Суут хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн мөн зүрх сэтгэлийн гүнзгий мэдлэгтэй хүн байсныг бид уран бүтээлээс нь ойлгох боломжтой. Түүний хөгжмөөс хүн сэтгэлийн гүнзгий сэхээрлийг олдог буй.
Хунт нуур бүжгийн жүжигт 2 янзын бүсгүйг дүрслэн гаргадаг. Нэг нь атгаг шидтэний хараалд автсан үзэсгэлэнтэй гүнж - хун шувуу болон хувирсан - хөөрхийлөлтэй охин. Хаан хүү Зигфрид тэр нуурын хавиар явж байгаад тэрхүү онцгой хун шувууг харан түүнд татагдаж, дараа нь Одеттэ гэх үзэсгэлэнтэй гүнж болохыг нь удалгүй мэдээд, тэд бие биендээ дурлана.(шөнө бүр гүнж болон түүний эгч дүүс хунгууд буцаад өөрийн хүн төрхөндөө хувирдаг)
Хаан хүү сүй тавих ёслолын үеэр гүнжийг элбэдсан муу санаат шидтэн Вон Ротбарт өөрийн хар санаат охинтойгоо ордонд залран ирцгээнэ. Тэр хар шидтэн өөрийн Одиле охиноо гүнж Одеттийн үзэсгэлэнт дүрд хувирган өөрчилж хан хүүг хуурна. Хан хүү тэр муухай шидтэний охиныг өөрийн Одетте байна гэж андууран, гэргийгээ болгон суухаа андгайлав.
Тэр хоёр бүсгүйн хоорондын ялгааг алдарт бүжигчин М. Плисецкая тодорхойлохдоо... хоорондын ялгааг өөрийн бүжгэндээ гаргах их дуртай байснаа ярина:
Одетте гүнж - хараалд өртсөн бүсгүй, -хэрвээ хүн түүнд үнэнээсээ дурлаж, түүнд үнэнч хайраа өгөхгүй юм бол тэрээр хараалаасаа салж чадалгүй үхэх тавилантай..ариун сайхны билэгдэл.
Одиле- хар үйлт, хүний зовлонгоор баясагч, өөрийн цоглог чөтгөрлөг хар санаат зандаа дүүрэн итгэлтэй, энэхүү өөрийн хорон, шунаг, зальжин сэтгэлээрээ бүрэн бахархадаг, үүгээрээ бусдын толгойг эргүүлж үүнээсээ таашал авдаг нэгэн..
Тэгээд энэхүү 2 янзын дүрийг бүтээх нь надаа (М. Плисецкая-д) их сонирхолтой санагддаг байсан, зүгээр л нэг хар цагаан хоёр янзын хувцас солиж өмссөнөөр биш. (Дотрох агуулгын ялгааг бүжгээр илэрхийлэх нь)
Манай нийгэмд барууны орноос орчин үед Одели мэт хар санаат муухай шулам, Одетте болон хувиран ирсэн мэт...
Та нар хар цагааны хоёр янзыг сайн ялгах хэрэгтэй. Тэрээр өөрийн гаднах үзэсгэлэнт, сэтгэл булаам дүрээрээ Хаан хүү буюу хэний ч хамаагүй толгойг эргүүлэн бүжнэ.. Үүнийгээ ч мөн хар үйлт эмэгтэй гарамгай эзэмшсэн бөгөөд хаан хүүгийн дурлалт гүнж мэт болон түүний сэтгэлийг төөрөлдүүлэн хуурдаг... “
Энэхүү домогт хар цагаан хоёр хунгаар хоёр чанарын туйлыг илэрхийлэн гаргасан байгаа.
Мөн Энэтгэхийн домогт цагаан хунгаар цэвэр ариун мэдлэгийг бэлэгддэг. Цагаан хун нь сүү/ ус хоёрыг ялгааг сайн мэддэг, хар цагааныг ялгаж салгах, ариун тунгалагыг нь ялгах чадвартай гэж яригддаг. Жишээ нь хярам өгвөл, сүүг нь ялгаад уучихдаг гэсэн домог яриа байдаг байна.
Энэ хунгийн дуулиар агуу зохиолч П.И.Чайковский бидэнд эрээн бараан амьдралд - ариун цагааныг нь ялгаач гээд хэлээд байгаа ч юм шиг. Ариун цагааныг мэдрээч гээд байгаа юм шиг....
Энэ хунгийн дуулиар агуу зохиолч П.И.Чайковский бидэнд эрээн бараан амьдралд - ариун цагааныг нь ялгаач гээд хэлээд байгаа ч юм шиг. Ариун цагааныг мэдрээч гээд байгаа юм шиг....
Яаж гэгээн ариун юмсыг хар муухайгаас ялгах вэ. Яаж сайхан дүрийн цаана, хуурамч – (бүдүүн баараг) - дорд дорой юм байхгүй эсэхийг нь ялгах вэ?
Алдарт балетчин М.Плисецкая хэлэхдээ: - Хүмүүс: “Энэ бол орчин үеийн юм”, -“та ойлгохгүй байна”- гэж хүмүүсд хэлхэд хүмүүс: “Өө би нээрээ мэдэхгүй/ойлгохгүй байгаа юм байлгүү дээ гээд хүмүүс өөртөө нэг их итгэдэггүй... Энэ бол буруу юм.. Та өөртөө итгэх хэрэгтэй... Юу зүрхэнд чинь хүрж байна, юу таныг догдлуулж байна, та үүндээ итгэ....”
Хүмүүс юу гэж ярьж байна тэдний үгсэнд бүү авт, өөрийнхөө сайн сайхны мэдрэмжинд итгэ, зүрх сэтгэлдээ итгэ, танд таалагдахгүй л бол, олон олон дахин сонсож, өөрийнхөө чихэнд бүү дасга...” гэж хэлнэ:
Хүмүүс юу гэж ярьж байна тэдний үгсэнд бүү авт, өөрийнхөө сайн сайхны мэдрэмжинд итгэ, зүрх сэтгэлдээ итгэ, танд таалагдахгүй л бол, олон олон дахин сонсож, өөрийнхөө чихэнд бүү дасга...” гэж хэлнэ:
Та дэлхийн алдарт №1 балетчин М.Плисецкая ярилцлаганаас сонсмоор байвал доорх линкнээс үзээрэй : http://www.youtube.com/watch?v=UiG1RGAoZiU&feature=related (орос хэл дээр)
Зохиолын дуу, ардын дууг хуучирсан, харин орчин үеийн дуу болгон гоё гээд буу ‘хуулираасай’ гэдгийг энд эгч нь мөн захих гэсэн юм. Сонгодог зохиол, язгуур урлаг аль аль нь гайхамшигтай – хүний зүрхнээс гарсан сэтгэлийн халил, агуулгын илрэл, энэхүү бидний ертөнцийн гайхамшиг билээ... (Гэхдээ мөн адил орчин үед бид өөрсдийн уламжлалт язгуур урлагаа эвдээд ч байгаа юм шиг - хар цагаан, үнэн мөнийг нь сайтар ялгаж байгаарай.. ;-)
За ингээд хайрт уншигч минь та ХУНТ НУУР балетыг үзмээр байвал доорх линкнүүдээс үзэж П.И.Чайковскийн гайхамшигт хөгжмийг сонсоорой :-)
1-р хэсэг:
хаан хүү 21н насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна, гэтэл хатан хаан хүүгээ насанд хүрсэн гээд сүү тавих ёслолыг зарлав. Хан хүү гэнэт үүнд цожирдон ойн мод руу анчидтайгаа зугтан одно.
2-х хэсэг:
хаан хүү анчидаас түрүүлж яваад ойн модны цоорхойд анхаарал татсан нуурыг гайхамшигтай хунт шувуунуудтай олно. Толгой дээрээ титэмтэй хунт шувуу нь бүүj илүү анхаарлыг нь татна.
шөнө дунд хун шувууд гайхамшигтай охидууд болон хувирч, анхаарал татсан шувуу нь үзэсгэлэнтэй гүнж болон хувирна...
Тэр гүнжийг Одетте гэдэг мөн хараал хүртэж хун болон хувирч, мөн эцэг эхийнхэн нулимснаас тэр нуур үүссэн гэдгийг нь түүнээс сонсоно. Хэрвээ эр хүн түүнд дурлавал тэр хараалаасаа ангижирна гэж мөн хэлэв. Хаан хүү өөрийн үнэн сэтгэлээ илчэлхээр гүнжрүү ойрттол, гэнэт муухай шидний улмаас тэр хан хүүг орхин нисэв. Тэгээд хан хүү ганцаараа хоцорчээ.
3-р хэсэг:
дараачийн өдөр нь хааны ордонд хаан хүүгийн эжий нь хүүдээ сүй тавих ёслол зохион байгуулж маш олон гоё охид гүнжнүүдийг цуглуулсан байв. Бүх охид хаан хүүгийн анхаарлыг татахыг оролдовч тэрээр Одетте-гээс өөр хэнийг ч үл тоомсорлоно.
Гэнэт Одетте гүнжийг хун болгон хувиргасан муу санаат шидтэн Вон Ротбарт өөрийн хар санаат охинтойгоо ордонд залран ирцгээнэ. Тэр хар шидтэн өөрийн Одиле охиноо гүнж Одеттийн үзэсгэлэнт дүрд хувирган өөрчлөн хан хүүг хуурна. Хан хүү тэр муухай шидтэний охиныг өөрийн Одетте байна гэж андууран, гэргийгээ болгон суухаа андгайлав.
Нэг хувилбар: Гэтэл Вон Ротбарт шидтэн баярласандаа өөрийн муухай үнэн дүрээ гарган бусдыг балмагдуулан айлгав.
Өөр хувилбар: Гэтэл энэ бүхнийг нь Одетте цонхоор нь харж байж, тэгээд түүнийг балмагдан гомдон цонхон дээрээс нисэж байхыг хан хүү хараад, жинхэн Одетте хэн байсан; - мэхлэгдэн алдаа хийсэн гэдгээ ухаарна.
Муухай шидтэн Одетт-ийн хөөн хойноос нь нисэн одов. Мөн хаан хүү Одетт-ийн хойноос ордонд байгаа эхийгээ гайхшруулан одов.
4-р хэсэг:
Одетте нуурандаа ирээд бусад хун эгч дүүс нартайгаа нийлэн тэдэнтэйгээ гунигаа хуваалцан гунина. Араас нь муухай шидтэн очно.
Хаан хүү мөн араас нь ирж Одетте-д өөрт нь тохиолдсон явдлаа хэлэн, шидтэн түүнийг хуурсаныг хэлж үнэн сэтгэлээ илчлэхэд, Одетте түүнийг ойлгож уучилна.. Гэтэл гэнэт хар шидтэн хан хүүгээс амалсан амаа барин түүний охинтой гэрлэхийг сануулан үймэн үүсгэж, тэд хоорондын тэмцэлдээн үүснэ. Тэгээд хаан хүү шидтэний охин Одиле-тэй сууж байснаас Одетте-тэй хамт үхсэн нь дээр гээд нуурлуу хамтдаа үсрэнэ, гэтэл хамаг хараал тайлагдаж бүхийл хунгийн сүрэг буцад ордны охид болон хувирна.
No comments:
Post a Comment