Thursday, February 10, 2011


Энд хүн дотор нойрсож байдаг цэвэр оюуны хүч Кундалини сэргэхээр 
бий болдог гэрлэн бүрхүүл буюу цахилгаан соронзон туяаг харуулсан зурагнууд байгаа.
Эрт дээр үеэс гэгээнтэн хүмүүсийг тойруулаад гэрэл зурдаг байсан нь мөн толгойны зулайн хэсгээр гэрэлтэй зурдаг байсан нь гэгээрлийн хүрд "Сахасрара" нь нээгдсэн хүмүүсийг бас эрт дээр үед, толгой дээр нь галын дөл шиг, цахилгааны өнгөтэй юмуу цагаан гэрлэн бүрхүүл мэт зүйлс зурсан байдагийг нь бид мэднэ. 
Эрт дээр үеэс гэгээрлийн гэрлийг мэддэг байсан нь зурагнууд нотолно. (Гэхдээ дотроо тийм байгаа учраас гаднаа тэгж гэрэлтэж байгааг энд бас сануулъя.)
Үүний жирийн нүдээр харах боломжгүй, яагаад гэвэл гэрлээс /хэдэн мянга дахин/ хурдацтай учраас зөвхөн зургийн аппаратаар барих боломжтой юм байна. 

эхдээ зарим нэг юм хардаг хүмүүс байдаг - юм харах нь гэхдээ бас тухайн хүнд тийм сайн биш. Ердийн эрүүл хүн гэрэл харах ёсгүй.  Жиш: байшингаас гарчихвал байшингийн гаднахыг харах боломжтой болдог шигӨөрсдөө гэрэлтэй болвол гэрлээ харахгүй, харин гэгээрлийн ертөнцнөөс гарчихвал гэрэл хардаг болдог...гаднаас нь харж байгаа учраас.)

 Оросын Кирлиан эрдэмтэн бас тусгай хэмжих аппарат нээсэн байгаа. Тэр нь олон төрлийн байдаг хүний энергээс зөвхөн тэр 100% цэвэр гэгээрлийн энергийг нь барьдаг. 
Бас зарим өөр аппаратууд байдаг - зүгээр хүний түвшинд, байдаг цэвэр биш энергнүүдийг олон өнгөөр ялгаж гаргадаг тийм спектртэй аппаратууд байдаг. Хүмүүсээс тэгж ялгарсан энергийг нь шалгаж байна гэж мөнгө авах зорилгоор тийм аппаратнуудыг ашигладаг. Бодит байдлыг шалгахаас илүү өөр зорилготой. Тэгэхлээр тэр зөв аппаратыг нь бид бас ялгаж сурвал.

Сахажа йогоор хичээллэдэг хүмүүсд - заавал тусгай аппараатаар авхуулах хэрэггүйгээр, зүгээр л энгийн аппаратаар зураг авч байхад ийм гэрэлтэй зурагнууд их гарсан байдаг ...



No comments:

Post a Comment