Wednesday, October 13, 2010

Зүрхний энергийн төв болох Анахата чакраны талаар

Share this article on Facebook


"Өмнө хэлснээр энэ чакра нь цээжний ясны хойно байрладаг.
Хүн хүүхэд байхад хүний цээжинд эсэргүүцэх эд эс бүрэлдэн бий болдог. Эдгээр эд эс нь Дарь Эхийн “самника” –гийн дайчид юм. Хүний 12 нас хүртэл эдгээр эд эс нь өсөн үржиж, бүрэлдэн гүйцэж, хүний бүхэл биеэр тархан байр сууриа эзэлдэг. Тэгэхлээр хүн гаднаас довтлох ямарч халдлагыг бүрэн даах чадвартай болдог юм. Эдгээр эсэргүүцэх эд эс нь яаж байлдах, тэмцэхээ мэддэг. Эдгээр нь маш бат бөх туйлын итгэлтэй эд эснүүд юм. Тэд хэн тэдний дайсан бэ гэдгийг маш сайн мэддэг. Эдгээр эд эснүүд нь бүх мэдээллүүдийг агуулсан байдаг. Тэгээд ямар нэгэн Бурханы эсрэг зүйл хүний биерүү нэвтрэхээр, юугаар ч байж болно; хоолоор дамжих юмуу аль эсвэл хэл амаар, зохисгүй үгээр, үйл хэргээр, муухай хүмүүсээр дамжин, үгүй бол ид шид, ховсдол бүхэл хар үйлдлээр хүнрүү нэвтрэхээр, эдгээр эсэргүүцэх эд эснүүд нь бөөгнөрөн цугларч газдны довтолгоог хамтдаа нийлэн устгадаг.
Цээжний төв анахат чакра нь сайн бүрэлдээгүй, төлөвшөөгүй хүмүүс бүхэл амьдарлынхаа турш өөртөө итгэлгүй, үргэлж зовж явдаг.
         Хүүхдийг үгэндээ оруулахын тулд айлган зандардаг. Тийм хүүхдүүд өсөж том болоод хязгааргүй сул, өөртөө итгэлгүй хүмүүс болдог. Харанхуйгаас айдаг, шөнө дөлөөс айдаг, зарим нь бүхэл юмнаас айдаг хүмүүс болдог. Яагаад гэвэл биенд нь бий болсон эсэргүүцэх эд эс нь тийм хангалттай тоо болж бүрдээгүй учраас. Энэ энергийн төв нь тийм сул муу байвал хүн өөртөө туйлын итгэлгүй болдог байна.
            Хүүхэд өсөөд том болоод сургуульд явж, өөрийнхээ  ирээдүйн төлөө юм сурах гэхэд нь гаднаас нь эцэг эх, багш нар болон бусад гадны хүмүүс хүүхдийн өөртөө итгэх итгэлийг хөндөн итгэлгүй болгох жишээ байдаг. Тийм учраас өсөж байгаа хүүхэд залуусыг ойлгох нь – маш чухал зүйл юм.

            Барууны орнуудад бүх юмыг дүгнэж, хүмүүсийг салбарлан оношилж, нэг хэлбэрт оруулах дуртай байдаг. Тэдний бодсоноор – хүүхэд гэмгүй цайлган байдаг гэдгийг мэддэггүй, -хүүхдийг хувиа бодсон байдаг гэж оношилдог. Хоёрдугаар салбарласан хэсэг нь бол өсвөр насны хүүхдүүд. Тэдний бодсоноор бол эдгээр хүүхдүүд нь дур зогооро, өөрийн ааш авиртай байдаг гэж тэд дүгнэдэг.
Энэтхэгт, бид өсвөр насны гээд тийм тусгай зааглал гаргасан тийм юм байдгийг бид мэддэггүй.
Тэгээд тэр өсвөр насны гээд оношлогдсон хүүхдүүд барууны орнуудад тусгаарлан нийлж бүлэг үүсгэн, том хүмүүсийг шоглон дооглож эхэлдэг. Бүүр жаахнаасаа тэгж эхэлдэг. Эхлээд тэд багш нараа шоолж, дараа нь эцэг эхээ үл ойшооно, дараа нь өөрөөс нь ахмад хүн болгоныг шоолж үл тоомсорлож эхэлдэг. Тэдний бодол санаа нь маш их юмыг боддог болчихсон, яагаад гэвэл тэд нар зурагт гэх мэт юмсыг үргэлж үздэг болохоор тэгээд бүүр бага наснаасаа эхлэн хэн ч төсөөлшгүй маш хэрцгий түрэмгий аашилж эхэлдэг.

         Би Лондоноос 25 милийн зайнд амьдардаг байлаа. Тэгээд Лондон явах замдаа үргэлж нэг дүрсгүй юм хийж байгаа хүүхдүүдтэй тааралддаг байсан. Нэг удаа тийм хүүхдүүд манай вагонд орж ирээд, сандалны бүрээс бүрхүүлийг хуулан, хутгаа суудлууданд зоон, бүх цонхнуудыг онгойлгон янз бүр болж байв. Би тэд  нарыг зүгээр л хараад сууж байлаа. Тэгээд: “одоо болов уу? Болсон бол наашаа суу”, гэж тэднийг дуудан, “юу болов?”гэж би асуув. “Бидний уур маш их хүрээд л “ гэв. “Юунд нь уур чинь хүрсэн юм?” гэж асуухад, “зүгээр л ууртай л байхгүй юу” гэж тэд хэлнэ. “Ямар нэгэн юмнаас л болж таараа шүү дээ, юу болсон юм?” гэж би асууна.
            Тэд нар гарцаагүй сайн сургуулийн хүүхдүүд байсан. Сайхан хувцасласан сургуулийн хүүхдүүд байсан. Тэгээд дараа нь би кондукторт, эдгээр хүүхдүүдийн дүрсгүйтэж байгаад, анхаарахыг сануулахад, энэ бол зүгээр нэг болдог л зүйл гэж тэр хариулж байв. Гэхдээ тэр хүүхдүүдийг тэр тэгээд гаргасан л даа.
            Тэр үед хүүхдүүдээс би мэдэрч байсан нэг зүйл бол --- тэдний бүгдийнх нь төв цээжний чакра нь гэмтэлтэй байсан. Тэгээд Кундалини (оюун мэдлэгийн хүч) нь цээжний төвд ирээд зогсчихсон. Харин намайг дуудаж, нааш ирэхийг хүсэхэд, тэд намайг сонсож байв. Би тэдний төв чакраг засан буцааж тогтоож өгөв. \Шри Матажи багш зөвхөн анхаарлаараа ч хүний биеийг засаж чаддаг –орчуулагч\.
Тэгээд тэд: “гэхдээ хамгийн ихээр бид ээжид уур хүрээд байдаг”, гэв. “Яагаад вэ, яалаа гэж тэрвээ?” гэхэд. “Яагаад гэвэл манай ах нар бас уурладаг”. “Танай ах нар чинь яахлаараа уурлаад байдаг юм, яагаад?”
Дараа нь би учрыг нь оллоо л доо. Фройд гэгч философч, психиатр байдаг. Тэрний сурталчисан ойлголтоор тэр хүмүүсийн толгойнд тийм буруу ойлголт өгч энэ нь хүмүүсд орсон байв. Эхийгээ буруутгах, эхдээ дургүйцэх, буруугаа ээждээ тохох. Та нар төсөөлж байна уу? Яасан байгалаас гажууд, Бурхны эсрэг явуулга вэ гэж хэлмээр.
Энэтхэгт бол, ээж бол юу юунаас хамгийн тэргүүнд тавигддаг хамгийн 1-дугаарт байдаг. Яагаад гэвэл аюулгүй байдлын мэдрэмж ээжээс гаралтай, хүний эхтэй хамаатай байдаг. Хичнээн эцэг нь түргэн ууртай, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн байлаа ч эхнэрийнхээ, ээжийнх нь үгийг даган үгэнд нь ордог. Яагаад гэвэл эх хүн хэзээ уурлах, хэзээ уурлахгүй вэ гэдгийг мэддэг учраас. Эх хүнд ухаан байдаг. Эх хүн нь бол бүгдийг нь хамгаалдаг нэгэн нь юм.
Барууны орнуудад Эх гэх ойлголт тэр чигээрээ байхгүй болсон байна. Тийм учраас барууны хүүхдүүд тийм аюулгүй байдлыг мэдэрдэггүй, мэддэгүй, аюулгүй байдалд итгэдэггүй байна. Ямарч итгэл байхгүй. Бүүр гайхмаар, үргэлж шил шаазангаа гялалзтал зүлгэж, гэрээ гялалзтал цэвэрлэж байдаг. Гэхдээ хулгана хүртэл тэдний гэрт орохыг  хүсдэггүй. Тэгээд хүнтэй уулзах хэрэг гарвал тэд хүнийг хаалганыхаа гадаа зогсоож байгаад өөрөө дотроос нь ярьдаг. Ялангуяа Лондонд. Яагаад гэвэл үнэн хэрэгтээ тэд айдаг учраас (дотроо итгэлгүй сэрддэг). Биднийг колончилж захирч байсан эдгээр
Англичууд тийм аймхай хүмүүс байдаг гэж хэн ч итгэхээргүй. Харин тэд нар тийм байна. Тэд бие биенээсээ айн эмээж, өөрөө өөрөөсөө ч хүртэл зовон айна. Яагаад тэр вэ гэвэл, тэдний төв цээжний чакра нь туйлын сул дорой учраас тийм байгаа юм. Би та нарт хэлсэн хамгийн эхний шалтгаан бол гэр бүлийн итгэлгүй, аюулгүй бус байдал байгаа юм. Хүүхэд нь сургуулиа тараад гэртээ ирэхэд ээж нь байх уу, үгүй юу, явчихсан байх уу гэдэг нь тодорхой биш. Нөхрийн талаас ирэх тэр ачааллыг даах тийм ээж эдгээр хүүхдүүдэд байхгүй байна. Хүүхдүүддээ зовлонгоо үзүүлдэггүй, нүүрэндээ  инээмсгэлэлтэй тийм ээж тэнд байдаггүй. Барууны орнуудад эх нь хүүхдүүдээ янз бүрийн сэтгэлийн зовлонд унагах тийм зүйлс гаргаж байдаг. Тэд нар мөн нөхөр нь яаж зовоодог, ямар асуудалд ороод байгаа, амьдралдаа ямар зовлонтой байгаагаа хүүхдүүддээ үргэлж ярин, хүүхдүүдийнхээ сэтгэлийг тарчлааж байдаг. Хүүхэд нь
(зүй ёсоор) ээжээсээ аюулгүй байдлын итгэл, сэтгэлийн тэтгэмж авах байтлаа, эсрэгээр хүүхэд нь ээждээ итгэл өгч байдаг. Бүүр бага наснаас нь хүүхдийг тийм байдалд оруулан, хүүхэд нь туйлын сөрөг муу болон хувирч, юм бүхнийг үгүйсгэн, амьдарлыг ямарч найдваргүй газар гэж боддог болж байна. Эдгээр орнуудад чин үнэнийг эрэлхийлдэг, шүтлэгтэй хүмүүс нь хүртэл мөн адил тийм (итгэлгүй, аймхай) болдог байна. Тэд; хэрвээ ямарваа нэгэн багш дээр очвол, тэр нь тэднийг зовоож, сэтгэлээр нь тоглож, сорин шалгаж, үгүй бол хамаг мөнгийг нь хурааж аваад ядуу зүлзз болгон гудамжинд гарган гэж эмээдэг байна.
            Харин манай оронд Дарь Эх олон удаа төрж байсан.  Мянга мянган удаа төрж байсан. Шүтлэгтэй, шудрага сайн хүмүүсрүү ямарваа нэгэн муу юм дайрч, тэд нар бурханд хандан дуудахад Дарь Эх биелэлээ олон хувилж тэднийг аврахаар ирж байсан юм. Үүнийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг, гагцхүү үнэндээ чин сэтгэлээсээ тэгж нэг их итгэдэггүй. Хүмүүс үүнийг ямар нэгэн үлгэр домог гэж боддог, Дарь Эх ирээд хүмүүсийг аврахаар тэмцдэг байсан гэдэгт. Хүмүүс тэр мангас чөтгөр мэт муухай юмстай тэмцэлдэх, өөрсдийг нь аврах тийм Эхийн хүч байдаг гэдэгт нэг их итгэдэггүй. Гагцхүү түүнд хүүхдүүдээ зовж байхыг нь харах хэтэрхий хэцүү байдаг...

.....
Хүн айхад хүний доторх энэхүү цээжний төв нь хурдан цохилж, хүн түргэн амьсгаалж эхлэн, эсэргүүцэх эд эснүүдэд хэмнэлттэй мэдээлэл өгч эхэлдэг. Энгэхэд зүрх их цохилж байгаа нь танд мэдрэгддэг. Энэ лугших цохилт нь бол юу ч биш гагцхүү гадны довтолгооныг анхааруулах, эсэргүүцэх эд эснүүдэд тэмц гэсэн дохиолол өгч байгаа хэрэг юм.

Харин нас бие гүйцсэн хүн өөртөө итгэлгүй байдлыг амьдарлын нөхцлөөр бий болговол энэ нь бие организмын өвчин болон илэрдэг. Өсвөр нас, бага насандаа өөртөө итгэлгүй болсон бол, сэтгэл мэдрэлийн эмзэг байдлаар илэрдэг. Харин нас бие гүйцээд өөртөө итгэлгүй болвол, энэ нь жишээлбэл нөхрөөсөө болж эхнэр нь итгэлгүй байдалд орох явдал байдаг. Нөхөр нь эхнэрээ тоодоггүй эсвэл мөнгөөр дэмжиж тусалдаггүй юмуу бүүр муу зан гаргаж өөр хүүхэнтэй холбогдох юм бол, - эмэгтэй хүний –“эхнэр, “эх” гэх сэтгэл нь сорилтонд орж, энэхүү цээжний төв нь муудан суларч хөхний хавдар хүртэл тусдаг байна.
Энэхүү өөртөө итгэлгүй байдлыг хүн –мөн хиймлээр өөрөө хий хоосноор үүсгэн бий болгох явдал бас байдаг. Өөрийнхөө төсөөллөөр бий болгох. Хүн зүгээр өөрөө ямар нэгэн юм толгойндоо бодож олоод түүнээсээ болж итгэлгүй аймхай болох явдал байдаг. Ямарч бодит биш, байхгүй зүйлийг ургуулан бодоод. Гэхдээ иймэрхүү айдас нь ихэнхдээ барууны оруудад илүү байдаг. Яагаад гэвэл барууны оруундад хүний амьдрал ямарч утга учраа алдсан учир, тайлбарлачихаар ямарч утга байхгүй. Тэднээс юу ч асууна, тэд: “яагаад болохгүй гэж, (‘яадийн’) юу нь буруу байгаа юм?” гэнэ. Нөхөр нь “яадаг юм(‘яадийн’), би нууц амрагтай болчихлоо, юу нь бууруу байгаа юм?” гэнэ. Эхнэр нь “за яахав, чи амрагтай байгаа юм бол, тэгж л байхаас биш, ийм юм (байдагшт) байдаг шүү дээ” гэж хэлдэг..
Энэтхэгт бол ямарч эмэгтэй хүн ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр \Энэтхэг эхнэр\ өлсгөлөн зарлан, янз бүрийн зүйлийг хийж эсэргүүцэн, дургүйцлээ илэрхийлэх болдог. Тэд хэзээ ч өөр хүүхэнтэй холбогдсон тийм эр хүнтэй - ойртдог ч үгүй. Тэгэхлээр эмэгтэйчүүдийн үндсэн дотоод хүч нь цэвэр ариун байдлын ухамсраас (тэрхүү ойлголт\ухаанаас) гаралтай байдаг. Энэтхэг эмэгтэйчүүдэд цэвэр ариун явдлын ухамсар  маш хүчтэй суулгагдсан байдаг бөгөөд тэр нь хөндөгдөөгүй л бол тэднийг юу ч дийлж, үгүй болгож чаддаггүй, тийм агуу байдаг. Харин цэвэр ариун явдлыг хүндэлдэггүй, хүлээдэггүй бол тэр айдас тэр чакранд маш хурднаар нэвтэрдэг байна. Цэвэр ариун явдал бол эмэгтэй хүний дотоод хүч юм. Тийм учраас ямарваа нэгэн айдастай, өөртөө итгэлгүй эмэгтэйчүүд ихэнхдээ тэдний далд ухамсарт -цэвэр ариун байдал нь - хөндөгдөн соригдсон учраас тийм \итгэлгүй, хүчгүй, сул\ байдалд ордог байна. Өөрийнх  нь цэвэр ариун байдал хөндөгдөн гутаагдахаас айдаг эмэгтэй хүн мөн адил зүрхний төвийн асуудалтай байдаг. Тийм хүүхнүүдэд хөхний хавдар, амьсгаалах проблем, болон бусад аймшигтай сэтгэл мэдрэлийн өвчнүүд бий болдог.
Эмэгтэй хүн ганц байгаа хүүхдээ алдвал энэ чакра нь бүр хоосрон мөхдөг. Яагаад гэвэл түүний “эх” хүн байх байдал төгссөн мэт түүнд сэтгэгдэл төрдөг учир. Энэ нь эмэгтэй хүнд учрах хамгийн муу, хүнд цохилт юм. Мэдээж хэрэг, хэрвээ тэр “эмэгтэй” бол. Хэрвээ тэр “эмэгтэй биш” бол тэр нэг их юм мэдрэхгүй, зүгээр эрэгтэй хүмүүс шиг л байх болно. Би барууны орнуудад харсан л даа. Тэндхийн эмэгтэйчүүд хүүхэд нь үхэхэд үнэндээ нэг их тоодоггүй. Яагаад гэвэл тэд “эмэгтэй биш” болхоор. Хэрвээ та “эмэгтэй “ бол гарцаагүй хүүхэд үхэхэд хэцүү байна. Гэхдээ тэдгээр эмэгтэйчүүд хэсэг хугацааны дараа буцаад сэхэж гайгүй болдог, - нөхрийнхөө төлөө юмуу, бусад гэрийнхээ гишүүд юмуу бусад хүүхдүүдийнхээ төлөө сэхэн тэнхэрдэг. Тийм эмэгтэй, болсон зүйлээс болоод, - туйлын хүчтэй болдог.
            Энэ нь тэгээд зөвхөн хэрвээ таны зүрхний чакра чинь сайн байвал л тийм болох боломжтой. Тийм эмэгтэйчүүд:  - гомдол тээж, хэцүү байгаагаа тоочиж үглэдэггүй. Тэдгээр нь туйлын намуун, амирлангуй бөгөөд маш их зүйлийг даах чадвартай байдаг. Тэд туйлын хүлээцтэй бөгөөд --хүүхдүүддээ туслахын тулд ямар ч хэмжээлшгүй зүйлд хүрэх чадалтай байдаг.
Тэдгээр эмэгтэйчүүд хэзээ ч хүүхдүүдээ эрхлүүлж эвддэггүй. Яагаад гэвэл эрхлүүлэх нь хүүхдийг зодхоос илүү муу болгодог гэдгийг тэд нар мэддэг учир. Тэд хэзээ ч хүүхдүүдэ эвддэггүй бөгөөд хэзээ ч хүүхдүүдээ хөөргөж толгой дээрээ гаргадаггүй. Тэд нар хүүхдийг асран харах хэрэгтэй, хүүхдийг залах хэрэгтэй гэдгийг сайн мэддэг.
Тэгээд хүүхдийн сэтгэхүйд бүхэл сайн сайхныг - туйлын дүрийг бий болгохын тулд зөв байлгаж; ариун журмаар явуулахын тулд хүүхдийг харж байдаг.

Эрэгтэй хүмүүст энэ чакра нь; - хэрвээ тэд маш эрт бага балчир насандаа өөрийн эхээ алдсан бол, эсвэо ямар нэгэн байдлаар эх нь маш хуурай хэрцгий эмэгтэй байсан бол энэ чакра нь гэмтдэг байна. Мөн энэ чакра нь эрэгтэй хүмүүс – дайнд яваад аймшигтай зохисгүй зүйлс үзсэн бол энэ чакра нь мөн гэмтдэг. Тийм хүмүүс туйлын сэтэлийн тогтворгүй болсон байдаг бөгөөд сэтгэлийн хөдөлгөөндөө – муухай хүмүүсд маш хялбар хуурагдан мэхлэгдүүхээр болсон байдаг байна.

Энэ чакраг засахийн тулд бид юу хийх ёстой вэ? Сахажа йоганд энэхүү чакра-г засаад буцааж өөрийн итгэлээ олох олон аргууд байдаг. Патрик хэлж байсан, хэзээ ч олон хүмүүсийн өмнө үг  хэлж байгаагүй гэж. Мөн маш олон сайн жүжигчдийг би харсан, тэд маш сайн дүр бүтээж чаддаг мөртлөө миний хичээл дээр ирхээрээ, Шри Матажи надаас юм ярихыг бүү асуугаач, би жүжиглэж чадхаас биш, яаж хүмүүсийн өмнө юм ярихыг мэдэхгүй гэлцэнэ. Би 2-3 удаа тэднээс гуйж үзсэн,  тэд гарч ирээд 2-3 үг амандаа бувтнаад, буцаад суучихна. Тэдний энэ чакра нь маш ихээр  гэмтсэн байсан гэдгийн би мэдсэн.
Магадгүй тэд өөрсдийн эжий нь муухай аашилж байхтай эвлэрсэн, муухай аашлах нь таалагддаг байсан байж магад, эсвэл тэд эсрэгээрээ ээждээ дургүй байсан байх юмуу эсвэл тэд эмэгтэй хүний ариун (шүтээнт) байдлын үнэ цэнийг ойлгодоггүй байсан байж болно.
            Тэгэхлээр хажуугаар нь өнгөрсөн хүүхэн болгоныг харж, шуналтай бузар нүдтэй болохыг оролддог эр хүмүүсийн энэ чакра нь мөн хүндээр гэмтдэг байна. Тэгээд маш олон янзын проблемууд энэхүү гэмтлээс хамааран үүсдэг. Үүнээс үүдэн үүүсдэг нэг өвчин бол уушигны хавдар. Гэхдээ мөн бас энергийн төвийн хайхрамжгүй хандлагаас болон бас гэмтэдгийг би харсан. Зарим хүмүүс маш халуун усанд орох зуршилтай байдаг, тэгээд гарч ирээд шууд хүв хүйтэн газарлуу ордог заншилтай. Тийм хүмүүс энэ чакра-г гэмтээдэг бөгөөд тэдэнд аливаа асуудлууд үүсдэг. Мөн бас энгийн юм шиг мөртлөө бас дараачийн нэг зуршил байна. Зуны цагт хүмүүс хувцаа дангаар нь дотор майкгүй өмсөх явдал. Энэ нь мөн тохиромжгүй  зүйл юм. Хүмүүс ямагт хувцасныхаа доогуур \хөлс шингээдэг\ нимгэн майк өмсөх хэрэгтэй, эс үгүй бол хөлс нь гараад ирэхээр тэр чакра нь асуудалд ордог."

No comments:

Post a Comment