1976.12.22
London хотын “Бхарат Видья Бхаван”-ы зааланд Шри Матажийн СҮНСНИЙ ЕРТӨНЦИЙН ТАЛААР хэлсэн үгнээс:
“Өнөө цагт, сүнс байдаг уу үгүй юу гэдэгт итгэх үү үгүй юу гэсэн асуулт хүмүүсд гарч ирж байдаг. Яагаад гэвэл энэ нь үл таних ертөнц учраас. Тэгээд үл таних ертөнцийг бүрэн гүйцэд нээж, ойлгож танихаас нааш энэ нь бидэнд ямагт хий үзэгдэл үзүүлж, бидэнд энэ нь Тэнгэрлэг мэт санагддаг. Тэгэхлээр, бид сүнсний талаар, тэр нь юу юм, юу хийдэг юм, яаж боловсордог талаар нь мэдэх хэрэгтэй. Маш олон хүмүүс – "бид сүнсэнд итгэдэггүй" гэнэ – гэвч та нар итгэнэ үү, үгүй юу – энэ нь байж байдаг. Христосын талаар уншвал, тэрээр үхсэн сүнснүүдийг хүнээс гаргаад гахайнд оруулаад, далайнд хаяж байсан нь бий. Тэр маш тод тодорхойгоор хүмүүсд “сүнснүүдээс” хол байхыг сануулж байсан. Сүнс бол бидний үхэхэд үлддэг, бүдүүн баараг бие махбодиос салан үлддэг хэсэг юм. Тэгээд тэр сүнс нь Преталок гэдэг ертөнцрүү шилжиж тэндээ жижиг болон хувиран хувирсаар үр хөврөлийн эмбрионы хэмжээтэй жижиг болон, тэгээд дараахь төрлөө олтлоо тэндээ хүлээдэг.
Гэхдээ зарим хүмүүс үхэхлээрээ, сэтгэл дундуур сүнс болон хувирдаг. Юу вэ гэвэл тэдгээр хүмүүс нь амьдралдаа нэг юмны хойноос маш их хөөцөлддөг байгаад түүнийгээ биелүүлж чадалгүй нас нөхцөхлөөр тийм зүйл тохиолддог байна. Жишээлбэл, эх хүн хүүхдээ төрүүлэхдээ төрөлтийн хүндрэлээс болон хүүхдээ харангуутаа нас барвал, тэрээр хүүхдийнхээ төлөө санаа зовсоор, сүнс нь амар тайван байлгүй, газарт хорогддог байна. Эсвэл эцэг хүн гэнэтийн ослоор нас нөхчихөөр ардаа үлдсэн хүүхдүүдийнхээ төлөө харах хүнгүй гэж санаа зовон мөн хорогдох явдал байдаг. Мөн бас маш их том амбиц, том санаатай явж байсан хүн гэнэт зорилго бүрэлдүүлэлгүй үхчихлээр тэдгээр нь мөн адил, Преталока-руу шилжилгүй энэ ертөнцөд хорогдсон сүнс болон үлддэг. Маш их зовоогдож, тарчлагдан алуулсан хүмүүс мөн адил Преталока-руу явхын хүсдэггүй, өөрийг нь зовоосон тэдгээр хүмүүсээс өшөөгөө авах гэж хорогддог. Тэгэхлээр үхсэн сүнс болох маш олон төрөл бүрийн шалтгаанууд байдаг.
Ерөнхийдөө тэдгээр хорогдсон сүнснүүдийг хоёр хэсэгт хуваадаг.
Read more>> товчийг дарж цааш уншина уу.
Read more>> товчийг дарж цааш уншина уу.
Нэг хэсэг нь маш түрэмгийн, хэрцгий, том санаархсан, хэт их нэр төр, алдар, ашиг олз хөөцөлдсөн, амбицтай, эгоист, дарангуйлагч байсан хүмүүс үхсэнийхээ дараа тийш хуваарилагддаг. Тэр хэсгийг (supra-conscious) супраконшус ертөнц гэж нэрлэдэг. Энгийн амьдарлыг тэвчиж бүхнээ гэгээрэлд зориулсан, уул хаданд, Гималаяд амьдарч , “равидхи пранаяма” хийдэг байсан “гүрүү”-багш, “садху”-мэргэд нар нь бодь болж чадалгүй, зулайгаа нээлгэлгүй- гэгээрэлд хүрч чадалгүй нас бархаар мөн тэдгээр нь энэ супраконшус ертөнц-рүү ордог. Тэдгээр нь хүний баруун талд байдаг гэж хэлж болно. Яагаад гэвэл хүмүүн төрлөхтөн нь Дээд огторгуйн – тусгалыг дотроо агуулдаг болхоор, тэрхүү ертөнц нь баруун талд байдаг, мөн хүмүүс үүнд баруун талаараа холбогдож болдог.
Нөгөө хэсэгт нь маш дарлагдсан, хавчигдсан, дээрэлхүүлсэн, тамлагдаж, шаналагдсан, дээрэлхүүлж, доромжлуулагдсан хүмүүсийн сүнс оршдог. Ийм хүмүүс нь үхсэнийхээ дараа маш зальхай, үл мэдэгдэх маягаар өөрсдийнхөө өшөөг авахыг хүсдэг. Тэгээд эдгээр нь нийт огторгуйн зүүн талд хуримтлагддаг. Тэр нь хүний нийт сабконшус - доод ухамсар буюу зүүн талд илэрдэг.
Үндсэндээ эдгээр нь бол төв шугамнаас унаж цааш хөгжилгүй хорогдож хоцорсон хоёр төрлийн сүнснүүд байгаа юм. Гэхдээ энэ дунд нь мөн холилдсон чанартай сүнснүүд байдаг, мөн сайн хүмүүсийн гэр бүлдээ туслах гээд хорогдчихсон, сайн сүнснүүд бас үлдчихсэн байдаг.
Эдгээр сүнснүүд нь тэгээд өөрсдийгөө тод гаргаж, илрүүлэхийг хичээдэг. Жишээлбэл супраконшус ертөнцийн сүнсийг авбал. Лондонд нэг доктор Ламб гэдэг эрдэмтэн байж байгаад нас барж. Тэр үхэхээсээ өмнө маш их шинэ судалгаа, шинэ ололтуудыг нээж, өөрийн мэс засалчийн ажилдаа цааш шинэ салбар нээж судалгаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байж, гэвч тэр гэнэт нас нөхчисөн учир тэр өөрийнхөө ажлыг үргэлжлүүлж чадахааргүй болж. Тэгээд тэр эмчийн сүнс нь хайгуулж байгаад, Вьетнамд байлдаж байсан цэргийн биенд орчихож. Тэр байлдагчийн биенд ороод, би бол энэ тэр гэдэг эмч байна, чи манай хүү, дүү хоёр дээр очоож миний тухай хэлээд өгөөч гэж. Цэрэг эр нэг сайн итгэхгүй байсан боловч, тэр эмч, чи миний үгийг сонсоод яв, би чамайг дагуулаад явья гэж. Тэгээд тэр эмч цэргийг өөрийн ажиллаж байсан эмнэлэгтээ авчиран хартал, тэр эмнэлэг нь аль хэдийн ажиллахаа байгаад, хаалга барьсан байж. Тэгээд тэр өөрийн хүү дээрээ цэргийг аваачиж тэд нар уулзалдан, би энэ цэргийн биенд байна гэж хэлтэл, хүү нь ер итгэж өгөхгүй байтал, за тэгвэл би чамд өөр хүний хэн ч мэддэггүй зөвхөн бидэнд болсон зүйлсийг хэлье гээд ярьж эхэлтэл хүү нь маш их гайхан түүнд итгэж. Тэгээд тэд маш том байгууллага үүсгэж түүнийгээ “Ламб эмчийн анагаах ухааны олон улсын эмчилгээний Лондон дахь төв” гэж нэрлэжээ. Тэгээд энэ байгууллага нь үйл ажиллагаагаа одооноос (1976 оноос өмнө авч тоолох) 11, 12 жилийн өмнө эхэлсэн байгаа. Үнэндээ бол үүний талаар, тэднийд, тэдний аргаар эмчлүүлж байгаад над дээр ирсэн нэг өвчтөнгөөс би олж мэдсэн юм. Тэр эмэгтэй над дээр ирж, тэнд байсан гээд тэдний үүссэн түүхийг бүгдийг нь бичсэн байсан танилцуулгыг надаа өгсөн юм. Тэгээд тэд эмчлэхдээ, өвчтөнгөөс, таныг юу зовоож байна, та цаасан дээр бичнэ үү, тэгээд үүний чинь дагуу бид танд цаг өгөх болно, тэгээд тодорхойлсон тухайн цагт биенд чинь ямар нэгэн юм болж, бие чинь чичирч, биерүү чинь сүнснүүд орч таныг эмчилэх болно гэдэг гэнэ. Тэгээд ийм маягаар мөн тэр эмэгтэйд тийм зүйл болсон байна. Мөн ийм зүйлд өртсөн олон хүмүүстэй би тааралдсан. Тэгээд тэр юугаар өвдсөн байсан юм бэ гэвэл, өөрт нь зовиуртай нэг тийм их том биш өвчин байсан юм байна. Тэр өвчнөөсөө тэр тэгээд гарцаагүй салсан, гэхдээ хэсэг хугацааны дараа, ойролцоогоор 5, 6 жилийн дараа, тэр эмэгтэйн бүхийл бие нь чичирж, мэдрэлийн бүхийл эрүүл байдал нь алдагдсан байна. Тэр над дээр ирэхдээ юу ч хийхээ мэдэхгүй, зөвхөн бүхийл биеэрээ галзуу хүн шиг чичирч салагнаж байсан. Чи харж байна уу, энэ зогсож байгаа хүн галзуугийн эмнэлэгээс ирсэн юм, мөн чам шиг энгэж чичирдэг гэхэд, тэр эмэгтэй - би мэднэ, миний энд өвчтэй, энд зүгээр биш, би зүгээр бодож чадхаа ч байсан, би юмсыг маш хурдан мартаж юу ч санахаа байсан, өөрийгөө эрүүл биш байна гэдгээ би мэдэж байна, би яахаа ч мэдэхгүй байна, юу болсон юм болоо, гэсэн. Мэдээж хэрэг бид нар дараа нь тэр эмэгтэйг засаж зүгээр болгосон. Яагаад гэвэл сахажа йоганд та хүнийг тэрхүү Бурханы хайрын хүчээр засах боломжтой юм. Та нар тэрхүү хорогдсон үхсэн сүнснүүдийг зайлуулах боломжтой юм. Тэгээд тэдгээрийг нь Преталока-руу нь явуулан шилжүүлдэг. Гэхдээ зарим ид шид, эрх мэдэл эрэлхийлсэн гүрүү, багш, бөө нар нь тэдгээр үхсэн сүнснүүдийг ашиглах гэж өөртөө чөдөрлөн барьдаг.
Тэгэхлээр, тэр багш гээд байдаг зарим хүмүүс яадаг вэ гэвэл, тэдгээр нь - зальт башир аргатай, сод хүмүүсийг сонгож, үхэх болход нь тэд бэлтгэж байгаад тэдний хүүрний үлдэгдэл дээр очиж, хүүрнээс нь яс энэ тэрийг нь өөртөө авч хадгалдаг байна. (-Хүний сүнс биеэ орхисны дараах арван хэдэн хоногтоо тэр хавиар эргэлдэж, бие нь юу хийж байна гэдгийг дээрээс нь харж байдаг) Тэгээд хэрвээ тэрхүү биенийх нь хэсэг нь алдагдсаныг хархаар сүнс нь тэрхүү хүмүүсд очин, тэднэрлүү орон ярьж эхэлж, улмаар тэр сүнс нь тэндээ өөрсдийн яснаас болон тэдэнд олзлогддог байна. Тэгээд тэр багш нь супраконшус ертөнц-ийн (үхсэн сүнснүүдийн) хүчтэй болдог. Эдгээр нь маш айхтар, башир ухаантай, шудрага бус амьдарч байсан хүмүүсийн үхсэн сүнснүүдийн ертөнц юм, тэнд хуримтлагдсан хүчнүүдтэй холбогдож тэр багш нар үүнийг өөрсдийн үйлдээ ашиглаж эхэлдэг байна. Тэдгээр үхсэн сүнсүүдээ тэр багш нар нь янз бүрээр нэрлэдэг – Рам, Кришна, зарим нь Аим, Хрим, Клим бүгдэнд нь Дарь Эх, Бурхадын нэрсийг өгдөг, зариманд нь Есус ч гэж нэр өгсөн байдаг. Тэгээд хүн эдгээр багш нар дээр очхоор тэд нар нь хүмүүсд тарни өгдөг. (– Хүмүүс, энэ тарни хүртэх зүйлийг маш агуй зүйлс гэж бодох юм, Марати, Махараштрын хүмүүс ялангуяа, “Матажи надаа тарни өгөөч” гэдэг, багшаас тарни авах ямар хэрэгтэй юм, өөрсдийнхөө толгойг ажилуулаач...)Тэгээд ямар тарни тэд нар нь өгдөг вэ гэвэл, жишээ нь “Рам” гэж (чихэнд нь шивнэнэ) тэрхүү тарнийг нь хүн аваад- рам рам гэхээр, “Рам” гэж тодорхойлогдсон үхсэн сүнс нь - тэрхүү хүний оюун санаанд орчихдог. Ихэнхдээ тэр нь хүний Агья чакра буюу 3.дахь мэлмийгээр дамжин хүнрүү ордог, (-би өчигдөр энэ хүрд болон Кундалини, бусад хүрднүүдийн байх байдал системийн талаар ярьж өгч байсан). Тэгээд тэр зүйл нь шавьруу нь баруун шугамны талаас орвол, хүнийг маш их эго-ны хийтэй болгодог бөгөөд тэр шавь нь маш хэрцгий болон хувирч, эхнэр хүүхдээ зоддог болон, маш их гайхуулсан, би л гэсэн авиртай болдог. Заримдаа тэр хүн нь дэвшиж энэ амьдралдаа маш эрч хүчтэй болон хувирч, хүмүүс хараад, өө энэ хүн чинь яасан юм бол гэж гайхахаар, нэг талыг юмсыг сонирходог байсан бол эрс өөрчлөгдөж маш их “авхаалж самбаатай”, ашиг олзруу эрчимтэй тэмүүлсэн хүн болч хувирсан байдаг. Гэхдээ тэр хүн нь ямар ч “дхарма”-гүй буюу - хүн байх жаяггүй, ямарч хайр энэрэлгүй, ямарч өрөвдөх сэтгэлгүй, зөвхөн түүний ажил хэрэг нь маш бүтэлтэй, хэсэг хугацаанд маш амжилттай мэт санагдах тийм хүн болдог. Тийм “авшиг хүртсэн” гэх, тийм болсон хүмүүстэй би энэ Делид нэлээд их тааралдаж байсан. Бүхийл мөнгөө эдгээр свами, саадху нарт үрсэн олон хүмүүс байсан, тэд -над дээр ирээд бас мөн аймшигтайгаар дагжин салагнаж байсан. Тэд: “Шри Матажи, таны өмнө бид нар ингэж их салагнаж байна, гэхдээ Бурханд тахилын жижиг зул асаахад хүртэл бид нар энгээд байдаг юм, бид сүм хийдрүү ч ойртож чаддаггүй энгээд байдаг учраас”, гэнэ, тэгээд тэд бүгдээрээ хэнд ч ямар ч хэрэггүй хүн болон хувирч, ажилаасаа ч бүгд халагдсан байсан. Энэ нь зүгээр 5-6 жилийн дотор л тэд тийм болж хувирч. Маш залуу хүмүүс, бүгд маш залуухан хүмүүс шүү дээ. Би Сингапурт, үгүй ээ, Куала Лумпурт би нэг тийм болчихсон залуутай тааралдсан, итгэмээргүй тэр зөвхөн 22хон настай, тэгээд тийм болчихсон байдаг.
Тэгээд энэ хэсгийг бол супраконшус ертөнц-ийн транседентал, “транс”-анд оруулдаг зүйл гэж хүмүүс нэрлэдэг юм. Тэгэхлээр зүгээр та нарт нэг тарни, нэг нэр өгсөнөөр, та нар үүгээр Хамгаас Дээд хүчийг буюу - Бурханыг зүгээр тэгээд дуудчих боломжтой гэж үү? Тэр таны зүгээр дууддаг, гаран доорх зарц чинь биш шүү дээ. “Рама рама, наашир” гэдэг. Миний ажлыг бүтээгээд өг, манай аав, манай ээжийг харж хандаач гэдэг. Та нар хэн юм? Та нар ингэх ямар эрхтэй билээ дээ? Тэгээд: “миний хэлсэн болгоныг надаа өгсөн нь дээр биз, эс тэгвээс би таныг орхиод танд итгэхээ байлаа шүү” гэдэг.
....Хүн өөрийн “эго”-ны хийрхэлд тийм утгагүй юм бодож байдаг. ....Хүн нь Бурханд хүлцэх хэрэгтэй юм. Та нар Дээд хүчтэй, Бурхантай нэгдэж нэг болох хэрэгтэй, тэгээд зөвшөөрлийнх нь эрхийг олох хэрэгтэй. ..Тэгсэн цагт л зөвхөн та Түүнд хандаж болох буй за.
Бас өөр маягийн супраконшус ертөнц-ийн хүчийг өөртөө боловсруулдаг хүмүүс байдаг. Тэдгээр нь өөрсдийгөө “хатха йогчид” гэж томоор нэрлэдэг. Би тэдний нео-шинэ хатха йогчид гэдэг, учир нь тэд нар нь жинхэн хатха йогчид биш юм. Жинхэн хатха йогчид нь хэзээ ч хот, хөдөөгийн суурин газарт хүмүүс амьдардаг хэсэгт хэзээ ч байрладаггүй. Тэдгээр нь ойн модонд, өөрсдийн багш нартайгаа суудаг. Патанжалийн шастра-д буюу хатха йогийн анхдагч номлогч Патанжали нь хатха йогийг баримтлах 6 зүйл байдаг гэж бичсэн байдаг. 1дугаарт нь хатха йогчин нь өөрийн мөн гэгээрлийг олж, бодь болсон багштайгаа ойн аглагт амьдардаг - гэж байдаг, тэгээд хүнтэй суулгүй, ариун явдлыг дагдаг санваартан байх ёстой гэж байдаг. Тэгээд бүхийл 6 зүйлийг үйлдэх хэрэгтэй гэж байдаг, үүнд нь бясалгал ордог, Прана пратишта, Пратья хар, Ньяма ньям.. гээд эд бүх зүйлийг дагана гэдэг бол, өөрийн амьдарлаан залж, маш их ариун чанд чанарыг баримтлах ёстойг заасан байдаг. Энэ нь - гэрийн эзэн/эзэгтэй нарт зориулагдсан гэж заагдаагүй. Гэтэл энэ нь маш их “мода” болж, тийм хатха йога нь энд тэнд тархаж, хийсэн хүмүүс нь бүгд зүрхний шигдээстэй болдог. ....Тиймээ. Энэ үнэн. ...Би нэг хатха йогоор хичээллэдэг нэг эмчийг таньдаг байсан, мөн тэр эмч маш нэртэй эмч байсан л даа, та нар ч түүнийг танидаг байж магад. Өөрөө хатха йогийн хичээл заадаг байгаад, өөрөө зүрхний өвчтэй болсон. Тэр байтугай тэр өөрөө мөн зүрхний, мэргэжлийн эмч хүн байсан. Би түүнтэй тааралдаад, эмч минь, та болгоомжтой байгаарай, таны зүрх чинь болихоо байж байна шүү, гэхэд тэр, юу гэж дээ би зүрхний бичлэгт орсон, зүгээр байсан гэнэ. Би: “Эмч минь та болгоомжтой байна уу, та энэ хатха йогоо хийхээ болиоч” гэж хэлсэн. Яагаад гэвэл энэ нь маш их, хэт туйлширсан төрлийн хэв дадлага бөгөөд энэ нь өөрийг чинь төв байдалд оруулж чаддаг багшийн хараан дор л зөвхөн, өөр ямар ч зүйлэнд хүчээ алдалгүй гамнан байж мөрддөг дасгалууд бөгөөд үүнийг нь багш нь тухайн шавьдаа боловсруулж, харж хэлж өгдөг, маш цөөн тооны хүмүүс хийдэг тийм зүйл юм. --- Гэтэл өнөө үед хүн болгон, кино жүжигчин болохыг мөрөөддөг болж. Эмэгтэй хүүхэд болгон өөрийн бие галбирыг хянан, тухайн жүжигчин, Миссын уралдаанд тогтсон хэмжээнд нь багтахыг хичээдэг болж. --Эдгээр пропорц харьцаа нь тэр чигээрээ чөтгөрийнх гэдгийг би та нарт хэлье. Би эдгээр харьцааны хэмжээг уншсан, тэр нь Дарь Эхс, Дагинсын харьцаа биш байсан. Эдгээр - гоо сайхны уралдаан гэх мэт газар товлосон хэмжээнүүд нь бүр мөсөн завхарсан, муу явдалт эмсийн хэмжээс байсан. Хэрвээ хүн тийм хэмжээтэй болвол, зөвхөн маш муу \эрүүл бус\ энерги л тэднээс ялгарах болно. Тийм учраас л, эдгээр уралдаанд нь ялсан тэдгээр хүмүүс нь ямар хачин болдогийг та нар харсан биз. --- Эдгээр бүх зүйлс нь бол бүгд хүмүүсийн үүсгэсэн төсөөл юм. Хүмүүсийн гаргасан бүхийл төсөөлөл нь маш хачин байдаг бөгөөд үүгээрээ чөтгөрийн гарт орж байгааг ер мэддэггүй. Кино жүжигчний талаар бүгд маш хачин төсөөлөлтэй. –Лондон хотыг авбал, тэнд нь 80 настай эмгэн хүртэл тэдгээр жүжигчид шиг болохыг хүсч байдаг. “Та нар солиорчоо юу” гэлтэй. ...Эх хүн болохыг хүсдэггүй... Тэгээд тэд янз бүрийн диет, хоолны горим барьж нөхрүүдээ зовоож байдаг. Тэд хаашаа очих гэсэн юм?... Та нар сайн гэрийн эзэгтэй, тохитой аятай эхнэр хүн байх хэрэгтэй, гэхдээ юун түрүүн “Эх” хүн шиг та нар байх хэрэгтэй юм. Та бол жүжигчин биш, харин хань ижилтэй Эхнэр хүн юм.
Тэгээд мөн нөхрүүд нь бас жүжигчин болох гэсэн юмуу бүү мэд, тэд нар нь мөн өөрсдийн хэв галбираа маш төгс төгөлдөр гэж заасан тэр хэмжээнд нь багтаах гэж хичээж байдаг. Хэн та нарт энэ хэмжээ нь хамгийн сайхан гэж хэлсэн юм. Өдгөө, та нар харвал, эмэгтэйчүүд нь эмэгтэй хүн шиг харагдахаа байж, эрэгтэйчүүд нь эр хүн шиг харагдхаа байсан байна. Эмэгтэйчүүд нь эр хүн шиг юмуу адуу морь шиг харагдах болж, харин эрэгтэй хүн нь эмэгтэй хүн шиг харагдхаар болж. Энэ нь, системийг нь соличихож байгаа юм. ---Эмэгтэй хүн нь бүхэл байдлаараа эмэгтэй, эр хүн нь бүхэл байдлаараа эрэгтэй хүн шиг байх хэрэгтэй юм. ---Бид нар Шиважи баатар, Рана Прата, эдгээрийн талаар сонсож байсан, тэдний сүрлэг чанаруудыг хар л даа. Тэдгээртэй харьцуулбал эдгээр бүхийл жүжигчдийн од болсон чанарууд нь (ШМ инээнэ) гутамшгаар доошоо харанхуйлагдан унах болно. Чүрчийчихсэн нарийхан хүмүүс байдаг. Хацар дээр нь алгадчих юм бол, нөхөр нь шууд л газар өнхөрч, эхнэр нь өөр хүн дагаад зугтаад явчихна. Энэхүү хамгийн муу “гхор Кали юга” цагт эдгээр бүхийл төрлийн хачин зүйлс болж байна. Энгэж загнаснаар хүн зөвхөн чөтгөрийн муу хүчинд л өөрсдийгөө өгч байгаа юм. Тэгээд эдгээр хачирахалтай юмсыг нь эдгээр супраконшус ертөнц-ийн хүмүүс та нарт - ингэж хий, ингэж үйлд гэж зааж суртачилж байдаг юм.
Маш туйлын туйлширсан чанартай хүмүүс байдаг, ялангуяа эмэгтэйчүүд. “Пати врата” гэгч тийм эмэгтэйчүүд. Тэд мөн бас утгагүй хүмүүс юм. Яагаад гэвэл тэд өөрсдийн нөхрөө үнэн сэтгэлээсээ хайрладаг, тэгээд бүхийл ертөнц тэдний хөлөнд унах ёстой гэж боддог. Мэдээж хэрэг “пати врата” байна гэдэг бол маш хүчтэй хүний тэмдэг, гэхдээ тэр эхнэр эхлээд бодь болсон байх хэрэгтэй юм. Хэрвээ тэр бодь биш байгаад, өөрийн нөхрөө толгойгоо тойруулаад байлгахыг хичээж, аливаа зүйлд Бурханы нэрийг барих нь бол - утгагүй зүйл юм. Тэр эхнэр нь - эр хүнд бүхийл амьдарлын, хайрын нарийныг ойлгох бүрэн эрх чөлөөг нөхөртөө олгох хэрэгтэй юм. --Эдгээр эмэгтэйчүүд нь мөн үхэхлээрээ, - нөхөр нь өөр хүнтэй суучих байх гэсэн янз бүрийн сэтгэлгээнээс болж мөн “нөхрийнхээ толгойн дээр суугаад” нөхөртөөн хорогддог.
Мөн бас хувиа хичээсэн, зөвхөн өөрийгөө тойруулж боддог, зөвхөн өөрийнхөө л хүүхдүүдийг хайрладаг эмэгтэйчүүд байдаг. Тэдгээр нь: “энэ бол миний цорррррын ганц хүү, энэ бол надаа байгаа цорррррын ганц охин минь” гэдэг. Энэ чинь юу гэж байгаа юм? Яагаад та энгэж буруу адилталд орно вэ? Та хэдэн удаа өмнө нь төрж байсан билээ, хэдэн хүүхэдтэй байсан билээ? Яагаад ингэж ихээр хүүхэдтэйгээ наалдана вэ? ...Энэ нь гэхдээ таныг хүүхдээ хая гэсэн үг биш, хүүхэд чинь ч таныг орхиж, хулиган болог гэсэн үг биш юм. --Гэхдээ энэ бол маш их туйлширсан авирлал юм. Энгийн жирийн, хүүхдүүдтэй хайртай хүмүүс нь мөн бас бусад олны хүүхдүүдэд ижилхэн хайртай байдаг.Тэд энгийн жирийн тохитой амьдралаар амьдарч, бусад эрчүүд юмуу бусад эмсийн хойноос гэр бүлээ орхиод гүйдэггүй. Тэгээд эдгээр жирийн энгийн хүмүүс нь үхэхлээрээ Прета лока-руу очиж, дараа нь дахиад төрлөө олж, сайн хүмүүс болон төрдөг. Хэрвээ эдгээр хүмүүс нь өдгөө төрсөн бол тэдгээр нь өөрсдийн бодь байдлыг олж, гэгээрэх болно.
Ерөнхийдөө бол маш их төрөл бүрийн, олон олон янзын төөрөлдлүүүд байдаг. Би та нарын цагийг болон өөрийн чухал цагаа алдаж эдгээр аймшигтай хүмүүсийн талаар цаашид ярихыг хүсэхгүй байна.
Гэхдээ нөгөө талд нь ертөнцийн зүүн талд (дээр дурдсан сабконшус-доод ухамсарт) маш зальтай, чимээгүй хорлогчин маягаар үйлддэг, үл мэдэгдэгч, алуурчин сүнснүүд байдаг. Энэ ертөнцийн сүнснүүд нь хүнийн оюун санааруу нэвтэрхээр хүн илий балай, маш дорой, зальтай, дороо нойтон, меланхолиг, үймэрч гөлийсөн, солиотой болдог. Эсвэл эдгээр нь таныг алива хортой зүйлрүү оруулдаг, хар тамхи татах буюу аливаа муу зуршилруу татдаг юмуу таныг архичин болгодог, яагаад гэвэл өөрсдөө архи уух дуртай болхоор, танаар дамжуулж уухыг хичээдэг. Та нар итгэхгүй байх, би Куба-д байхдаа маш хөөрхөн жижигхэн охинтой тааралдсан юм. Тэр эмэгтэй надаа би ийм их архи уудаг гээд, маш том уиски-ний шилийг харуулсан. Би гайхаад, яаж чадаж байна гэтэл, нөхөр нь үүнийг батлаад, үнэхээр наадах шилээр дуустал нь хурдан уудаг юм гэв. Тэгээд тэр эмэгтэй, миний биерүү маш том биетэй негр хүн орж ирээд, тэр архийг тэр уудаг юм, би биш, гэж хэлсэн. Тэгээд тэр сүнс түүнрүү орч ирээд архи уух нь тэр эмэгтэйд харагддаг байна... Тэгэхлээр эдгээр төрлийн сүнснүүд нь зүүн талд байдаг сүнснүүд юм.
Мөн бас холимог маягийн (зүүн барууны чанарыг хольсон) үхсэн сүнснүүд байдаг. Тэдгээр нь бол: “бид Бурханд маш их итгэдэг байсан, Бурханыг хайж бүхийл амьдарлаа түүнд зориулж, түүний төлөө маш хүнд нөсөр ажилласан” гэх мэт хүмүүс байдаг. Тэгээд эдгээр нь мөн хүмүүсд Бурханы талаар батлах гэж хүмүүсд янз бүрийн тэмдэгнүүд явуулдаг. Жишээлбэл, өчигдөр над дээр нэг хижээл эмэгтэй ирээд: “Матажи, би гэнэт (бурхадад өргөдөг идээг) чаана-г газар дээрээс оллоо, тэгээд би Матажи та явуулсан байх гээд баярлаад шууд идчихсэн” гэв. Эдгээр сүнснүүд нь мөн хүнд чаана, алмаз эрдэнэс энэ тэр олж өгдөг. Мөн бас эдгээр сүнснүүдийг ашигладаг, байхгүй юмсыг нүдэн дээр бий болгодог гүрүү багш нар байдаг. Эдгээр багш нар бол юу ч биш юм, зүгээр л, жишээ нь Бомбейд нэг юм алга болсон бол, тэр зүйлсийг нь та тэднийд тэр багшийнд олох боломжтой юм. Энэ бол зүгээр зүйлсийг нэг газраас нөгөөрүү нь шилжүүлдэг хулгайч маягийн арга юм. Эдгээр сүнснүүд нь хүний нүдэнд харагдадгүй, тэд нар нь явж байгаа газартаа нэг юм таалагдвал авчихаад, тэгээд алга болчихдог, өөрийг нь чөдөрлөсөн тэр багш нарт л авчирч өгдөг. Тэгээд энэ бүхнийгээ зүгээр сүнсний талаарх мэдлэг гэж хэлдэг зүйл байгаа юм.
Тэгэхлээр, та нар одоо, энэ нь - Бурхан биш, үхсэн сүнсний шид гэдгийг яаж салгаж мэдэх вэ? Ганц энэ л асуултыг тавиад үз. Тэгэхлээр, -- мэдээж, Бурхан юу гэж-- зөвхөн энд байхад л хэргэлдэг зуурдын чанартай эдгээр утгагүй зүйлсийг бидэнд өгөх гэж тэмүүлэх билээ? Бид үхэхдээ өөрсдийн бүхийл эрдэнс, бүхийл үнэт зүйлсээ энд үлдээгээд, орхиод явдаг шүү дээ. Бурхан бидэнд эдгээр зүйлсийг өгнө гэж үү? Тэр ухаангүй гэж үү? .....Хэрвээ Бурхан танд хайртай бол танд хамгийн дээдийн дээд, мөнхийн, хувирашгүй, усташгүй, алга болошгүй бүхнийг өгнө шүү дээ. Бүхийл ном сударт ирнэ гэж амласан Тэрхүү Бурхан нь... ..Та нар ном сударт уншиж байсан уу? Кришна бурхан нь хүрж ирээд хүнд алмаз эрдэнс өгсөн гэж тэнд бичигдсэн байсан уу? Үгүй. ... Тэр тийм зүйлийг өгөөгүй. ...Гэхдээ яахав, өгсөн байж болно, гэхдээ Тэр хэзээ ч өөр хүнээс хулгайн аргаар юмыг нь авахгүй
Тэгэхлээр, ийм маягийн доод ухамсрын ертөнцийн зүйлсүүд байдаг, гарцаагүй. Гэхдээ энэ бол бидний сонирхох салбар биш юм. Эдгээр нь нэг нь ирээдүйд, нэг нь өнгөрсөн үед байдаг юм. Бид нар өөрсдийн эрүүл ухаанаараа одоо цагтаа амьд ундарч хөгжих ёстой юм. Энэ бол Сахажа йога юм. 23:31 минут хүртэл
No comments:
Post a Comment