Дээрх видеон дээр байгаа үгсийн орчуулгыг мөн улаан тайлбарын оролдлоготой хамт та доор олж уншина уу.
“{2:9} ТэгээдБурхан Эзэн, хүний нүдэнд тааламжтай, үр жимс сайтай мод болгоныг газраасургуулав; ногоонцэцэрлэгт мөн адил сайн мууг мэдүүлэх “амьдарлын мод”-ыг мөн тарив.” Генезис,Библи, KJV~
Сахажайоганд “амьдарлын мод”гэсэнухаагдахуун дор бид хүн дотор байдаг, хүний нарийн энергийн хүрднүүдийгагуулдаг - мод мэт хүний нарийн системийг авч үздэг. Үр дүнгээ үзүүлдэг цэвэроюуны хүч- Кундалинийн урсгал нь идэвхжихээр - тухайн хүнд дотроос нь сайн мууг ‘хэлж’ өгдөг урсгал хүч бий болдог.
“{3:22} Тэгээд Бурхан Эзэн хэлэв, хүн бол бидэнтэй адил - муу, сайныг мэдэх нэгэнболохыг санаж ав: тэгээд хүн нэгэнтээ гараа сунган “амьдарлын мод”-ноос авж идвэл,тэрээр мөнхийг амьдарлыг олох болно.” Генезис, Библи, KJV~
Хүн Бурханы дүрээр бүтээгдсэн гэгддэг бөгөөдСансар огторгуйн хязгааргуй Оюун нь мөн хүн дотор ижилхэн агуулагдаж байдаг.Энэ нь тэр амьдарлын мод болох зүйл нь хүн дотор идэвжиж, үр шимээ хүнд өгөхөөр хүн сайн мууг мэддэг болхоос гадна, хүн дэвшин сайжирч Бурхантайуусан нэгдэж, Бурханруугаа адил мөнхийн чанартай болно гэж тэмдэглэсэн байна.
“{15:4} “Амьдарлын мод” нь хүнд тустай-“галын хэлээр” (=галын дөлөөр ) цэцэглэдэг: харин гажууд завхай зүйл тэнд ньорвол амин сүнсэнд зөрчил үүсгэдэг.” Библийн Зүйр мэргэн үгс, KJV~
Библийн номонд Бурхан өөрийгөө “галын дөл мэт,галын хэлээр Би та нарт илрэх болно”, гэж их дурдагдсан байдаг.Цэвэр оюуны хүч Кундалини нь хүн дотор сэргэхээр, энэ нь сэрүүнтатуулсан, дүрэлзсэн гал мэт илэрдэг бөгөөд энэ нь хүнд жинхэн цэцэглэлтдотроос нь өгдөг.
“{2:7} Чихтэй бүхэн нь сүм хэрэмд Сүнс юу гэж хэлсэнийг сонсохтун;бүх зүйлсийг даван гэтэлсэн хүнд ньБи, Тэнгэрийн диваажинд орших “амьдарлын мод”-ноос идүүлэх болно.” Илчэлт,Библи, KJV~
Олон амьдарлын туршлагаан даван, хүн төрлөхтөнхөгжин дэвшиж, өнөө үед ирсэн хүмүүсд, “амьдарлынмод” буюу Бурханы хүчийг агуулах, дотоод системийгтаниулж хүний сүнсийг тэтгэнэ гэнэ. Үр дүн нь хүнд маш таашалтай бөгөөд хүн тэртүвшинд нь хүрвэл үнэхээр бал бурам идэж байгаа мэт болдог учир, энд идүүлнэгэж тэмдэглэсэн байна.
“{22:14} Сургаалийн зарчмыг биелүүлэгч хэд нь ерөөгдөх болно; тэд “амьдарлын мод”-ноос хүртэх эрхтэйболж мөн “хотын хаалгар” нэвтрэж болох зөвшөөрлийг олно.” Илчэлт,Библи, KJV~
Хүн байх, амьдралд тогтох зарчимыг даган эрүүлэсэн мэнд яваа хүн бүрийг ерөөж “амьдарлын мод” Кундалинийг идэвхжүүлж Бурханы хүчнээс олгоно. Мөн тус хүмүүсийн дотоод оюуны хүчийгнь дээшээ, зулайн хүрд, Сахасрара-гаар гаргаж бодит Бурханы хэмжигдхүүнрүүнэвтэрхийг зөвшөөрнө гэнэ. Улмаар бодит Баптисм буюу жинхэн гэгээрэл болдог. (Европынтүүхэн зурагнуудаас мөн харвал гэгээрсэн хүнийг толгойн дээрээ гал мэт гэрэлтэйзурсан байдгийг видеоноос үзээрэй. Учир нь энэ видео цуглуулгыг Европын хүмүүсдзориулж Европ хүн цуглуулсан учир, Библиэс их иш татсан байгаа. Гагцхүү бусадбүх орны түүхэнд үүнийг янз бүрээр тэмдэглэсэн байдаг.)
“15.1 Дээрээсүндэстэй, мөчир нь доошоогоо салаалан ургадаг, нуршгүй өгөөжтэй модны талаартэд (мэргэд) яридаг. (тэр модны) Навчис нь шүлэг, магтаал мэт; үүнийг мэддэг хүн Веда мэдлэгийн эзэмшсэннэгэн буй.” ~Багавадгита~ Энэтхэгийн судар
Хүн төрлөхтөн бид нар Дээд хүчнээс, Бурханаасгаралтай бөгөөд мөн хүчээ ч хүртэл дээрээсээ авдаг бөлгөө. Энэхүү хүчээидэвхжүүлснээр бид Дээрээс авсан Бурханы хүчээ доошоо өөрийн үйл хэрэгтээн амьдралдаангаргаж, энэ бүхэн нь гайхамшигтай магтаал уянга болон бид нараар дамжин урсдагийгЭнэтхэгийн гэгээнтнүүд тэмдэглэсэн байна.
“15.2 ‘Гуна’-гаас тэжээлээ аван, тэр (мод) дээш, доош мөчрөө сагсайлган тэлдэг, мэдрэхүйн тусгагдахуун бол түүний дэлгэрэх соёоололтболдог; тэгээд -тэрдоор -хүний ертөнцөд- өөрсдийн үйлийг бий болгон, үндсээ дэлгэн нахиалуулдаг.” ~Багавадгита~ Энэтхэгийн судар
Гүна гэж 3 янзын сувагнаас үүдэлтэй зан авирыгхэлнэ. Тэгэхлээр бид ямар зан авиртай байна, түүнийг тараана гэсэн утгыг эндхэлнэ. Мөн бид нар өөрийн мэдрэхүйгээр юмсыг олж ойлгон оюунаар нэмж соёолдоггэж бичсэн байна. Улмаар бид хүний ертөнцөд үндсээ ургуулж, энэ ертөнцийгдэлгэрүүлдэг гэсэн утгаар бичжээ.
“(амьдарлын модны) 72’000 сувагны нэг бүрчлэнд нь тэжээх тос мэт зүйлбайдаг.” ~КшурикаУпанишад~
Бидэнд ийм их олон төрлийн суваг байдаг бөгөөдүүнийг нь тэтгэдэг “хүч” нь тос мэт үйлчилдгийг энд тодруулжээ.
“Тэр үлээхсалхийг явуулдаг нь бол Аллах юм... Тийм маягаар мөн Гэгээрэл-Сэхээрэл ирэхболно.” ~Язгуурт Коран35.9, Хилал хэвлэлийн газар, Истанбул, 94~
Цэвэр оюуны эх үүсвэр, Кундалини хүч нь биднийгивээж, бидэн дотор сэргэхээр энэ нь сэрүүн сэвэлзүүр салхи мэт үлээж сэнгэнсэнурсгалаар илэрдэг. Коранд, үүнийг Аллах өөрөө үүнийг явуулдаг. Хүнд тийм хүч ньидэвхжихээр хүн Сэхээрч, Гэгээрдэг гэж бас захин үлдээсэн байна.
“Тэр ертөнцөөс (Дээд түвшнээс) ирэх амьсгал нь - ирээдүйн анхилуунүнэрийг түгээгч “амьдарлынмод”-ны мөчрийг хөдөлгөн доргиож, ариун сүнснүүдийг амилуулах болно.Тэдгээр сүнснүүд нь амилаад бусдыгаа сэргээх болно... тэгээд “амьдарлын мод”нь баярлан баясах болно.” ~Зохар –Мозесийнномноос III, 173 1~
Бурханы хүчийг Аллахын амьсгал, гэж эрт дээрүед мөн хэлдэг байснаас гадна дээр Еврейчүүдийн багш Мозес энд амьсгаа гэждурдсан байна. Энэ хүч нь тэр хүн дотор байдаг “амьдарлынмод” –оор дамжин урсхаар ариун чанартай хүмүүсийнсүнс нь амилна гэж. Тэгээд тийм амилсан сүнстэй – бодь болсон хүмүүс ньбусдыгаа сэргээж.... “амьдарлын мод”нь баярлан баясах болно гэнэ.
Мэдээж олон янзаар энэхүү Кундалинийн талаар хэлж сануулсан байдаг,
энэ видеоны ая, дууны үгс хэрвээ танд таалагдсан бол та энд даржүзээрэй: http://symongolia.blogspot.com/2010/08/blog-post_4828.html