Talk by Shri Mataji Nirmala Devi, who founded Sahaja Yoga, Public Program Brisbane, 5 May 1987
Үнэнийг хайдаг бүх хүмүүсд мэндчилэн ёсолье. Альберт сая та нарт бидний бодь байдлыг хөгжүүлдэг бидний дотоод систем, механизмын талаар тайлбарлаж өгсөнийг та нар сонслоо.
Тийм механизм байдаг – гарцаагүй, эргэлзэх зүйлгүй.
Бид нар энэ өрөөнд байгаад, энд олон гэрэл асаж байгааг харж байна.. - энэ асаж буй гэрэлний цаана - энэхүү гэрлийг асаадаг механизм байгаа. Энэхүү гэрлийг асаахын тулд - харин бид юу хийх вэ гэвэл, - зүгээр л асаагуурыг дараад л болоо. Тэгээд л гэрэл асаад ирнэ.
Тэгэхлээр тэр бүхэл механизм бидэн дотор суулгаастай байгаа, хүний хөгжлийн явцаар – төлөвшин боловсорч бидэн дотор хөгжлийн явцаар бий болсон байгаа. Тэгээд одоо бид хөгжлийн явцын эцсийн үр дүнг харах цаг үед ирчээд байна.
Барууны орнуудад хүмүүс энэхүү механизмын гаднах байдлыг сонирхон хайсаар ирсэн. Тэд нар “амьдарлын модны” мэдлэгийг олох гэж хичээж байсан. Гэтэл харин амьдарлын талаар гаднаас нь судалбал, бид тодорхой нэг юм хүртэл мэдэх боломжтой, мөн адил мод нь - тодорхой хэмжээ хүртэл л ургадаг. /харин/ Та нар өөрсдийн үндэсрүүгээ хандах хэрэгтэй.
Энэ бол /бидний заах юм бол/ үндэсний талаар олох мэдлэг юм.
Энэ нь Энэтхэгээс гаралтай юмуу эсвэл нэг орон нутгийн нэг хэсгийн үзэл бодлоос гаралтай гэж бодвол үгүй юм. Энэтхэг маш эртний ном заншилтай орон, гарцаагүй, үүнийг гүнзгий судалья гэвэл энэ талаар их тайлбарласан байдаг /Упанишаад, Пуран, Гитанжали, ...г.м судруудад-орч/. Гэхдээ Библи-д хүртэл: “ би та нарын өмнө галын дүрэлзэх дөл мэт гарч ирэх/үзэгдэх болно” гэж бичээстэй байдаг. Тэгээд энэхүү энергийн төв нь үнэхээр яг галын дөл шиг харагддаг. Мөн Коран-д байдаг “ Асис” гэж энэ Кундалини хүчийг нэрлэсэн байдаг, та нар Бурхантай холбогдох хэрэгтэй гэж бичсэн байдаг. Эс тэгвээс /ямарч холбоогүй бол/ хүн Бурхны нэрийн өмнөөс юу ч хийлээ, энэ нь хэрцгий болох юмуу ямарч нэгдэл зохицолгүй болдог. Энэ талаар маш тодорхой хэлсэн байдаг. Мөн адил ямарч шашны номыг уншина, “Та өөрийн бодит байдлыг ол”- “Бодь сүнсний боловсролыг/биелэлийг ол” гэж бичсэн байдаг. Шашин болгон, хүний сүнсний талаар сануулсан байдаг. Шашин болгонд та өөрийн Сүнс/ Бодь/ Амиа олно уу гэсэн байдаг.
Гэтэл бид одоо сүнсний талаар юу ч мэдэхгүй байж байхад – зах зээл дээр сүнсний талаар заадаг баахан багш нар арилжаалхаар гараад ирчихсэн байдаг – тэгээд хүмүүс юу хүлээх, юу хайх, олхоо мэдэхгүй байдаг.
Би гэж хэн бэ? Сүнс гэж юу юм бэ? Үүнийг олох ямар хэрэгтэй юм бэ? гээд...
Би өмнө хэлж байсан, энэ бол бидний хөгжлийн үйл явцын эцсийн алхам юм, энэхүү өөрсдийн Сүнсээ олох /Сүнсээ амьлуулах/ хэрэг нь, хөгжлийн эцсийн үе шат юм.. Тэгээд энэ бол үнэн бодит зүйл, та нар бол – үнэндээ- ариун амь/сүнс юм. Тэгээд хэрвээ та нар бодит байдлаа олвол, тэр Сүнсний түвшинд нь энэ тэр аргаар ямар нэгэн байдлаар хүрэх болно. Энэ бол /та нарт төрөлхөөс чинь заяагдсан/ та нарын өөрсдийн эрх юм – Та нарт төрөлхөөс чинь заяагдсан учраас бид үүнийг Сахажа йога гэж нэрлэсэн юм. “Саха” гэж та нартай “жа” гэж төрөлхийн. Харин Йога гэдэг үг нь бол Дээд Тэнгэртэй нэгдэх –нэгдэл- гэсэн утгатай үг юм. Дээд Тэнгэр бол бүхнийг нэвтрэгч Тэрхүү Дээд хүчний хайрын урсгал юм, бүхнийг нэвтрэн урсдаг, бүх нарийн зүйлсийн -хамгийн нарийн нь. Энэ хүч нь энэ тэндгүй байдаг - та нар үүнийг мэдрэх хэрэгтэй. Энэ нь бол бидний хэлээд байдаг Ариун Сүнсний сэрүүн салхи, гэж библи-д бичэгдсэн байдаг, тэр юм. Библи-д Ариун Сүнсний талаар нэг их юм тайлбарлаж бичэгдээгүй байдаг. Энэ Кундалини бол Ариун Сүнсний хүн дотор илрэх - тусгал нь юм. Ариун сүнс бол Бурханы хүсэл, Бурханы хүч юм. Энэ нь хүн дотор - Кундалини гэж нэрлэгддэг, хүн дотор илэлрдэг, 3 бүхэл хагас хуйлаастай байдаг Дээд Тэнгэрийн хүч юм. Энэ бол хүслийн энерги.
Хүн дотор байдаг бусад бүхэл хүслүүд бол ариун бус чанартай. Хүн нэг юм хүснэ, дараачийн юм хүснэ, эдийн засгийн хуулинд ч гардаг - ерөнхийдөө хүний хүслүүд хангагдашгүй байдаг гэж.. Яагаад? Яагаад гэвэл эдгээр хүслүүд нь ариун бус чанартай учраас. Харин миний хэлж байгаа энэ бол Кундалини гэдэг, бидний гурвалжин ясанд оршидог хүч юм.
Тэгэхлээр энэ миний хэлж байгаа юм болгонд сохроор, муйхраар итгэх хэрэггүй юм. Гэхдээ энэ бол та нарт танилцуулж буй гипотез, та нарын хувьд таамаг юм. Хэрвээ та нар эрдэмтэн маягийн хүн юмуу маш логик ухаантай бол үүнийг, өөрсдийн бодол санаагаа хаах хэрэггүй, нээлттэй харах хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Тэгээд өөрсдөө хар, энэ нь батлагдаж байна уу эсэхийг. Хэрвээ батлагдаж байвал энэ нь сайн байна. Харин гэхдээ намайг шалган цэгнэх юмуу надтай цэц булаалдах гэж ирсэн хүн шиг байх хэрэггүй юм. Яагаад гэвэл би юу хийх вэ гэвэл, би та нарт байгаа юмыг чинь та нарын өөрсдийн дотор байгаа юмыг чинь таниулах гэж энд байгаа юм. Энэ талаар би нэг их юм хийгээд байх хэрэггүй, гэхдээ мөн адил энэ талаар ярилгүйгээр та нарт тайлбарлалгүйгээр энэ тал дээр туслах боломжгүй.
Энэхүү Кундалини нь та нарт сая зааж үзүүлснээр, өөрийн суурьнаасаа дээшлэн өгсөх ёстой юм. Энэ суурилж буй гурвалжин ясыг Sacrum гэж нэрлэдэг. Sacrum гэдэг нь ариун, гэгээн, дархан, нандин, шүтээнтэй, тахилтай гэсэн утгатай үг, эртний Грекууд энэ талаар мэддэг байсан учраас энэ ясыг Sacrum гэж нэрлэсэн байдаг.
Энэ Кундалини нь өгсөөд янз бүрийн энергийн төвүүдийг дамждаг, 6 энергийн төвүүдийг дамждаг, долоодох нь Кундалинийг тулан, Кундалинийн доор байрладаг. Энэ төв нь хүний сүр жавхлан, цэвэр ариун, гэмгүй байдлыг хамгаалж байдаг, эсвэл бидэн дотор байдаг Кундалини эхийг хамгаалдаг гэж бид хэлж болно.
Тэгэхлээр энэ нэгдугаар энергийн төв нь хамгийн чухал энергийн төв юм. Энэ нэгдугаар төв нь ариун гэмгүй байдлын төв юм. Хүн хэрвээ өөрсдийн гэмгүй ариун байдлаар оролдвоос, энэхүү Кундалинийг хамгаалдаг, энэ энергийн төв нь гэмтэн сулардаг. Энэ энергийн төв нь гэмтвэл, хүн маш их асуудал зовлонд өртдөг. Өнөө үед ДОХ гэдэг өвчний талаар маш их сүртэй ярих болж: бид үүний эсрэг тэмцэх хэрэгтэй. Хүн өөрөө буруу юм хийсэн гэдгээ хүлээх хэрэгтэй. Тэгсэний дараа бид тэр өвчинтэй тэмцэх хэрэгтэй, хэрвээ та нар өөрсдийн гэмгүй байдлаа алдсан гэдгээ хүлээх юм бол, энэ өвчинтэй тэмцэх нь хэцүү биш болно, хялбар болно. Асуудлын адармаа нь юу вэ гэвэл, хүн “амьдарлын модны мэдлэг” хайж эхэлснээр бүгд галзуу мэт болсон. Тэд өөрсдийгөө яахаа мэдхээ байчихсан – нэг юмыг дуусгаад, дараачийн юмыг дуусгаад, одоо өөрсдийн хамраа идэх, нүдээ идэх, шүдээ идэх мэт тийм байдалд орчихсон. Маш солиормоор гэмээр тийм юм -хүмүүсрүү нэвтрэн тэд нар өөрсдийгөө яахаа, юу хийхээ мэдхээ байчихсан, тэгээд хүмүүс секс энэ тэрийг хэрэгжүүлж эхэлсэн. Би энэ хэрэгт мөн Фройдыг \психологч\ буруусгамаар байна. Энэтхэгт бол Фройдыг хэзээ ч хүлээхгүй, учир нь бүх хэлж байгаа юм нь бол утгагүй учраас. Хүний талаар бичэхдээ хүүхэд ээждээ хандах хандлагдаа –багаасаа - ээждээ эр эмийг хайрыг мэдэрч байдаг гэх мэт олон сонин онол гаргасан байдаг, ийм юмыг хэнч хүлээхгүй. Бидний хувьд бол энэ онол мэдээж маш утгагүй юм.
Харин шинэ юм болгоныг хүлээж авах хэрэгтэй гэсэн нэг тийм юм орчин үед хүний толгойнд нэвтэрсэн байдаг. Бидэнд ирж буй шинэ юм болгоныг хүлээж авах хэрэгтэй гэж боддог. Шинэ юм болгон бидэнд сайн биш байж болно шүү дээ. /Үнэний ертөнцийн зүйл л зөвхөн тэжээж, тэтгэж, хөгжүүлдэг/
Нэг удаа бид банкет/дайллаган дээр байж байхад, манай хөрш айлын Мексикийн элчин сайд надруу хандан: “Та Фройд-д дургүй гэдгий чинь бид мэднэ, та Юнг-ийг илүүтэй үздэг, гэхдээ Юнг чинь хуучинсаг, хуучин л юмсын талаар ярьдаг байсан шүү дээ” гэв. Би: “хуучин юмсын талаар ярьдаг байсан, гэхдээ үүн дээр тулгаврлан ямар нэгэн шинэ юм хэлдэг байсан”..../Юу хэлэх гээд байна гэвэл/ Хөгжлийн үйл явц нь яаж явагддаг вэ гэвэл, эхлээд ургамал мод болно, дараа нь мөчир нь ургана, дараа нь навчис нь нахиална, дараа нь цэцэгс бий болно, тэгээд тэр цэцэг нь жимс болон хувирдаг. Харин гэтэл хэрвээ нэг хүн зүгээр нэг хаанаас ч юм үндэс гаралгүй цэцэг /хуурмаг юм, түр зуурын чанартай/ аваад өгч байвал, энэ нь мэдээж хиймэл, пластраар хийгдсэн байж таарна. Юм нь суурь эхлэлтэй байх ёстой, нэг юмнаас гаралтай байх ёстой, энэ нь үндэслэл, уламжлалтай л байх ёстой. Эртний номнууд дээр бичээстэй л байсан байж таараа.