Monday, November 28, 2011

Хайлт хайгуулчилалын талаар

1979 оны 7-дугаар сарын 24нд Сахажа йогийн үндэслэгч Шри Матажи Нирмала Девийн, Нааби чакраны талаар хэлсэн үгнээс та тухлан сонирхоно уу.


“Өчигдөр би нэг хүнтэй тааралдсан юм, тэр надад: “би Бурханыг хайж байгаа” гэж хэлсэн. Би түүнд: “Бурханы талаар та юу гэж боддог вэ, өөрийгөө юу хайж байгаа \гэж боддог\ вэ? гэж хэлсэн.

Бид нар ингээд хайгуулж байхдаа, бид юу хайх ёстой вэ гэдгээ мэдэх билүү, бид хайсан юмандаа хүрсэн гэдгээ, бидний хайгуул бүрэлдэж эцсийн буудалдаа ирсэн гэдгээ бид яаж мэдэх вэ? Би та нарт өмнө хэлж байсан - та нарын хайгуул - чиншудрага байх ёстой чин зүрхнээсээ байх ёстой, үүнийг та нар мөнгөөр худалдаж авах юмуу үүнийг хүчээр олох боломжгүй гэж хэлж байсан. Харин өнөөдөр би та нарт бид юу хайж байгаа вэ, энэ талаар ярихыг хүсэж байна.
Цөмөөрөө харцгаая – бидний дотор – хайгуулчилах шалтгаан яаж үүсч байна, хаанаас гаралтай байна? 
Энэ зурганд харуулснаар энэхүү Нааби чакра гэдэг хүрд нь бидний хүйсний түвшинд нугасанд оршдог бөгөөд бидний биенд нарны сүлжээгээр илэрдэг байгаа. Энэхүү хүрд нь бидэнд юм хайх шалтгаануудыг бий болгодог. Юм хайх үйл нь зөвхөн амьд зүйлд л байдаг. Жишээлбэл, энэ сандал юу хайх билээ? Энэ нь юм бододгүй, хөдөлдөггүй, үүнийг энд эсвэл гадаа гаргаад хаана ч тавьчиж болно. Үүнийг бяцалж хугалаад хаячиж юмуу эсвэл бид өөрийн хэрэгцээнд модыг нь ашиглаж ч болно. Энэ нь ямарч хайгуул эрмэлзэлгүй. Амьгүй нэг юм – харин юмс нь жишээлбэл амёба гэх нэг эд эст амьд биет болсны дараа л  зөвхөн тэр зүйл нь юм хайх шаардлагын улмаас юм хайж эхэлдэг байна. \Үүнээс өмнө\ үхмэл байхдаа биш. Тэгэхлээр, ‘бид юу ч хайдаггүй’ гэх тэдгээр хүмүүс нь үхсэнтэй адил юм. Тэр, - юм хөөцөлдөж хайж яваа - гэдэг хэд нь амьд юм, мөн тэд хөдөлгөөнтэй байдаг.
Хэрвээ та нар бага зэрэг ойлгоод ирээд харвал, тэрхүү амёба гэх жижиг амьтныг - өлсгөлөн гэх юмтай болгож, түүнд хүсэл бий болгодог. Үүний талаар боддоо. Түүнд тархи гэж юм байхгүй, тэр нь зөвхөн ганцхан жижиг бөөмтэй, гэхдээ тэр нь өлсгөлөн гэдэг юмыг мэдэрдэг. Тэр нь өсөж томрохын тулд юм идэх хэрэгтэй. Мөн энэ нь яаж өсөж үржхээ мэддэг тэгээд тэрээр юм хайж эхэлдэг. Тэр нь хоолоо өөрөө идэхийг мэддэг, гэвч хоолоо яаж шингээж боловсруулхаа мэддэггүй. - Тэр хэсэг нь бол түүний хийх үүрэг биш юм. ­Хүний хувьд ч хүртэл энэ нь ижилхэн байдаг (хоолоо хүн өөрөө боловсруулдаггүй).
Тэгэхлээр юм хайх тэрхүү зүйл нь нэг эд эст амёба гэх жижиг шавгалзнаас эхэлдэг байна, тэгээд бүхийл эволюц, хөгжлийн үйл явц нь тэрхүү хайгуул дээр үндэслэн үүсдэг бөгөөд, улмаар тэрхүү  юм хайх тэрхүү хайгуул нь зөвхөн хоол хүнсний хайгуулчиллаар хязгаарлалгүйгээр цаашид өөдөлсөөр, дээшээ дэвшсээр байдаг.  Мөн үүнээс гадна амьд зүйлсэд бас нэг өөр эрмэлзэл байдаг, үүнийг - сэтгэлийн хөдлөл гэж хэлж болно - амёба гэх тэрхүү хамгийн жижиг амьтанд хүртэл өөрийгөө хамгаалах, амьдрах хүсэл байдаг. Өөрийг нь устгах аюулыг тэд мэдэрч чаддаг.

Мянга мянган жилийн туршид тэрхүү нэг эст амёба нь хувьсан хөгжиж хүн болон хувирхаар - тэр хайх юм нь хүртэл өөрчлөгдсөн байдаг. Юун түрүүнд, мэдээж хоол хүнсээ хайх нь хэвээрээ байдаг, энэ нь үндсэн суурь юм, юу юуны түрүүнд та гэдэс дүүрэн байх ёстой. (Хүний хувьд) хоол хүнсээ хайгуулах арга нь мэдээж хэрэг - аргагүй сайжирч өөрчлөгдсөн байгаа, үүгээр барахгүй өөрийгөө болон өөрийн үр удам омгоо хамгаалах агуй их ойлгогдхуунтай болсон байгаа. Хүмүүс маш бага наснаасаа нийгэмшиж эхэлдэг.., шоргоолжнууд хүртэл үүнийг мэддэг. Өөрсдийгөө хамгаалахын тулд бид нэгдэж, хамтдаа нийтээрэй байх хэрэгтэй гэдгийг тэд мэддэг байгаа. Энэхүү аргыг мөн улс төрийн болон эдийн засгийн бүлэглэлүүд өөрсдийн хүчин зүтгэлдээ бас хэргэлдэг.  Энд, - хүмүүсд нэг шинэ хайгуулчилал мөн нэмэгддэг: бусдыг өөрийн хүчин дор оруулах. --Амьтад хүчтэй болох гэж хичээдэггүй, тэдэнд тэр (хүч) нь байдаг. Жишээ нь бар бол хөөрхий туулай гэх мэт амьтадаас хамаагүй хүчтэй. Бар нь төрөхдөө тийм хүчтэй төрдөг. Тэгээд туулай нь бар болох гэж эрмэлзэдэггүй. Тэрээр, алиа салбадаа нар шиг ерөнхий сайд болох гэж шадман гүйдэггүй. Тэгэхээр, туулай нь бол бар шиг болох гэж мэрийдэггүй. Tэрээр: “би туулай, би өөрийгөө хамгаалах, өөрийгөө гэмтээлгүй авч явах, амьдралд өгөгдсөн арга хүрэндээ өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй”, гэдгээ мэддэг.  Үүнтэй адил мөн арслан бар биеэ авч явдаг, тэрээр өөрийн хүчээ мэдхээс гадна, өөрийн хэр хэмжээгээ мэддэг. Мөн зарим нэг бусад амьтад мөн манлайлах хүчийг дотроо агуулсан байдаг. Тэдгээр нь манлайлагч болдог. Та нар шувууд мөн манлайлагчтай байдгийг харсан байх, нэг шувуу нь аль чигрүү ниснэ, бусад нь - хэрвээ тэр манлайлагч нь тийм дагуулах “сүүлтэй” бол - дагаж нисдэгийг та нар харсан биз. Үүнтэй ижилхэн, тэрхүү шувуудтай адил, манлайлагч  нь хаашаа л явна, бусад нь түүнийг дагдаг жам байдаг.
Мөн энэ нь - хүн төрлөхтөнд маш агуй байдлаар бас илэрдэг, төрөлхийн агуй манлайлагчид байдаг, хэсэг бүлэглэлийн тэмүүлж буй тэрхүү хайсан зүйлсийг нь биелүүлэх зорилгонд нь хөтлөж аваачдаг онцой толгойлогчид төрдөг. Жишээ нь гэхдээ тэр бүлэглэлийн хайж буй зүйл нь мөнгө байж болно, ихэнхдээ тийм байдаг. Амьтад бол мөнгийг ойлгодоггүй, энэ бол зөвхөн хүмүүсийн бий болгосон л зүйл. Тэгээд мөнгө нь хүмүүсд маш чухал болж хувирсан яагаад гэвэл үүнийг тэд өөрсдөө бүтээсэн болхоор. Эрт дээр, бараа солилцооны арилжаа явуулдаг байсан, харин дараа нь нэг барааг нөгөөрүү нь шилжүүлдэг тийм зүйл хэрэгтэй гэж бодон мөнгөн дэвсгэрт бий болгосон байгаа. Тэгэхлээр хүний анхаарал\ухамсар нь хоол хүнснээс хүч чадалруу, хүчин чадлаас мөнгөрүү шилжин байна.  Заримдаа хүн маш их мөнгөтэй болхоороо эрх мэдэл хүчин чадлыг хайгуулдаг. Энэ нь ердийн зүйл юм.  Үүнд буруу гээд байх зүйл байхгүй л дээ. Уг суурьнаас нь авч үзвэл хүн (хөгжих явцдаа) мөнгөний хойноос хөөцөлдөж, дараа нь эрх мэдэлрүү тэмүүлэх буюу эсрэгээр хүчнээс мөнгөрүү шилждэг.

   Харин үүнээс дээгүүр (гарвал), дараачийн хайгуул эхэлдэг, бид нар яагаад энд байгаа юм? Бид энд юу хийж байгаа юм? Бидний амьдарлын утга учир юу юм? Бурхан яагаад биднийг бий болгосон юм? Эцэс төгсгөл нь юу юм, эсвэл энэ зүгээр тойрсон тоглоом юм уу? Бид нар төрөөд, хүнтэй суугаад, хүүхдүүд төрүүлээд, дараа нь зүгээр үхэх гэж - шавгалж хорхой шиг ижилхэн амьдрах гэж үү? Эсвэл бидэнд өөр зорилго байдаг юм уу? Ихэнх хүмүүс мөнгө, эрүүл мэнднээс өөр цааш дээш гардаггүй, тэд нар биенийн эрүүл мэндийг л хүсдэг. Би юу гэх гэсэн юм бэ гэвэл, миний мэдхээр ямарч амьтан биеийн тамир энэ тэр хийдэгийг би мэдэхгүй. Харин хүн биетэн - эрүүл мэндээ хамгаалахын тулд хаашаа ч явхаас буцдаггүй, харин юуны тулд ингэнэ вэ? --- Та маш шүрмэслэг тамирчин шиг байж болно, гэхдээ юуны тулд юм? ---Зүгээр хоорондоо тэмцэлдэхийн тулд уу? ---- Та энэ дэлхий дээрх хамгийн эрүүл хүн байж болно, харин гэхдээ - юуны тулд?(Гэр бүлийн гишүүдээ оролцуулалгүйгээр, зөвхөн тусад нь өөрөөсөө, хувь хүнээсээ асуу – орчуулагч.)   Та зүгээр л нэг үрлэгтэй адилхан юм. Таны хэрэг хаана байна? Та хамгийн гое машинтай, амьдарлын аливаа тансаг бүхийг эдэлдэг, ээсвэл яаж ч хэлнэ үү, хамгийн баян хүн байж болно, - гэхдээ юуны тулд?

  Иймэрхүү асуултууд таны толгойнд орч ирж байвал, таныг энд яах гэж байгааг чинь асуусан шинэ маягийн хайгуулчилал эхэлдэг. Та энд зөвхөн мөнгө эрх мэдэл олох гэж өглөөнөөс орой хүртэл уралдаанд орсон харх мэт гүйх гэж ирсэн гэж үү? Хүнд хэрэггүй зүйлсэнд автаж, өөрийнхөө мөнгийг бусдыг ‘баярлуулж’ гайхуулах гэж; эсвэл бусдаас мөнгө салгах гэж энд ирдэг гэж үү? Үнэхээр энэ таны амьдарлын зорилго мөн гэж үү?
  Энэ бол таны ухамсрын  дөрөвдүгээр хэмжигдхүүний, дөрөв дахь түвшний асуулт нэхэлтийн эхлэл юм. Энэ нь мөн нэг л –гол- зүйлийн бүрэлдэн цэцэглэлтийн хэсэг бөгөөд: үүнийг сүнс амьны өлсөлт\цангалт, Бурханлаг тэнгэрлэгийн нэхэлт, амьдралдаа илүү дээгүүр юм хүссэн цангалт гэж мөн хэлдэг. Энэхүү зүйл нь бидэн дотор болдог бөгөөд үүнийг би жинхэн бодитоор болдог үйл явц гэж би нэрлэдэг.   
   Энэхүү хайгуулын явцад бид төөрөлдөж үл ойлголтонд унах явдал гардаг, яагаад гэвэл энэхүү хайгуулын үйл явц нь танд боловсорч бий болхоос өмнө, та аль хэдийн унаад эцчихсэн байдаг. Яаж, яагаад? Яагаад гэвэл та хэдийн - орчин тойрны утгагүй зүйлсний нөлөөнд хууртан толгойндоо үзэл бодол заншилтай болчихсон учраас (заншил, үзэл бодол бол – хуурамч зүйл юм, жишээ нь төрлөх нутаг гм. Үнэндээ бол та хаана ч төрж болно шүү дээ, Англид төрсөн бол та Англи хүн шиг болох жишээтэй, Африкт төрсөн бол та өөр Африк заншилтай болно. Гагцхүү та хаана ч төрж болох байсан, тэгээд таны зуршил бол зөвхөн гаднаас олсон, сурсан хуурамч адилтгал юм.) Та өөрийгөө Их Британий хүн гэх юмуу Энэтхэг хүн гэнэ үү, эсвэл Австрали гэнэ үү, би мэдэхгүй - хүмүүс өөрсдийгөө янз бүрээр дууддаг, гэхдээ Бурханы нүдэнд бол та нар бүгд хүн юм, тийм юм.
  Та нар сүүлтэй биш, толгой нь тонгойсон амьтад биш, бүгдийн чинь толгой өндийсөн байгаа. Та нар Африкт байна уу, Энэтхэгт байна уу, эсвэл Англид уу, Америкд уу, энэ нь яг ижилхэн, ямарч ялгаагүй. Та нарын толгой чинь дээшээ харсан, сүүлгүйгээс хойш та нар гарцаагүй хүн төрлөхтөн юм. Тэгээд, хэрвээ хүн амьдарлынхаа явцад хөгжин, янз бүрийн туршлагаар даваад, эдгээр бүхийл зүйлс нь өөрт нь дүүрэн хангалуун байдал өгөхгүй юм байна, “яагаад бид энд байгаа юм бэ” гэсэн асуултанд хариу өгдөггүй юм байна гэдгийг ухаараад ирвэл, хүний амьдрал өөрчлөгдөн эргэж, тэрээр боловсрон төлөвшиж хайгуулч болон хувирдаг. Үүнээс өмнө биш...”
Англи хэлээр энд http://www.sahajayogameditation.com/what-are-you-seeking.html үзнэ үү.


Thursday, November 10, 2011

Чухал цэвэрлэгээний аргачлал



For cancer best treatment is of water, ie. putting feet in the river, sea or in the water at home with the photograph. Water has the dharma of cleansing and hence Shri Vishnu and Dattatraya responsible for the dharma of human beings are to be worshipped. They help you to cure also the local deity of the chakra that is attacked. Put the patient before the photograph with the candle and his feet in the water, bring down your hands across the sympathetic nervous system towards the water. The patient will cool down gradually. If he gets realization, then he is cured.
(undated letter [1970s] to Dr.Raul in Nirmala Yoga no.8)

Шри Матажийн 1970 онд Dr.Raul эмчид бичсэн захианаас:

"Хавдар туссан хүнийг усаар засах нь хамгийн сайн. Жиш. хөлөө голын усанд, далайн усанд, эсвэл гэртээ төмпөнд хөлөө хийгээд зурагны өмнө бясалгахад засардаг. 
Ус бол ариусгах бүтэцтэй байдаг. Мөн Шри Вишну, Дататрея нь хүний дхарма \тогтолцоо, хувь тавиланг\ хариуцдаг учраас "тэдгээрт" мөн залбирч өөртөө "тэдгээрийг" сэргээхийг хичээх хэрэгтэй (Үүний талаар гүнзгийрүүлсэн хичээлдээ дараа нь заах болно -орч). Тэдгээр нь мөн - халдвар авсан, гэмтсэн хүрднүүдийг эмнэхэд тусладаг. Өвчтөнийг, зурагны өмнө лаа асаагаад, хөлийг нь усанд хийлгээд суулга, гараараа, симпатетик мэдрэлийн системнээс доош нь шувтарч (өвчнийг) усруу буулга."


Сахажа йоганд энгийн үед бид нар бясалгахдаа, өөрийн дотоод системээ энэхүү аргаар хуримтлагдсан бохирноос ариусгадаг. Улмаар, хүн өөрөө үүний үр ашгийг өөрийн биен дээр мэдэрч эхэлдэг. Унтахаасаа өмнө ингэж суухлаар нойр сайжирч, амрах  хугацаа нэмэгдэж сайн болдог. 
Энэхүү үйл явц нь зулайн хүрд Сахасрара нь нээгдсэн, Кундалини хүч нь чөлөөтэй урсаж байхад бодитоор үйлчилдэг.
Зурагны өмнө лаа асаагаад, давстай усанд хөлөө дүрээд суух:
  • 10 - 15 минут бясалгаж суух (анхаарлаа зулайн дээрээ бариад, төв шугамны хүчийг чөлөөтэй урсгуулах)
  • Тухайн хүрд сувагнуудаа ариусгах талаар Шри Матажи-руу хандан хүснэ. Мөн хичээл дээр үзэж байснаар, гараа тухайн байдалд нь шилжүүлэн тухайн хэсгүүдийг энергээр тэтгэн, дотоод хүчний урсгалыг нээгдэхийг нь хүлээнэ.
  • 15 минутын дараа дуусгаж хөлөө цэвэр усаар зайлж, алчуураар арчина.
  • Бохир болсон усыг жорлонруу хаяж, усыг нь татах. (Усаа асгахдаа усруу шууд харахгүй байхыг хичээх).
  • Цэвэрлэгээний төмпөн нь бохир энергитэй гэж тооцогдох учраас өөр зүйлд хэрэглэхгүй зөвхөн үүнд ашиглах тусгай төмпөнтэй болвол сайн
Та бүхэнд өөрийгөө олох хайгуулд чинь амжилт хүсье!





Sunday, November 6, 2011

Анхаарлын талаар хэлсэн лекцний хэсгээс...

Shri Mataji Nirmala Devi Bordi, India 27 January 1977

Shri Mataji-ийн лекцийг Англи хэлээр нь сонсоод Монгол орчуулгыг нь сонсвол, Англи хэл амархан сурхаас гадна, Шри Матажийн хэлж байгаа тэрхүү сэдвээр та маш хурдан хөгжиж сайжрах боломжтой юм. Учир нь Шри Матажийн үг болгон нь тарни мэт үйлчилдэг.




Shri Mataji Nirmala Devi
1977 оны 1-р сарын 27-ны өдөр Анхаарлын талаар хэлсэн лекцний хэсгээс...
0.16 секунднээс…
......Анхаарлын чанар нь хүний хөгжлийн түвшнээс хамаарч өөрчлөгддөг.                                                                 Тэгэхлээр, хүний анхаарал нь хаана байрласан байдаг вэ? Энэ нь бол нэг газар тогтмол байрлуулсан цэг биш юм. Анхаарал бол хүний ойлгохуй/ мэдрэхүйн  гадаргуу,  ирмэг дээр илэрдэг зүйл гэж хэлж болно. Хаана ч бай, бидэнд ямар нэгэн юм мэдрэгдхээр, бид нар тэрхүү зүйлрүү анхаарлаа хандуулдаг. Ямар нэгэн ишлэл авья гэвэл, ган төмрийн бүхийл үртэснүүд нь соронзонд татагдах чанартай байдаг. Тэр (татах) хүч нь хаана байна. Байршилыг нь тодруулах хэцүү, тэр нь энэ тэндгүй байна. Соронзыг хаана ч байрлууллаа, төмрийн үртэснүүд түүнрүү татагдах л болно. Бидний анхаарал мөн үүнтэй адилхан. Бид нар юунд татагдсан байна, бидний анхаарал тэр зүгт нь явдаг. Энэ нь бүхийл биенд байдаг; нэг утгаараа, үүнийг нь биенээсээ мөн гадагш гаргаж болдог. Мөн дотогш хандуулж болдог - бие нь өвдсөн үед юмуу шаналсан үед. Энэ (анхаарал) нь мэдрэлийн нервнүүд дээр хөвөж байдаг. Энэ нь бүхийл мэдрэлийн системэн дээр хөвөж байдаг. Харин тархинд нь үүнийг нь удирдах төв байдаг. Хэрвээ тэр нь гэмтчихвэл, бид ухаантай байлаа ч ямарч анхааралгүй болон хувирдаг. Мөн (хүзүүний хүрд) Вишүүдхи чакра нь гэмтсэн бол тийм зүйл мөн адил болдог. Бүүр доогуурх хүрднүүд хүртэл гэмтвэл тийм зүйл мөн үүсдэг. Тэр гэмтсэн хэсэг нь тэндээ анхааралгүй болдог, яагаад гэвэл тэр хэсэгтээ юм мэдэрхээ байчихсан учир.
Ялгаа нь бол, Хэрвээ хүсвэл та нар тэдгээр хэсгүүдрүү, хичнээн тэр нь мэдрэмжгүй үхмэл болсон ч гэсэн түүнрүү анхаарлаа хандуулж болно. Жишээлбэл миний гар мэдрэмжгүй байвал, би түүнрүүгээ анхаарлаа хандуулж, түүнийг харж, түүний талаар бодох боломжтой байдаг. Гэхдээ хүний биенд нэг цэг байдаг юм, хэрвээ түүнийг нь гэмтээчихвэл бид юу ч бодож ч чадахаа байдаг, нүд нь нээлттэй, хөл гар нь хөдөлж байгаа мөртлөө, бие нь ямарч удирдлаггүй, ухаан мэдрэлгүй мэт болдог. Тэр цэг нь Вишүүдхи хүрдний хүзүүний энд байдаг цэг бөгөөд хэрвээ үүнийг нь тархинд байдаг Вишүүдхи-ний Питха-тай холбож зураас татвал, тэр зураасны дагуу хаана ч бай гэмтвэл, хүн анхаарал-гүй, анхаарлаа хаашаа ч чиглүүлэх чадваргүй болдог. Энэхүү зураас нь мөн Агнья \толгойны голд байдаг\ чакра-гаар дамжин гардаг. Яагаад гэвэл хэрвээ энэ цэг нь ардаа Вишүүдхи чакратай мөн тэгээд энд \Агнья-д\, тэгээд дотор байдаг Питха-тай  холбоотой бол нэг гурвалжин маягийн шугам үүсэж энэ зураас буюу энэ хэсэг нь таны анхаарлыг гэмтээх аюултай байдаг. Таны зүрх чинь хөдөлгөөнтэй, ам чинь хөдөлгөөнтэй, гагцхүү та хаашаа ч анхаарлаа хандуулж чадахгүй.
Энгийн үед та анхаарлаа нэг юманд хандуулахдаа, - бодь болхоос өмнө – анхаарлаа өөрийн тархины хэсгээс хандуулдаг байгаа. Бодь болж, сүнс нь бүрэлдээд ирхээр та өөрийн бусад хэсгээр анхаарлаа хандуулж чаддаг болдог. Тэгдэг болдог. Энэ бол бодь болсон мөн бодь болоогүй хүний хоорондахь маш том ялгаа юм. Өөр үгээр хэлбэл та өөрийн бусад хүрднүүдийн дараахь боломжуудыг нээгдүүлж байна гэж ойлгож болно, эдгээрт анхаарлаа хандуулснаар. Та хэзээ ч өмнө мэдэрч байгаагүй. Хүрднүүдээ битүүрсэн, сатаарсныг нь өөрийн биен дотроо мэдрэх болно. Үүгээр барахгүй та бусад хүмүүсийн хүрднүүдийг мэдрэх болно. Энэ юу вэ гэвэл, та мэдрэлийн төв шугамны систем, мэдрэхүйнүүд дээрээ шинэ ухамсрын ойлгогтхууныг олж ивээгдэх бөгөөд энэ нь танд мэдээлэл өгч тантай харьцана, та хүрднүүдээрээ юмыг анхаарч чаддаг болно, энэ нь мөн бусдын хүрднүүддрүү таны анхаарлыг нарийн аргаар аваачих болно.
Тэгэхлээр хамгийн түрүүнд танд болох зүйл бол - таны анхаарал илүү нарийн болно. Анхаарал чинь нарийн болно гэдэг бол та илүү гүнзгий зүйлсийг ойлгодог болно гэсэн үг. Жишээлбэл, шувуу цэцэгсийг харна, гэхдээ цэцэгсийн гоо сайхныг мэдрэхгүй. Мөн бодь болоогүй \энгийн\ хүн цэцэгний гоо сайхныг харлаа ч тэр цэцэгний нарийн долгионыг ойлгохгүй. Тэгэхлээр та илүү нарийн болж байгаа юм; таны анхаарал илүү нарийн болоод ирнэ. Та нар гарцаагүй бусад хүмүүсээс илүүтэйгээр хөгжлийн дээгүүр түвшинд байгаа.
Одоо бид анхаарлаа яаж ашиглах вэ гэдгээ харах хэрэгтэй. Та нар мэднэ, та нар бодь болхоос өмнө ямар нэгэн урлалыг сонирхоод багаасаа хичэллэж эхэлсэн бол таны гарт тухайн урлалын гүн арга гарт чинь орж ирдэг, яагаад гэвэл мэдрэлийн эд эснүүд дээр myelin-ийн бүрхүүл мэт юм тогтож эхэлдэг учраас. Үүнтэй ижил, та бодь болхоор, “шинээр төрсөн хүн” болхоор - гэж би хэлмээр байна; хэрвээ та өөрийн анхаарлаа ойлгож хүндэлж эхэлвэл та аяндаа Сахажа йогны гүн гүнзгийд хүрч хөгжих болно. Гэхдээ маш олон хүмүүс, өөрсдийн зулайг нээгдүүлсний дараа 2-дахь хичээлдээ ч бараг ирдэггүй. Дараачийн хичээлдээ ирлээ ч тэд тэрхүү долгионы мэдрэмжийг илүү цаашид хөгжүүлдэггүй. Тэд урьдын адил өдөр тутмын ажилдаа автан ер завгүй, өөрт нь нарийн ойлгохтун үл өгөх, тэрхүү зүйлст өөрсдийн анхаарлаа үрсээр байдаг. Тэгээд Сахажа йогийн нарийн ширийн, гүн гүнзгий ур чадвар нь тэдэнд хөгжидөггүй...
Жишээлбэл: хэт их ном уншсан  хүн бол, зулайгаа нээлгүлэнгүүтээ шууд юу юу уншсанаа ярьж эхэлдэг. Энэ нь мөн адил анхаарлыг ахиад л үрэгдүүлдэг. Тэр хүний анхаарал нь зөв буруу нь холилдсон эдгээр тогтсон үзэл бодлуудад хорогдсон учраас; зарим нь зөв, зарим нь буруу, зарим нь бүүр огт худлаа, зарим нь ямарч хэрэггүй, заримыг нь зөвхөн мөнгө олох хүсэлдээ тийм хаягдал хог мэт зүйлс нийтэлсэн байдаг. Та өөрийн “зулайг нээлгэх” дасгал хийнгүүтээ буцаад өөрийн бүдүүн баараг оюунруугаа эргэн орж, энэ нарийн зүйлсийн талаар бүдүүн баарагтай нь холилдуулан ярьж эхэлдэг. \Энгэхээр\ Та тэрхүү олсон энергийн “долгионыг” эргээд алдаж эхэлдэг. Жаахан хүүхдүүдийг хархад тэдгээр нь үнэндээ энэхүү цэвэр долгионыг хүртсний дараа сайхан унтаад өгдөг, маш удаан цагаар. Хүн нэг хэсэгтээ бага зэрэг идэвхгүй \тайван\ болчидог. Харин том хүн үүнийг хүртхээр, шууд номын дэлгүүр явч, Кундалинийн талаар нэг ном аваад, үүний талаар уншиж эхэлдэг. Тэгээд зарим нэг нь, та нар өөр болсон гэдгээ ойлгохгүй үүнийг зүгээр нэг байдаг л зүйл гэж хүлээн аван, учрыг нь ер ойшодоггүй. -“Шри Матажи надаа сайхан хандаж намайг тэнгэрлэг бурханлаг хүчээ сэргээсэн гэсэн, гэхдээ би үүнд яаж итгэх билээ”, гэдэг. --Үүнд итгэснээр надаа нэг чухал юм, мөнгө энэ тэр өгөх гэж байгаа юм шиг тэд бодно, -надаа “юу” өгч чадах юм, би хэлж мэдэхгүй. Тэд:“Энергийн долгион гарч байхыг би мэдлээ ч, энэ нь ямар хэрэгтэй юм, бидэнд энэ энергийн долгионыг яагаад өгсөн юм бол?” -гээд ахиад бүдүүн баараг, ашиг хэрэгцээний талаараа эргэцүүлж эхэлнэ. Хүний зан - бүхийл юмсыг хэрэглээ ашгийн талаас нь боддог. Бүх зүйлсийг ашиглаж хэрэглэх гэнэ. Хүн өөрийнхөө талаар эцэс төгсгөлгүй их юм боддог учраас энэхүү зулайгаа нээлгэснийгээ ямар нэгэн ашигтай зүйл болгох талаар эргэцүүлэн бодож эхэлдэг. “Энэ нь ямар ашиг тустай байна? Хэдэн хүн үүнийг сонирхох бол? Юу болох бол? Ямар хуваарь, хөтөлбөртэй байна? Энэ нь юу бол? Тэр нь юу бол?” гээд...
Энэхүү нарийн зүйлсийг та нарыг баярлуулах гэж өгсөн юм, жишээлбэл: хэрвээ бид нар цэцэгсийн гоо сайхныг хараад- баяр хүрч байвал, бид нар зүгээр л баярладаг шүү дээ. Бид нар үүнийг хараад номын дэлгүүрт очин, энэхүү баяр хүргээд байгаа юмны талаар “яах ёстой билээ, энэ цэцэгсийг хараад яаж баярлах билээ, тэгээд юу хийх билээ, энэ талаар - "хэн" юу гэж бичсэн байна, бид нар тэр бичсэнтэй нь таарч/тохирч байна уу”, гээд номноос уншиж хайдаг билүү? Гэвч энэ нь маш их тохиолддог, би үүнд юу гэж хэлхээ ч үнэндээ мэддэггүй, яагаад гэвэл энэ нь үнэхээр хүний гоомой зан. Тэгээд би үүнийг нь хэлчихвэл гомдочих вий гээд маш санаа зовдог,  хүмүүс юу ч боллоо юманд ямагт гомдож байдаг, маш ухаангүй. Хүүхдүүд бол үүн дээр маш мэдрэмтийг байдаг. Үүнээс нэг л олвол, тэд баярлаж эхэлдэг, зүгээр л баярлаж эхэлдэг. Тэд нар үүнд илүү дутуу адармаа үүсгэдэггүй. Энэ нь ямар нэгэн нэг баярлах ёстой юм юм байна, үүгээр баярлацгаая л гэж хүлээж авдаг. Тэгэхлээр гадна талдаа – ийм юм болдог. Энэ Калиюуга \муу цагийн\ орчин үед, хүн өөрөө өөрийгөө өмнө байснаасаа яаж бүүр их илүү бүдүүн баараг, дорой болгосноо өөрөө ч мэдэхгүй яваа.

You do not have to fix your attention, but you have to get subtler and subtler in your attention. Fixing out of your attention as you know is a very wrong method. That was done by some yogis and you know what is result of that. Their chakras were all broken and finished. When they fix their attention onto Agnya chakra, you have seen that Agnya chakra have broken. You are not to fix any attention, but you have to make your attention subtler and subtler. As I told you that when magnet is brought near the stones, nothing happens to the stones, they are just as they are, you move the magnet as you like. But when you move the magnet to iron’s filings only, the filings are attracted toward the magnet. In the same way the attention of a sahajayogi should be so subtle that he should feel the vibrations, he should think of vibrations, he should eat vibrations, drink vibrations and enjoy that.

Та нар анхаарлаа хүчлэн төвлөрүүлж барих ёсгүй юм. Харин илүү нарийн, анхаарлдаа нарийн болох ёстой юм. Өөрийн анхаарлаа хүчлэн төвлөрүүлж тогтоох нь маш буруу арга байгаа юм. Үүнийг зарим нэгэн “йогчид” хийдэг байсан, та нар тэдгээрийг яаж төгссөнийг  мэдэж байгаа. Тэдний хүрд чакранууд нь гэмтэн хугарч, үгүй болсон байдаг. Тэд нар өөрсдийн анхаарлаа \духан дээр оршдог – 3дахь мэлмий гэдэг хүрд\ Агнья чакра-руугаа төвлөрүүлж барьснаар тэднийг юу болсон гэдгийг нь та нар харсан. Та нар анхаарлаа \тэнд\ ер барих ёсгүй. Харин анхаарлаа бүүр нарийн, илүү нарийн болгох хэрэгтэй.  Би та нарт хэлж байсан, чулууг соронзонд ойртуулаад, соронзонг хичнээн хөдөлгөлөө ч чулуу соронзонг мэдэрдэггүй, юу ч болдоггүй. Харин ган төмрийн үртэснүүд л соронзонд татагддаг. Үүнтэй ижилхэн сахажа йогчид нь тэрхүү долгионыг мэдрэх маш нарийн болох хэрэгтэй, тэрхүү долгионы талаар боддог, тэрхүү долгионоор амьдардаг, үүнээс баяр таашаалыг нь авдаг байх хэрэгтэй. |Энд, тэрхүү долгион гэж цэвэр оюуны хүч, өөрийн сүнсний хүч, бурханлаг тэнгэрлэгийн хүчийг өөр дотроо, гадна энд тэндгүй урсах урсгалыг нь мэдрэхийг хэлнэ-орч.|
Заримдаа хүмүүс нэг айлд очоод нэг боов идээд гэдэс өвдчихлөө гэж хэлдэг. Үнэндээ бол тэд тэр боовны долгионыг нь мэдрээгүй, зүгээр гаднах байдалд нь тэд татагдсан байна. Тэгээд тэд гэдэс нь өвдөөд: Матажи, би “долгионоо” алдчихлаа, цэвэр энергээ мэдрэхээ байчихлаа гэдэг...