Shri Mataji-ийн Kundalini хүчний талаар хэлсэн лекцний хэсгээс:
Мухамад Муслимын Коран номноос бага зэрэг дурдвал, тэнд Рух, Къяама-гийн үеийг сануулж, тэр үед - хүний гар гэрчилэх болно гэж мөн бичсэн байдаг. Сахажа йогийн аргаар Кундалини хүч сэргэхээр, хүн гарандаа оношлох нотлох мэдрэмжтэй болдогийг сахажа йогоор хичээлэлдэг хүмүүс мэднэ.
“Энэхүү кундалийни нь бол маш энгийн хялбар зүйл юм. Энэ бол ариун юмыг хүсэх бидний дотоод хүслийн илэрхийлэл юм. Өөрөө өөрийнхээ сэтгэлтэй нэгдэх, өөрийн мөн чанартай нэг болох гэсэн хүсэл юм. Энэ нь ариун хүсэл. Өөрсдийн мөн чанар, зүрхэндээ - тэнгэрлэг юмсын талаар мэдэх гэсэн бидний хүсэл юм. Энэ ариун хүсэл бол, нэг ёсондоо хүч юм, ариун хүслийн хүч.
Бидэн дотор Кундалийни хэлбэрээр байрлаж байдаг. Бүхэл биеэр илэрдэг. Гэхдээ энэ нь нойрссон чигээрээ л бүрэн бүхлээрээ (хүн дотор) байж байдаг. Хүнийг биеийг хөгжлийн явцаар бүрэлдүүлэн энэ бүхэл зүйлсийг бүтээсэн мөртлөө тэрээр (хүн дотор) нойрсож буй хэлбэрээр тэнд байж байдаг. Яагаад гэвэл тэрхүү хүслийн хүч нь өнөөгийн байдал хүртэл өөрийгээ илэрхийлэх, өөрийгээ илрүүлэх боломж/ завшааныг олоогүй байсан учраас. Энэхүү тэнгэрлэг хүчийг хүмүүс цочроож өдөөж (янз бүрийн буруу аргаар, бэлгийн идэвхээр, sex-ний хүчээр) сэргээнэ гэж боддог, эсвэл зарим нэг нь үүнээс ямар нэгэн ашигтай, санаачилга зохион байгуулна гэж бодон: Кундалийни йога, Кундалийнийг сэргээнэ гэсэн бизнес үүсгэсэн байна. Энэ нь худалдаа арилжааны зүйл биш юм. Үгүй. Энэ нь амьд үйл явц юм. Үүний худалдаа арилжааных болгох боломжгүй юм, үүнийг сэргээхийн тулд мөнгө төлөх боломжгүй, энэ нь үнэлэшгүй зүйл юм. Бидэнд тархи байдаг шиг, бид нар бол хүн юм, бид үүнийг ойлгох хэрэгтэй. Бид нар тэнгэрлэг юмыг худалдан, үүнд төлбөр төлөх боломжгүй юм. Эсрэгээр харин мөнгөний тухай ярих юм бол бид нар Түүнийг гутаан гомдоох болно. Тэнгэрлэг Оюун нь мөнгө гэж юу байдгийг мэдэхгүй, мөнгө бол хүний бүтээсэн хоосон зүйл юм. Та нар үүнд энэ үйл явцанд (1) мөнгө төлөх боломжгүй билээ. Мөн, хүний талаас (2) ямарч хүчлэл чармайлт гарах боломжгүй юм.
Жимс болохын тулд - цэцэг нь ямар нэгэн хүчлэл гаргаж, мөнгө төлдөггүй. Та нар сармагчнаас хүн болж хувирахын тулд хэр их мөнгө төлсөн билээ? Ямар нэгэн чармайлалт зүтгэл та нарын талаас үүнд орсон уу? Энэ бол аяндаа үүсэх зүйл юм (гэхдээ сүүлийн үед хүмүүсийн бие махбодь оюун санаа нь сүүлийн үед маш их өөрчлөгдсөн учир, эхлээд сахажа йогийн аргаар өөрийгөө засах хэрэгтэй -орч.), жишээ нь үр тариа соёолж: нахиа, мөн үндэс болдог шиг. Үндсэлсэн нахианы үзүүрт орших тэр жижиг эд эс нь газрыг өөрөө ухан цаашаа нэвтрэдэг шиг, тэр нь аяндаа болдог... Зөвхөн амьд зүйлс аяндаа (цаанаасаа) болдог юм. Тэгээд нахиа өөрөө аяндаа нахиалдаг: навч болоод, цэцэг болоод дараа нь жимс болон хувирдаг. Үүний бүхэл төлөвлөгдөх зураг нь микроскопоор харагдахаар жижиг хэмжигдхүүнд болдог. Үүнтэй адил бидэн дотор соёолох үр мэт “Кундалийни” гэж нэрлэгдэх хүч байдаг. Тэгээд энэ хүч нь бидэн дотор 3 бүхэл хагас цагиргаар хуйлаастай, математикийн утгатай, энэ талаар өнөөдөр ярих боломжгүй юм. Гэхдээ дараа нь тайлбарлаж болох юм. Кундалийнийн байршилыг харах нь маш чухал юм. Энэ нь хүн дотор гурвалжин хэлбэртэй ясанд байрладаг. Энэхүү ясыг “сакрум”- гэгээн, нандин, шүтээнтэй гэж нэрлэдэг. Сакрум гэдэг үг нь эртний Грек хэлнээс гаралтай үг юм. Грек хүмүүс энэ талаар мэддэг байсан байна. Энэ яс нь гэгээн байсан болхоор үүнийг сакрум/гэгээн гэж нэрлэж. Мөн энэ Австралийн нутгаар Грекчүүд ирэхдээ танай голын онцгой долгионыг мэдэрсэн байх нь, тэд эндхийн голыг Параматр гэж нэрлэсэн байна.”

Кундалийний нь бол бидэн дотор байрлах Эхтэй зүйрлүүштэй хүч юм. Эхийн чанартай энерги, хүнд тэжээл өгч, тэтгэх, боловсруулах, өсгөх энерги юм. Бидний олон уулзварт ясанд, бидэнд өөрсдийн боловсрол биелэлийг өгөх гэж хүлээж байдаг, хувь хүний талаар бүхийл өнгөрсөн амьдарлын мэдээллийг агуулдаг нойрсож буй энерги юм.
Шри Матаджи Кундалийнийн талаар хэлэхдээ, энэ ариун Кундалийни хүч нь бидний өөрсдийн хувийн эх мэт - хувь хүний талаар бүхэл мэдээллийг агуулсан байдаг, маш ариун чанартай, зөвхөн ганцхан л хүслийг агуулсан байдаг бөгөөд: хүнийг өөрийн оюун, мөн чанартай нь холбох гэсэн тэмүүлэлтэй байдаг, бидний талаар мэдээлэл өгч бидэнд өөрсдийн талаар мэдэх боломжийг олгож, биднийг халамжилж, зөвхөн хайр энэрлийн хүчийг бидэнд өгдөг.
Энэтхэгийн Махараштра нутагт 12-р зуунд амьдарч байсан Гьянешвара гэгээнтэн Кундалийни талаар бичсэнээс нь уншваас: “Кундалийни бол хамгийн агуй хүчний нэг юм. Номлож буй хүн, Кундалийнийг сэргээснээр бүхэл биеэр нь гэрэл туяарч, хамаг барцад тотгор хир бортиг нь арилж, мөн \Кундалийнийг сэргээснээр\ номлож буй хүний биеийн харьцаа \пропорци\ хөдөлгөөн нь гэнэт тэнцвэртэй болж, нүд нь тод буюу сэтгэл татам болон хувирдаг” гэж бичсэн байдаг. Энэ нь Кундалийни бидэнд яаж тусалдаг вэ гэсэн нэгэн жишээ байна. Үүнээс гадна Томасын бичсэн гностикийн дагуу Есус Христос “Ариун Сүнс бол миний Эх” гэж дурдсан байна. Кундалийни бол “Ариун Сүнс” юм. Мөн Христос: “Бурханы орон та нар дотор бий, дотор чинь байгаа” гэж хэлсэн байдаг. Мөн дараагийн нэг юм бол, Есус загалмай- дэр хадуулж байхдаа: “Behold the Mother! Анхаарах юм бол Эх шүү!” гэж хэлсэн байдаг байна. Тэгэхлээр бүгдээрээ өөрсдийн Эх, өөрсдийн Кундалийни, Ариун Сүнсийг анхаарах нь....
Будда багш Майдар бурханыг дахин төрөх тэр үеийг захиж байсан. Майдар гэдэг нь эртний Энэтхэг хэл болох санскртаар “Matreya” гэдэг бөгөөд Ма гэдэг нь Эх, Трея гэдэг нь 3-ын (тоотой) холбоотой үг бөгөөд Кундалинийг сэргээхэд хүн дотор орших "3 хүчний Эх" сэргэдэг байна. Мөн улмаар бүхийл энергийн хүрднүүдийн агуулга нь нээгддэг.
Будда багш бидэнд доторх агуулга, бурханлагаа дотроосоо хайхыг сануулж байсан. (Дотроо байгаа ундааг амсахаас нааш бид ундааны талаар хичнээн ном, зүйр цэцэн тодорхойлол, зөв тайлбар, сонслоо ч, мэдлээ ч, уундааг жинхнээс нь ууж үзээгүй л бол ундааны талаар гаднаас нь мэдээд, нөлөөлөх амтыг нь үзэхийг ч хүсэхгүй мэдэхгүй хоцрох нь зүгээр өөрийгөө/бусдыг хуурсантай адил юм).
Amitayus holding the water of life |
Кундалинийг мөн - мэдлэг агуулдаг - бумбын устай хүмүүс зүйрлэдэг. Үүнийг, Аюуш/Амитаюс бурхан нь мөн адил бидэнд сануулан - Кундалинийг/бумбатай усыг (тэнд байдаг шүү гэж харуулан, модоо ургуулаарай гээд захиж суугаа мэт ;) энэ нь ургахаар мөнхийн настай болдог шүү гэж бэлэгдэн суугаа мэт.
Мухамад Муслимын Коран номноос бага зэрэг дурдвал, тэнд Рух, Къяама-гийн үеийг сануулж, тэр үед - хүний гар гэрчилэх болно гэж мөн бичсэн байдаг. Сахажа йогийн аргаар Кундалини хүч сэргэхээр, хүн гарандаа оношлох нотлох мэдрэмжтэй болдогийг сахажа йогоор хичээлэлдэг хүмүүс мэднэ.
No comments:
Post a Comment