Friday, January 6, 2012

820513 The Left Side: Problems of Subconscious (subtitles), Brighton


Та  лекцийг Монгол хэлээр - доорх орчуулгын дагуу сонсоно уу.


Зүүн тал, доод ухамсрын талаар.  1982.05.13 Брайтон, Англи
Эхний хэдэн минут дууны бичлэггүй гарч байгаа
3:23 минутнаас эхлэнэ
...Эдгээр (сайн/муу зуршилууд) нь таны өсөлтөнд саад болж мөн танд тогтвортой болход тусладаг.
Тэр (нөхцөл байдал, орчноос үүссэн)зуршилууд нь бидний өдөр тутам тааралдах матери-эд зүйлснээс гаралтай байдаг. Хүн эд зүйлсийг хархаар,  түүнийг эзэгнэн түрэмгийлж, үүнийг өөрийн ашгийн тулд хэрэглэхийг хүсдэг. Хүн тэр эд зүйлсийн хэлбэр төрхийг өөрчилж, өөрийн зорилгонд тохируулдаг. Мөн хүн эд зүйлсэнд дасаж эхэлж, түүнийг тухтай байдал, амьдарлын хөтөч, тусламж болгож эхэлдэг. Та - эд зүйлснээс хичнээн их хамаарч эхлэнэ, тэр зэргээр таны байглаараа байх, аяндаа ундрах чанарууд алдарч эхэлдэг. Яагаад гэвэл та амьгүй (үхмэл) зүйлтэй холбоо үүсгэж байгаа учраас. Юмс нь амьгүй болсон хойно бид түүнийг нь өөртөө хэрэглэдэг. Тэр нь амьд байхад нь бид түүнийг нэг их тоодоггүй (жишээ нь амьд байгалийг-орч.) Тэгэхлээр эд зүйлсийг бид өөрсдийн хэрэглээнд ашиглаж эхэлхээр тэдгээрийн амьгүй үхмэл байдал нь бидэнд нэвтэрч, дотор суурьшиж эхэлдэг.
Гэхдээ бид нар яаж амьдрах билээ, гэж хүмүүс асуух байх. Бурхан бидэнд эдгээр эд зүйлсийг хэрэглэж, ашиглуулах гэж өгсөн байхад бид нар эдгээрийг нь хэрэглэх ёсгүй гэж үү? Бид нар эдгээр эд зүйлсээс баяр авах ёсгүй гэж үү? Гэхдээ үнэндээ бид нар үүнээс баяр ч авч чаддаггүй, үнэхээр. Та нар бодь болхоос нааш, та нар ямарч эд зүйлснээс (үнэн утгаар нь) баяр таашал олж чадахгүй. Та нар зүгээр зуршилтай л болох юмуу эсвэл бүүр тэр матери эд зүйлсийн боол болох явдал байдаг - Бодь болхоос өмнө. Үүнд эдийн засгийн үндсэн зарчим бий - ерөнхийдөө хүний хүслийг хэзээ ч хангах боломжгүй гэж. Жишээ нь өнөөдөр та хэвс гм. зүйлстэй болохыг хүслээ, за тэгээд үүнийг худалдаад авлаа гэе, тэгээд тэр авсан хивс чинь толгойн шаналал болон хувирна, яагаад гэвэл энэ таны өмч боллоо, та үүнийг арчилж, тойлох хэрэгтэй болно. (ШМ инээнэ) Тэгээд та үүнийг муухай болгох эсвэл алдахгүйн тулд даатгах хэрэгтэй болно, юун түрүүнд. Тэгээд дараа нь та тэр хивсэндээ нэмж өөр нэг юм авахыг үнэхээр хүсэх болно. Та нэг хивс авсан бол та өнгөрлөө гэсэн үг. (ШМ инээнэ). Тэгээд та дараа нь нэмж юм авах хэрэгтэй болно, дараа нь нэг юм, дараа нь нэг өөр юм....гээд.
Тэгэхлээр, энэ нь таныг хангахгүй байна, энэ нь танд баяр өгөхгүй байна. Матери эд зүйлс нь хэзээ ч танд баяр авчирахгүй. Танд баяр өгдөг зүйл нь бол Амин сүнс юм. Тэгээд хүн хөгжөөд өсөөд ирхээр, та мөн чанараа олоод ирвэл, тэр эд зүйлс бидэнд өөр үнэлгээтэй болон хувирдаг. Эд зүйлсийг үнэлэх систем нь бол маш өөр юм.


Джейсон та нарт хэлсэн байх гэж би найдна, та нар (зулайгаа нээлгэж) Бодь болоод ирхээр таны гаранд сэрүүн сэвэлзүүр салхи мэдрэгдэж эхэлдэг гэж. Тэрхүү матери эд зүйлстэй холбогдуулан үзвэл, Бодь болох нь бидэнд маш тустай юм. Яагаад гэвэл та өөрт чинь юу сайн бэ, юу муу вээ гэдгийг та шууд мэдэх болно. Жишээлбэл, та өөрт чинь сайн биш нэг зүйлийг идчихлээ гэхэд та шууд л энергийн долгионоо алдах юмуу халуун болох жишээтэй (цэвэр долгионоо мэдрэхээ байчихдаг). Зүгээр юм хараад л тийм зүйл болох жишээтэй. Нэг муу хүн суусан сандал дээр суухаас өмнө та шууд л “ өө, энд нэг тиймгүй зүйл байна” гээд мэдэх болно. Үүнийг та тэрхүү тодорхой, үнэмлэхүй мэдлэг болох өөрийн долгионоороо мэдрэх болно. Тэгээд, эдгээр (нөхцөл байдал, орчноос үүссэн)зуршилууд, заншлуудыг та зөвхөн өөрийн Амин сүнсээ амьлуулснаар даваж гарах боломжтой. Яагаад гэвэл Амин сүнс нь ямагт бүдүүн баараг эд зүйлэнд дарагддаг учраас. Тэгээд Амин сүнс нь тэрхүү эд зүйлсийн дарангуйллаас ангижрах хэрэгтэй юм. Гэхдээ үнэндээ бол Амин сүнс нь юунд ч дарангуйлагдадгүй. Гэхдээ би юу хэлэх гээ вэ гэвэл, энэ нь зүгээр бүрхэгдсэн байдаг, нарыг үүлс халхалдаг шиг. Үүнтэй адил, бид эд зүйлсийг чухавчилснаар, бид эд зүйлсийн боол болсноор бидний Амин сүнс дарагдаж, өөр үгээр хэлбэл бид сүнсээ бүрхэдэг гэж хэлж болно. Юу вэ гэвэл тухайн хүнд тэр амин сүнс нь харагдахаа байдаг, тэрхүү үзэсгэлэнтэй сэтгэлийн ундрал нь алга болж, тэр хүнээс дотоод байдал нь мэдрэгдхээ байдаг.
Тэгэхлээр, хүнийг шүүж үнэлэхдээ бид юуг нь шүүдэг вэ? Тэр хүн ямар харагдаж байна, ямар хувцас өмссөн байна, яаж бие авч явч байна. Ёс болсон “баярлалаа”, “уучлаарай” гэсэн үгсийг хэргэлж байна уу, үгүй юу. Бүхийл эдгээр зүйлс нь бидэнд маш их сэтгэгдэл өгч байдаг. Ямар маркийн машинтай байна, ямар янзын гэртэй байна, гээд. Үнэндээ (ийм байдлаар) бид хажуугаараа, харалгүй гэгээнтнийг өнгөрүүлэх боломжтой байна. Бид нар дахиад Христосыг (танилгүй) өнгөрүүлээд явуулчихаар хэвээр байна, яагаад гэвэл тэр нь энгийн л мужааны хүү байсан учир. Бид нар хэн нь (энэ үед төрсөн) Христос/Будда вэ гэдгийг бид яаж мэдэх вэ? Хэн нь “Христос” вэ гэдгийг хараад мэдэх тийм нэг арга энд байна уу? Маш олон хүмүүс: “Христос дахин ирнэ”, “Будда, Майдар дүрээр залрана”, тэрээр зурагтаар гарна гэж ярьдаг. Та нар хэнийг ч, ямар ч хүнийг – “тэр дээр” Христос/Будда гээд залж болно – бид нар үүнийг үнэн эсэхийг нь яаж мэдэх үү? Түүний өмссөн хувцаслалтаар уу, эсвэл тэдний ямар нэгэн хийсэн зүйлээр үү? (Шри Матажи Европын хүмүүсд хандаж байгаа учраас, Есус Христосыг илүү иш татна –орч.) Хүмүүсийн Христосыг дүрсэлсэн ихэнх зургууд, ихэнх хөшөөнүүд нь Христостой ямар ч төсгүй, дөхөж ч очхооргүй. Тэдгээр нь маш аймшигтай, тэр дүрсэлсэн нь юу юм, би мэдэхгүй.
Тэгэхлээр, та нар яаж мэдэх үү, энэ нь “Христ” уу, үгүй юу гэдгийг? Энэ нь зальтай этгээд үү, зориутаар биднийг бодит байдлаас төөрөлдүүлэх зорилготой байна уу, үгүй юу гэдгийг яаж ялгах вэ? --Бид нар хэт их материаллаг, эд зүйлсийн хэлбэрт маш их дасчихсан учраас, үүнд үнэнийг мэдрэх аргаа алдчихсан байна. Жишээлбэл, бидний урлаг, ур дуйн талаарх ойлголт мөн адил - хэв загварт орчихсон байна. Бид тэр урлалд дуртай, гэнэ. Би: “яагаад” гэж асуухад. Яагаад гэвэл, тэр нь тийм юмтай, тэр нь илүү зохицолтой, эсвэл илүү өнгө будгийн зохимжтой энэ тэр гэнэ. Гэхдээ та нар яаж мэдэх юм бэ? Мэдэж байна уу, яагаад гэвэл та нар ямар нэгэн ном уншчихсан учраас эсвэл өөр нэгэн хүнээс “энэ нь урлаг; энэ нь үзэсгэлэнтэй” гэсэн ойлголт авсан учраас тэгж хэлж байгаа юм. Юу вэ гэвэл, та нар нэг юмыг “гоё” гэж шошголон сортолсон байна, гэхдээ тэр нь үнэхээр тийм байна уу?
Хэрвээ тэр нь үзэсгэлэн гоо, сайн сайхан л бол тэр нь - Амин сүнснийх байх ёстой. Яагаад гэвэл Амин сүнс бол гоо үзэсгэлэн, Гоо үзэсгэлэн бол Амин сүнс юм. Энэ урлал нь үзэсгэлэнтэй юу, үгүй юу гэдгийг та нар яаж ойлгох вэ? Жишээлбэл эмэгтэй хүний талаарх ердийн төсөөллөөр бол Мона Лизаг үзэсгэлэнтэй гэж тооцохгүй. Өдгөө, шумуул мэт урт нарийхан хүүхнүүдийг л үзэсгэлэнтэй гэж тооцдог болсон үед, яагаад тэр зурган дээр байдаг Мона Лизаг үзэсгэлэнтэй гээд байдаг юм бол? Ямар учиртай болоод тэр вэ? Мянга мянган хүмүүс үүнийг үзэх гэж цугларч байдаг. Яагад, ямар учраас тэр вэ? ---Зөвхөн (цэвэр сүнсний) долгионы мэдрэмж л танд -- тэр зураг нь долгион ялгаруулж байдгийг танд хэлж өгнө. Тэр нь, таны өөрийн ч мэдэлгүйгээр, таны амин сүнсэнд нөлөөлж, таны сэтгэлийг уриалан дуудан, татаж байдаг. Тийм учраас тэрхүү зураг нь бүхийл ертөнцийн түвшинд талархагдан үнэлэгдэж байгаа юм.

Тэгээд,  тэрхүү (нөхцөл байдал, орчноос үүссэн)зуршилууд нь нийтэд хавтгайраад ирхээр; - ямар ч бай, нэг тийм үзэл бодлууд нийтийнх болхоор - “энэ нь бол үзэсгэлэн гоогийн хэлбэр, энэ нь бол бодит байдлын хэлбэр, энэ нь бол сэтгэлийн ундралын хэлбэр” гэх зүйлсүүд бий болоод ирхээр будлиан төөрөлдөөн үүсэж эхэлдэг. Энэхүү цэгт төөрөлдөөн үүсдэг юм. “Зүйлсүүд” нийтээрээ хүлээгдхээр. Жишээлбэл би зарим нэг багш нарын шавь нараас: “Танай багш чинь үнэн багш гэж та нарт яагаад санагддаг юм, та нарт юу өгсөн юм?” гэж асуухад. Нэг залуу: “Яагаад гэвэл би энд ингээд сууж байхад би аяндаа гэнэт үсрээд байдаг юм. Би өөрөө яагаа ч үгүй байхад аяндаа энэ нь цаанаасаа болдог” гэж хэлсэн. Тэгээд төсөөлдөө, миний хажууд - бие нь янз бүр болон хэцүүдхээр, хүн түүнийг хараад хязгааргүй ихээр өрөвдмөөр, 5 минут ч цэх сууж чадахааргүй, тийм болчихсон залуу байсан.
Үзэгчид дундаас нэг эмэгтэй: “уучлаарай, тэр нь цаанаасаа болоогүй, мэдрэлийн тухгүй байдлаас болсон юм”. ШМ: “Тиймээ, би үүнийг л хэлж байна.” Эмэгтэй: “та буруу ярьж байна”. ШМ: “Юу буруу?” Эмэгтэй: “бүхийл зүйлийн талаар.” ШМ: “Та хаанаас ирсэн юун хүн бэ?” Эмэгтэй: “ тэр замнаас ирсэн, би явлаа” гээд ундууцаад гараад явна. ШМ: “харж байна уу, тэр одоо пивний газарлуу явах байх”...

...Нарийн зүйлсийг ойлгох гэж хичээх хэрэгтэй, ойлгож байна уу? Хэрвээ та нар баттай мэдээд эхэлвэл... Жишээлбэл нэг хүн - юм л болвол үсрээд эхэлвэл, -- саяны эмэгтэй мэдрэл нь гэж зөв хэллээ – тэр нь – тэр хүний өөрийнхөө мэдрэлийг хянаж чадахгүй байгааг нь харуулж байна, тийм үү? Та нар тэгж бодохгүй байна уу, тийм байгаа биздээ. Хүн ямар ч өөрийн хяналтгүй болж байгааг - энэ нь харуулж байна. Гэтэл харин “аяндаа дотроос ундардаг” тэр зүйл чинь таныг боол болгодог тийм зүйл биш юм. Үүнийг би та нарт ойлгуулж хэлэх гэсэн юм. Тэр хүнийг боол болгодоггүй, харин мастер, өөрийн багш/эзэн нь болгодог. “Аяндаа дотроос ундрах” зүйл нь таныг юмсын боол биш харин гаргууд болгодог юм. –Тэр хүн ТМ-(transcendental meditation)-ээс ирсэн байх, яагаад гэвэл тэр бясалгалаар оролдсон хүмүүс эцэстээ бүгд епилепстэй болж, унаж татдаг өвчтэй болдог. Би тэдний олонхыг эмчилсэн, энд тэр хүмүүс байна уу? Шотландын шинжлэн ухааны хүрээлэнгийн захирал хүртэл хөөрж, нисэхийн тулд 3 мянган паунд (Англи мөнгө) төлж тийшээ орсон байсан. Энд сууж байгаа энэ ноён тэр зовлонг мэдсэн хүн байгаа юм. -- Тэгээд өвдөөд л ирхээрээ, энэ нь юу юм бэ гэдгийг мэдэж эхэлдэг. Тэр өдөр бид маш их ойрхон унадаг хүүтэй таарсан, зайлуул, дөнгөж 26хан настай, амьдарлдаа баярлаж явах ёстой залуу хүн байж тэгж зовлонд уначихсан. Та нар ч төсөөлөшгүй тийм айхтар согогоор тэр өвдсөн байсан.
Хэрвээ та нар мөнгө төлөөд дээр нь тийм болж байвал, тийм багш нь Амин сүнстэй ямар холбоотой байх билээ? Би та нарт үүнийг тайлбарлах гэж хичээнэ. Хэрвээ таны Амин сүнс чинь амилсан бол, тэр нь таныг гарамгай уртай, өөрийн мастер болгодог. Та нар өөрсдийн багш, өөрсдийн эзэн болно. Бүрэн гүйцэд өөрийн удирдагч. Ямар ч зуршилуудын боол биш, ямар ч зуршилуудыг үүсгэх биш. Бүхийл зуршилууд орхигдон унана. Би та нарт хэлэх ч шаардлаггүй болно, бүхийл зуршилуудыг хүн цаанаасаа орхих болдог. Тэгээд та нар өөртөө өөрсдийн багш нь болох болно. Тийм зүйл болох ёстой юм. Үүний оронд харин өөрийг чинь боол болгож байгаа юмсанд та автвал, яахав хэсэг хугацаанд та үүнд дуртай байх болно, яагаад гэвэл та нар намайг сонсохгүй, өөрийгөө дийлэхгүй байгаа учраас. Гэхдээ хэрвээ та суугаад сайтар харвал, энэ нь таны өөрийн хүсэж байсан зүйл чинь биш гэдгийг мэдэх болно. Та нар өөрсдийн биенийн эзэн, гарамгай чадамгай болохыг хүсэж байсан гэдгээ ойлгох болно. Энэ схемэн зураган дээр харуулснаар бидэн дотор зүүн баруун шугамны 2 хүч байдаг. Зүүн талд бидэнд зуршилууд өгдөг хүч байрладаг. Доод ухамсар (subconscious) нийт зүүн талын ухамсар энд байдаг. Зуршил, заншил, санааг үүсгэдэг хэсэг. Хэрвээ та нар үүнийг үгүйсгэж дарахыг хүсвэл, баруун талын хүч гарч ирэн илүү хүндрэлтэй болдог. Энэ баруун талын хүч нь бидэнд үйлдэл, хөдөлгөөн өгдөг, харин бид үйлдсэнээр бид маш “эго”-руугаа хандсан болж эхэлдэг. Аль аль тал нь хүнд балагтай байдаг. Жишээлбэл, “би ямар ч зуршил заншилыг дагахгүй, юу ч хийсэн яадаг юм” гэж хүн энэхүү бодолдоо маш эрх чөлөөтэй мэт үйлдвэл энэ бол огоорол, үл тоомсорлолт болно. Яагаад гэвэл эрх чөлөө нь бол ардаа ухааныг агуулсан байдаг. Тэгэхлээр, зүүн барууны аль талд ч хөдөллөө энэ нь буруу үйлдэл болдог. Зөв зүйл нь юу вэ гэвэл - гол төв хүчнээс үйлдэх, нөхцлөөс ирэх зуршил, ёснуудаас ангид мөн өөрийн “эго”ндоо авталгүй үйлдэх явдал юм. Харин яаж тэгж байх вэ, гэсэн асуудал байна. Асуудал нь -үүнийг хэрхэн биелүүлэх вээд оршино.
“Аяндаа дотроос ундардаг” байх гэдэг нь бол туйлын чөлөөтэй байхыг хэлнэ.
Би энэ дотор байдаг баруун зүүн 2 хүчийг – машины хурдасгагч, тормоз 2той зүйрлэж хэлье. Та машин барихдаа, энэ 2 хүчийг ашиглаж жолоодно. Эхний үедээ үүнийг яаж хэрэглэхээ мэдэхгүй бэрхшээлүүд гарна. Аажмаар аяндаа та яаж машинаа жолоодох талаар суралцаад өөрөө сайн “жолооч” нь болно. Сайн жолооч боллоо ч, та эхэндээ гарамгай мэргэшсэн нь хараахан болоогүй байх байх. Харин эцэст нь та өөрөө гарамгай жолооч болно. ---Бидэн дотор байдаг “гарамгай жолооч” нь бол бидний Амин сүнс юм. ---Харин зулайгаа нээлгэхээс өмнө та нар хараахан тэр жолоодогч нь болоогүй байх бөгөөд учир нь яагаад гэвэл тэр жолоодох жолооч нь бидний ухамсарт оюунд хараахан сэргээгүй учраас. Бидний ухамсарт оюунд энэ нь илрээгүй учраас. Өөр үгээр, эдгээр хүчнүүд нь бидэн дотор бүрэн эрхээ олоогүй, итгэмжлэгдээгүй, бидний дотор идэвхжээгүйг харуулна.
Амин сүнс нь өөрийн гэсэн хүчтэй байдаг. Харин бид тэдгээр хүчийг өөр дотроо мэдрээгүй байгаа юм. Тэр Амин сүнсний хүчийг бид мэдэрвэл, тэнд байдаг өөрсдийн дотоод хүчээ бид эзэмших болно. (Орчин үед хүмүүс зүгээр сэтгэлийн хөөрөл, төсөөлөлдөө хуурамчаар итгэн Амин сүнс гэж боддог-орч.)
Бидэн дотор хүч байдаг, эдгээр нь бидний өөрийн хүч. Үүнийг бид өөр хүнээс түр хэрэглүүлээч гэж гаднаас нэхэх шаардлагагүй. Тэр хүч нь бидэн дотор байдаг. Амин сүнс нь бидэн дотор байдаг. Ганцхан зүйл нь бол Амин сүнс нь бидний ухамсарт оюуныг гэрэлтүүлэх хэрэг байгаа юм. Энэ нь бидний ухамсарт оюунд бууж ирэх хэрэгтэй юм. Анагаах ухааны хэлээр хялбархнаар хэлбэл, Амин сүнс нь хүний мэдрэлийн төв системэн дээр илрэх ёстой гэж хэлнэ. Мэдрэлийн төв системэн дээр илрэх. Тэгээд бид нар өөрсдийн юу хийж байгаагаа өөрөө мэддэг болно гэж байгаа юм. Зүгээр юу ч мэдэлгүй нэг зүйлд автан цаанаасаа үсрэх юмуу бие удирдаж чадахгүй байдалд орон, нэг юм өөрт нь болох тийм явдал ер биш. Тэр бол ховсдол юм. Ховсдол бол буруу зүйл. Та нар өөрийн ухамсарт оюунаас гаран өөрийн мэдэлгүй болно гэдэг бол - ховсдолоос болж та тэгж үйлдэхийг л хэлнэ. Ховсдол нь гадна талаас танд нөлөөлөх өөр нэгэн хүчин. Энэ бол таны өөрийн хүч биш, таны өөрийн оюуны ухамсарлал биш, таны өөрийн ойлголт биш, таны өөрийн хүч биш. Энэ бол ямар нэгэн гадны өөр юмны нөлөө байгааг харуулна, яагаад гэвэл та өөрөө тэгээгүй байхад тийм юм болж байгаа учир.
Эд зүйлс нь биднийг давамгайлах боломжтой байдгаас гадна, мөн маш аюултай нарийн махбодиуд байдаг. Жишээлбэл хавдарыг хар л даа. Хавдар нь давамгайлдаг. Энэ бол маш ноцтой асуудал юм. Та биш харин таныг хавдар нь дийлж байдаг. Та нар маш тодорхой жишээ аваад үз. Энэ нь хаанаас яаж үүссэн байна? Эмч нар үүнд энэ тэр гэж хэлдэг. Сахажа йоганд харин хавдрыг эмчилдэг. Гарцаагүй 100%, өмнө эмчилэгдсэн хүмүүс байгаа. Маш олон сахажа йогчид хүнийг хавдраас эмчилсэн. Яаж? Маш хялбархан. – Та өөрөө өөрийн эзэн, жолоодогч болсноор мөн та тэрхүү өвчний дээр нь гарснаар өвчнийг ялах боломжтой. Та бүх зүйлсийг гарамгай мэргэжилтэн болж болно. Яагаад гэвэл тэр удирдах эзэн нь тань өөр дотор өөрт чинь байгаа учир, ганц зүйл нь бол, энэ нь таны ухамсарт оюунд илрээгүй байгаа, тэр зүйл л байна. Тэрхүү зүйл нь зөвхөн болхоор, хүн нэгдэж, йога нь бий болдог. Одоо та нар өөрийгөө зөвхөн өөрийн сүнсийг амилуулах, бодь болохруугаа төвлөрч хязгаарлах хэрэгтэй, Бурханы талаар харин би та нарт дараа хэлье. Бодь болно- зулайг нээлгэнэ гэсэн үг бол өөрийн Амин сүнсээ өөрийн ухамсартаа буулгахыг хэлж байгаа юм.
Хавдар яаж үүсдэг юм, юунаас гаралтайг харья.
Хавдар нь зүүн талын хүчний идэвхээс үүсдэг юм. Тэгэхлээр, зүүн талын хүчний үйлдлүүд, сэтгэл санааны гүн цохилт, сэтгэлийн самуурал, сэтгэлийн асуудлуудаас, аюулгүй байдлын туйлширлаас үүсдэг, өөртөө итгэлгүй болох аливаа шалтгаанууд нь хүнийг зүүн талруу оруулдаг. Өөр дээр нь нэмэж хуурамч багш нар таныг тийш нь түлхэх зүйл хийдэг, яагаад гэвэл тэд таныг өөрийн нөлөө бүхийд оруулан, өөрийн мэдлийг чинь алдуулдаг учир. Тэд таныг зүүн талруу чинь оруулж, тана руу үхсэн сүнсний энергийг оруулдаг. Юу хийдгийг нь би мэдэхгүй, гэхдээ хүнийг зүүн талруу оруулсан байдаг. Эдгээр Бурханаас эрхээ олоогүй, бүрхны хүчээр итгэмжлэгдээгүй бүхийл сургалт, багшлах явдлууд хүнийг зүүн талын ертөнцрүү оруулдаг. Яагаад гэвэл тэд төв замаар нь хөгжүүлж чадахгүй учраас, тухайн хүн нэг бол зүүн, нэг бол баруун ертөнцрүү орсон байдаг. Хэрвээ бүүр хэт их туйлшраад ирвэл, хар/цагаан шид, бөө, удган болоод ирвэл. Жишээ нь нэг Сахажа йоганд нэг хүн байсан, түүний гэрт нь бүх эд зүйлс нь хөдлөн нисээд ирдэг, түүний сэнжтэй аяга өөрөө хөдлөөд тэр юм нь тэнд хөдлөөд, гэрт нь юу болоод байгааг өөрөө мэдэхгүй, юу гэж хэлхээ ч мэдэхгүй байсан. Зүгээр л сууж байхад нь өөрийг нь тойроод, юмс энд тэнд нь хөдлөөд байдаг, тийм юмс байдаг. Энэ юу вэ? Эдгээр - таны хянаж чадахгүй, тэр - зүйл нь нисээд байдгийг та юу гэж тайлбарлах вэ? Дахиад - энэ нэг “таны хянаж чадахгүй” гэсэн өнцөгт хүрээд ирлээ. Тэгэхлээр, тэр - та өөрөө мэдэхгүй, та өөрөө гадны мэдэлд удирдуулсан, өөрөө хянаж мэдэхгүй тийм оршихуйруу орсныг харуулна. Тэгээд хэрвээ та тэр ертөнцрүү орчихвол, би харсан, бүхийл хавдар туссан хүмүүс бүгд тэр талын энергиэр нэрвэгдсэн байсан. Маш гайхалтай. Тэд үүнийг мэддэггүй. Тэд яаж үүнд нэрвэгдэдгийг тэд мэддэггүй. Жишээлбэл, нөхрөөсөө болоод ямагт өөртөө итгэлгүй явдаг эмэгтэй хүн, өөрийнх нь хайртай байсан нөхөр нь хаяад явчихна гэж бодсон эмэгтэй хүн мөн өөр ямарч юмнаас ч юм өөртөө итгэлгүй болсон эмэгтэй хүн хөхний хавдар тусах магадлал нь маш өндөр байдаг. Яагаад гэвэл тэр итгэлгүйн улмаас энэ хүний бүтцийн зурган дээр харуулсан тэр зүрхний хүрдэнд гэмтэл учирдаг учир. Хэрвээ энэ хүрдний үйл ажиллагаа нь муудвал, эмэгтэй хүн юунаас ч байж болно үүдэн өөртөө итгэлгүй болвол тэрээр гадны довтолгонд маш хялбархан өртхөөр болж хавдар тусдаг. Тэгэхлээр, бид амьдарлыг нэг талаас нь биш бүхийл талаас нь харж сурах хэрэгтэй юм. Амьдарлын бүхийл нөлөө, үр дагаварыг нийт хоорондын харьцаа холбоог үнэмлэхүй байдлаас нь ойлгох хэрэгтэй юм. Үүний талаар ямарч эмч мэддэггүй. Эмч жишээ нь хөхний хавдар туссан өвчтөнгөө итгэлгүй байдалд орсон гэдгийг мэдэх үү? Мөн бас анорекс гэдэг маш олон охид хоолонд дургүй болдог өвчин байдаг. Ер юм иддэггүй өвчин. Юу ч идхээ байгаад, юм идчихвэл бөөлжөөд гаргачихдаг. Та нар яагаад ийм юм болдогийг  мэдэхгүй. Эмчид үүнийг эмчилж мэддэггүй. Хэн ч үүнийг эмчилж мэддэггүй. Шалтгаан нь юу юм? Эмэгтэй хүүхдийн аавтайгаа харьцах харилцаанд байдаг. Жишээ нь аав нь нас барчихаад охин нь аавгүй болхоор тэгдэг, эс үгүй бол тэр зүрхэндээ аавдаа хайртай мөртлөө гаднаа хайртай гэдгээ харуулдаггүй, эсвэл охин аав хоёрын хооронд үүссэн ямарваа нэгэн муу зүйлсийн улмаас тийм анорекс гэдэг өвчин үүсдэг. Та нар гайхах болно, эмч нар үүнийг мэдэх ямарч боломжгүй, \Шри Матажи залруу заана - энд эмч нар мөн сууж байгаа\. Аливаа анагаах ухаанд үүний талаар мэдэх боломжгүй. Яагаад гэвэл бид хүнийг - тэрхүү бүрэн гүйцэд үнэмлэхүй байдалд нь олж хардаггүй. Хүн бол Бурханы бүтээсэн маш нарийн төхөөрөмж юм. Заримдаа бид хүмүүсрүү муухай хандах байдал, хүмүүсийг зовоох байдал, хүмүүсийг итгэлгүй, доогуур, ёс бус байдалд оруулахыг хичээдэг. Ингэснээр бид өөрийн мэдэлгүйгээр, хүмүүсийг өөртөө маш итгэлгүй байдалд оруулдаг. Тэгээд тийм итгэлгүй байдалтай болвол тэр нь хүнийг дотроос нь идэж \бидний мэдэхгүй\ эмчлэгдэшгүй өвчнүүдийг хүнд бий болгодог.
Тэгэхлээр тэр үнэмлэхүй нийт байдлыг ойлгохын тулд бид яах ёстой вэ? Бид тэрхүү үнэмлэхүй хэсгийг ойлгож харах тэрхүү түвшинд нь хүрэх хэрэгтэй юм. Жишээлбэл би Брайтон хотыг бүхлээр нь харахын тулд би яах билээ? Би онгоцонд сууж дээрээс нь харах хэрэгтэй. Үүнтэй адил та нар өөрийн ухамсарт өөрийн оюунд тэр бүхийл зүйлсийг хараад ойлгох тэрхүү өртөгт нь гарах хэрэгтэй юм. Хэрвээ та нар бүхлийг бүхлээр нь харж чадахгүй юм бол, эсвэл өөр үгээр хэлбэл та талыг нь харвал, танд ямар нэгэн төөрөлдөөн бий болох магадлалтай, асуудал үүсгэх магадлалтай, заримдаа энэ нь маш их ноцтой зүйл үүсгэх аюултай байдаг. Яагаад гэвэл бид хэнбээ гэдгээ хүн байх түвшиндээ мэддэггүй. Энэ бол хүмүүсийн маш том асуудал юм.
“Би үүнд дургүй” гэж хэлдэг. Тэр “Би” гэж хэлж байдаг чинь хэн байна, таны Амин сүнс нь хэлж байна уу эсвэл таны “эго” чинь уу? Таны дургүйг чинь хүргээд байгаа тэр зүйл нь аль нь байна? Эсвэл энэ таны зуршилаас болж байна уу? Яагаад гэвэл та өөр нэг маягаар хүмүүжчихсэн учир, тэр нь дургүйг чинь хүргэж байна уу? Таны юу чинь - юмсанд дургүйг чинь хүргэж байна? (Шри Матажи инээмсэглэн ярина). Тэгээд харвал та нар гайхах болно. Тэр (дургүйг чинь хүргээд байдаг зүйл) бол таны Амин сүнснээс гардаггүй юм. Яагаад гэвэл... - хэрвээ Амин сүнсэнд чинь нэг юм таалагдвал, та нар үүнийг яаж мэдэх вэ? Үүнийг та зөвхөн өөрийн цэвэр долгионы хэмээр мэдрэх болно. (Сахажа йоганд хүний хүч сэргэхээр цэвэр долгионы мэдрэмж хөгжөөд ирдэг-орч.) Хэрвээ зөвхөн таны цэвэр долгионы хүч танаас ялгарч/сэнгэнэж эхэлвэл, та: “өө, энэ миний Амин сүнсэнд энэ таалагдаж байна” гэдгийг мэдэх болно.
Гэвч, бид хүн төрлөхтний шилжилтийн үед байсаар байна. Бид Амин сүнсээрээ болох тэрхүү гэгээрлийн түвшинд арай хүрээгүй байна. Болно гэдэг нь тэр онцлох тодорхойлолт нь юм. Хэрвээ та амин сүнсээрэй болоод ирвэл, та юунд дуртайгаа өөрөө мэдэх болно. Үнэндээ тэр үед, та өөрт чинь юу таалагддаг вэ гэдгээ үнэхээр мэддэг болно.  Яагаад гэвэл та нар бодит (өөрийн сүнстэй) болох учир, ямар ч зуршсан заншил биш, ямар ч “эго” биш, харин жинхэн та өөрөө хэн бэ, тэрлүүгээ хувиран болох учир. Өөрийн амин сүнс чинь амилана. Тэгээд гайхалтай нь тэр Амин сүнс нь бол Даяар нийтийн оршихуй юм. Бидэн дотор байдаг хуурамч нийтэч зан биш. Зүгээр, бид нар нэг байгууллагад хамрагддаг учраас, эсвэл бид нэг аймаг, нэг гудамжных учраас бид нар нийтэч нэгдсэн чанартай гэдэг, тийм биш юм. Харин гагцхүү та өөрөө тийм юм болох юм. Зүгээр л та өөрөө өөрөөрөө болно. Та нар гарцаагүй нэг нийт том Даяар зүйл юм. Тэгээд та үүнийг өөр дотроо мэдрэх болно. Эдгээр боловсруулдаг янз бүрийн хүрднүүд дээрээ мэдрэх болно. Мөн бусдыг та өөрийнхөө хуруунууд дээр мэдрэх болно. Та нар итгэж байна уу? Библид: таны гар чинь ярих болно гэж бичээстэй байдаг. Өнөө үеийн талаар тэнд, таны гар чинь ярьж/гэрчлэх болно гэж тэнд бичээстэй байдаг. Хүмүүс энэ гар чинь ярина гэдгийг яагаад олж хайхгүй байгаа юм бол? Та нар өөрсдийн хуруунууд дээрээ юм мэдэрдэг, бодит зүйлсийг ойлгодог тийм юм та нарт болох болно. Бодит зүйлс юу юм гэж, гоо үзэсгэлэн гэж, Баяр гэж, Хайр гэж юу гэдгийг ойлгох болно. 0:27:54 минут хүртэл

No comments:

Post a Comment