Shri Mataji Nirmala Devi Bordi, India 27 January 1977
Shri Mataji-ийн лекцийг Англи хэлээр нь сонсоод Монгол орчуулгыг нь сонсвол, Англи хэл амархан сурхаас гадна, Шри Матажийн хэлж байгаа тэрхүү сэдвээр та маш хурдан хөгжиж сайжрах боломжтой юм. Учир нь Шри Матажийн үг болгон нь тарни мэт үйлчилдэг.
Shri Mataji Nirmala Devi
1977 оны 1-р сарын 27-ны өдөр Анхаарлын талаар хэлсэн лекцний хэсгээс...
Shri Mataji-ийн лекцийг Англи хэлээр нь сонсоод Монгол орчуулгыг нь сонсвол, Англи хэл амархан сурхаас гадна, Шри Матажийн хэлж байгаа тэрхүү сэдвээр та маш хурдан хөгжиж сайжрах боломжтой юм. Учир нь Шри Матажийн үг болгон нь тарни мэт үйлчилдэг.
Shri Mataji Nirmala Devi
1977 оны 1-р сарын 27-ны өдөр Анхаарлын талаар хэлсэн лекцний хэсгээс...
0.16 секунднээс…
......Анхаарлын чанар нь хүний хөгжлийн түвшнээс хамаарч өөрчлөгддөг. Тэгэхлээр, хүний анхаарал нь хаана байрласан байдаг вэ? Энэ нь бол нэг газар тогтмол байрлуулсан цэг биш юм. Анхаарал бол хүний ойлгохуй/ мэдрэхүйн гадаргуу, ирмэг дээр илэрдэг зүйл гэж хэлж болно. Хаана ч бай, бидэнд ямар нэгэн юм мэдрэгдхээр, бид нар тэрхүү зүйлрүү анхаарлаа хандуулдаг. Ямар нэгэн ишлэл авья гэвэл, ган төмрийн бүхийл үртэснүүд нь соронзонд татагдах чанартай байдаг. Тэр (татах) хүч нь хаана байна. Байршилыг нь тодруулах хэцүү, тэр нь энэ тэндгүй байна. Соронзыг хаана ч байрлууллаа, төмрийн үртэснүүд түүнрүү татагдах л болно. Бидний анхаарал мөн үүнтэй адилхан. Бид нар юунд татагдсан байна, бидний анхаарал тэр зүгт нь явдаг. Энэ нь бүхийл биенд байдаг; нэг утгаараа, үүнийг нь биенээсээ мөн гадагш гаргаж болдог. Мөн дотогш хандуулж болдог - бие нь өвдсөн үед юмуу шаналсан үед. Энэ (анхаарал) нь мэдрэлийн нервнүүд дээр хөвөж байдаг. Энэ нь бүхийл мэдрэлийн системэн дээр хөвөж байдаг. Харин тархинд нь үүнийг нь удирдах төв байдаг. Хэрвээ тэр нь гэмтчихвэл, бид ухаантай байлаа ч ямарч анхааралгүй болон хувирдаг. Мөн (хүзүүний хүрд) Вишүүдхи чакра нь гэмтсэн бол тийм зүйл мөн адил болдог. Бүүр доогуурх хүрднүүд хүртэл гэмтвэл тийм зүйл мөн үүсдэг. Тэр гэмтсэн хэсэг нь тэндээ анхааралгүй болдог, яагаад гэвэл тэр хэсэгтээ юм мэдэрхээ байчихсан учир.
Ялгаа нь бол, Хэрвээ хүсвэл та нар тэдгээр хэсгүүдрүү, хичнээн тэр нь мэдрэмжгүй үхмэл болсон ч гэсэн түүнрүү анхаарлаа хандуулж болно. Жишээлбэл миний гар мэдрэмжгүй байвал, би түүнрүүгээ анхаарлаа хандуулж, түүнийг харж, түүний талаар бодох боломжтой байдаг. Гэхдээ хүний биенд нэг цэг байдаг юм, хэрвээ түүнийг нь гэмтээчихвэл бид юу ч бодож ч чадахаа байдаг, нүд нь нээлттэй, хөл гар нь хөдөлж байгаа мөртлөө, бие нь ямарч удирдлаггүй, ухаан мэдрэлгүй мэт болдог. Тэр цэг нь Вишүүдхи хүрдний хүзүүний энд байдаг цэг бөгөөд хэрвээ үүнийг нь тархинд байдаг Вишүүдхи-ний Питха-тай холбож зураас татвал, тэр зураасны дагуу хаана ч бай гэмтвэл, хүн анхаарал-гүй, анхаарлаа хаашаа ч чиглүүлэх чадваргүй болдог. Энэхүү зураас нь мөн Агнья \толгойны голд байдаг\ чакра-гаар дамжин гардаг. Яагаад гэвэл хэрвээ энэ цэг нь ардаа Вишүүдхи чакратай мөн тэгээд энд \Агнья-д\, тэгээд дотор байдаг Питха-тай холбоотой бол нэг гурвалжин маягийн шугам үүсэж энэ зураас буюу энэ хэсэг нь таны анхаарлыг гэмтээх аюултай байдаг. Таны зүрх чинь хөдөлгөөнтэй, ам чинь хөдөлгөөнтэй, гагцхүү та хаашаа ч анхаарлаа хандуулж чадахгүй.
Энгийн үед та анхаарлаа нэг юманд хандуулахдаа, - бодь болхоос өмнө – анхаарлаа өөрийн тархины хэсгээс хандуулдаг байгаа. Бодь болж, сүнс нь бүрэлдээд ирхээр та өөрийн бусад хэсгээр анхаарлаа хандуулж чаддаг болдог. Тэгдэг болдог. Энэ бол бодь болсон мөн бодь болоогүй хүний хоорондахь маш том ялгаа юм. Өөр үгээр хэлбэл та өөрийн бусад хүрднүүдийн дараахь боломжуудыг нээгдүүлж байна гэж ойлгож болно, эдгээрт анхаарлаа хандуулснаар. Та хэзээ ч өмнө мэдэрч байгаагүй. Хүрднүүдээ битүүрсэн, сатаарсныг нь өөрийн биен дотроо мэдрэх болно. Үүгээр барахгүй та бусад хүмүүсийн хүрднүүдийг мэдрэх болно. Энэ юу вэ гэвэл, та мэдрэлийн төв шугамны систем, мэдрэхүйнүүд дээрээ шинэ ухамсрын ойлгогтхууныг олж ивээгдэх бөгөөд энэ нь танд мэдээлэл өгч тантай харьцана, та хүрднүүдээрээ юмыг анхаарч чаддаг болно, энэ нь мөн бусдын хүрднүүддрүү таны анхаарлыг нарийн аргаар аваачих болно.
Тэгэхлээр хамгийн түрүүнд танд болох зүйл бол - таны анхаарал илүү нарийн болно. Анхаарал чинь нарийн болно гэдэг бол та илүү гүнзгий зүйлсийг ойлгодог болно гэсэн үг. Жишээлбэл, шувуу цэцэгсийг харна, гэхдээ цэцэгсийн гоо сайхныг мэдрэхгүй. Мөн бодь болоогүй \энгийн\ хүн цэцэгний гоо сайхныг харлаа ч тэр цэцэгний нарийн долгионыг ойлгохгүй. Тэгэхлээр та илүү нарийн болж байгаа юм; таны анхаарал илүү нарийн болоод ирнэ. Та нар гарцаагүй бусад хүмүүсээс илүүтэйгээр хөгжлийн дээгүүр түвшинд байгаа.
Одоо бид анхаарлаа яаж ашиглах вэ гэдгээ харах хэрэгтэй. Та нар мэднэ, та нар бодь болхоос өмнө ямар нэгэн урлалыг сонирхоод багаасаа хичэллэж эхэлсэн бол таны гарт тухайн урлалын гүн арга гарт чинь орж ирдэг, яагаад гэвэл мэдрэлийн эд эснүүд дээр myelin-ийн бүрхүүл мэт юм тогтож эхэлдэг учраас. Үүнтэй ижил, та бодь болхоор, “шинээр төрсөн хүн” болхоор - гэж би хэлмээр байна; хэрвээ та өөрийн анхаарлаа ойлгож хүндэлж эхэлвэл та аяндаа Сахажа йогны гүн гүнзгийд хүрч хөгжих болно. Гэхдээ маш олон хүмүүс, өөрсдийн зулайг нээгдүүлсний дараа 2-дахь хичээлдээ ч бараг ирдэггүй. Дараачийн хичээлдээ ирлээ ч тэд тэрхүү долгионы мэдрэмжийг илүү цаашид хөгжүүлдэггүй. Тэд урьдын адил өдөр тутмын ажилдаа автан ер завгүй, өөрт нь нарийн ойлгохтун үл өгөх, тэрхүү зүйлст өөрсдийн анхаарлаа үрсээр байдаг. Тэгээд Сахажа йогийн нарийн ширийн, гүн гүнзгий ур чадвар нь тэдэнд хөгжидөггүй...
Жишээлбэл: хэт их ном уншсан хүн бол, зулайгаа нээлгүлэнгүүтээ шууд юу юу уншсанаа ярьж эхэлдэг. Энэ нь мөн адил анхаарлыг ахиад л үрэгдүүлдэг. Тэр хүний анхаарал нь зөв буруу нь холилдсон эдгээр тогтсон үзэл бодлуудад хорогдсон учраас; зарим нь зөв, зарим нь буруу, зарим нь бүүр огт худлаа, зарим нь ямарч хэрэггүй, заримыг нь зөвхөн мөнгө олох хүсэлдээ тийм хаягдал хог мэт зүйлс нийтэлсэн байдаг. Та өөрийн “зулайг нээлгэх” дасгал хийнгүүтээ буцаад өөрийн бүдүүн баараг оюунруугаа эргэн орж, энэ нарийн зүйлсийн талаар бүдүүн баарагтай нь холилдуулан ярьж эхэлдэг. \Энгэхээр\ Та тэрхүү олсон энергийн “долгионыг” эргээд алдаж эхэлдэг. Жаахан хүүхдүүдийг хархад тэдгээр нь үнэндээ энэхүү цэвэр долгионыг хүртсний дараа сайхан унтаад өгдөг, маш удаан цагаар. Хүн нэг хэсэгтээ бага зэрэг идэвхгүй \тайван\ болчидог. Харин том хүн үүнийг хүртхээр, шууд номын дэлгүүр явч, Кундалинийн талаар нэг ном аваад, үүний талаар уншиж эхэлдэг. Тэгээд зарим нэг нь, та нар өөр болсон гэдгээ ойлгохгүй үүнийг зүгээр нэг байдаг л зүйл гэж хүлээн аван, учрыг нь ер ойшодоггүй. -“Шри Матажи надаа сайхан хандаж намайг тэнгэрлэг бурханлаг хүчээ сэргээсэн гэсэн, гэхдээ би үүнд яаж итгэх билээ”, гэдэг. --Үүнд итгэснээр надаа нэг чухал юм, мөнгө энэ тэр өгөх гэж байгаа юм шиг тэд бодно, -надаа “юу” өгч чадах юм, би хэлж мэдэхгүй. Тэд:“Энергийн долгион гарч байхыг би мэдлээ ч, энэ нь ямар хэрэгтэй юм, бидэнд энэ энергийн долгионыг яагаад өгсөн юм бол?” -гээд ахиад бүдүүн баараг, ашиг хэрэгцээний талаараа эргэцүүлж эхэлнэ. Хүний зан - бүхийл юмсыг хэрэглээ ашгийн талаас нь боддог. Бүх зүйлсийг ашиглаж хэрэглэх гэнэ. Хүн өөрийнхөө талаар эцэс төгсгөлгүй их юм боддог учраас энэхүү зулайгаа нээлгэснийгээ ямар нэгэн ашигтай зүйл болгох талаар эргэцүүлэн бодож эхэлдэг. “Энэ нь ямар ашиг тустай байна? Хэдэн хүн үүнийг сонирхох бол? Юу болох бол? Ямар хуваарь, хөтөлбөртэй байна? Энэ нь юу бол? Тэр нь юу бол?” гээд...
Энэхүү нарийн зүйлсийг та нарыг баярлуулах гэж өгсөн юм, жишээлбэл: хэрвээ бид нар цэцэгсийн гоо сайхныг хараад- баяр хүрч байвал, бид нар зүгээр л баярладаг шүү дээ. Бид нар үүнийг хараад номын дэлгүүрт очин, энэхүү баяр хүргээд байгаа юмны талаар “яах ёстой билээ, энэ цэцэгсийг хараад яаж баярлах билээ, тэгээд юу хийх билээ, энэ талаар - "хэн" юу гэж бичсэн байна, бид нар тэр бичсэнтэй нь таарч/тохирч байна уу”, гээд номноос уншиж хайдаг билүү? Гэвч энэ нь маш их тохиолддог, би үүнд юу гэж хэлхээ ч үнэндээ мэддэггүй, яагаад гэвэл энэ нь үнэхээр хүний гоомой зан. Тэгээд би үүнийг нь хэлчихвэл гомдочих вий гээд маш санаа зовдог, хүмүүс юу ч боллоо юманд ямагт гомдож байдаг, маш ухаангүй. Хүүхдүүд бол үүн дээр маш мэдрэмтийг байдаг. Үүнээс нэг л олвол, тэд баярлаж эхэлдэг, зүгээр л баярлаж эхэлдэг. Тэд нар үүнд илүү дутуу адармаа үүсгэдэггүй. Энэ нь ямар нэгэн нэг баярлах ёстой юм юм байна, үүгээр баярлацгаая л гэж хүлээж авдаг. Тэгэхлээр гадна талдаа – ийм юм болдог. Энэ Калиюуга \муу цагийн\ орчин үед, хүн өөрөө өөрийгөө өмнө байснаасаа яаж бүүр их илүү бүдүүн баараг, дорой болгосноо өөрөө ч мэдэхгүй яваа.
You do not have to fix your attention, but you have to get subtler and subtler in your attention. Fixing out of your attention as you know is a very wrong method. That was done by some yogis and you know what is result of that. Their chakras were all broken and finished. When they fix their attention onto Agnya chakra, you have seen that Agnya chakra have broken. You are not to fix any attention, but you have to make your attention subtler and subtler. As I told you that when magnet is brought near the stones, nothing happens to the stones, they are just as they are, you move the magnet as you like. But when you move the magnet to iron’s filings only, the filings are attracted toward the magnet. In the same way the attention of a sahajayogi should be so subtle that he should feel the vibrations, he should think of vibrations, he should eat vibrations, drink vibrations and enjoy that.
Та нар анхаарлаа хүчлэн төвлөрүүлж барих ёсгүй юм. Харин илүү нарийн, анхаарлдаа нарийн болох ёстой юм. Өөрийн анхаарлаа хүчлэн төвлөрүүлж тогтоох нь маш буруу арга байгаа юм. Үүнийг зарим нэгэн “йогчид” хийдэг байсан, та нар тэдгээрийг яаж төгссөнийг мэдэж байгаа. Тэдний хүрд чакранууд нь гэмтэн хугарч, үгүй болсон байдаг. Тэд нар өөрсдийн анхаарлаа \духан дээр оршдог – 3дахь мэлмий гэдэг хүрд\ Агнья чакра-руугаа төвлөрүүлж барьснаар тэднийг юу болсон гэдгийг нь та нар харсан. Та нар анхаарлаа \тэнд\ ер барих ёсгүй. Харин анхаарлаа бүүр нарийн, илүү нарийн болгох хэрэгтэй. Би та нарт хэлж байсан, чулууг соронзонд ойртуулаад, соронзонг хичнээн хөдөлгөлөө ч чулуу соронзонг мэдэрдэггүй, юу ч болдоггүй. Харин ган төмрийн үртэснүүд л соронзонд татагддаг. Үүнтэй ижилхэн сахажа йогчид нь тэрхүү долгионыг мэдрэх маш нарийн болох хэрэгтэй, тэрхүү долгионы талаар боддог, тэрхүү долгионоор амьдардаг, үүнээс баяр таашаалыг нь авдаг байх хэрэгтэй. |Энд, тэрхүү долгион гэж цэвэр оюуны хүч, өөрийн сүнсний хүч, бурханлаг тэнгэрлэгийн хүчийг өөр дотроо, гадна энд тэндгүй урсах урсгалыг нь мэдрэхийг хэлнэ-орч.|
Заримдаа хүмүүс нэг айлд очоод нэг боов идээд гэдэс өвдчихлөө гэж хэлдэг. Үнэндээ бол тэд тэр боовны долгионыг нь мэдрээгүй, зүгээр гаднах байдалд нь тэд татагдсан байна. Тэгээд тэд гэдэс нь өвдөөд: Матажи, би “долгионоо” алдчихлаа, цэвэр энергээ мэдрэхээ байчихлаа гэдэг...
No comments:
Post a Comment