг. Тэд тэнгэрлэг хүмүүсийн шинэ төрлөхтөн мэт надаа санагддаг. Энэ бүх зүйлд та нэг ч мөнгө төлөх хэрэггүй. Энэ бол амьд хөгжлийн үйл явц. Нэг үрийг газарт суулгаад, газраас үр ургуулаад өг гэж хэдэн төгрөг төлдөг вэ? Газар Эх үрийг нахиалуулдаг, яагаад гэвэл үр нь дотроо соёолох механизмтай, Газар Эх нь ургуулах, төрүүлэх хүчтэй учраас. Тэгэхлээр юун түрүүн та нар сүнсний гэгээрлийг олохын тулд мөнгө төлөх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхий даяар ашигч мөлжигч олон (багш гэсэн) хүмүүс байсан, би мэднэ, гэхдээ тэд ихэнхдээ нүүр царайгаа харуулсан байгаа. Үүнийг би хүмүүсийн эндүүрэл гэж хэлмээр байна, яагаад гэвэл, та нар жишээлбэл Будда-д, Христос-д хэдэн төгрөг төлдөг байсан?

No comments:

Post a Comment