Tuesday, January 10, 2012

Йогчийн дуртаглаас

Сахажа йогоор хичээллэхээр хүнд маш олон сонин зүйлс тохиолддог бөгөөд зарим нэг йогчид өөрийн гайхамшигтай дуртгалуудаас хуваалцаж, улмаар үүнийг нь эмхтгэж хэдэн боть ном гарсан нь байдаг. Орчуулгыг ирээдүйдээ аажимаар бага багаар тавих болно. Одоохондоо доор нийтэлснийг та сонирхоно уу.
Англи хэлээр ийшээ орж үзэх: http://www.free-meditation.ca/archives/12674

Мянган сармагчингийн бодлууд – бодлууд хүмүүсддамжин, хүмүүс тухайн хүнийг дууриадаг талаар


Заримдаа Шри Матажи тухайн хүнтэй байхдаа тэр хүний ярих хэлбэр буюу тэрхүний шинж чанарт тохируулж тэр хүн шиг болж хувирдаг байсан. Зарим нэгхүмүүстэй байхдаа бүр мөсөн өөр болдог байв. Жишээ нь маш өөр маягаар ярижэхлэх, гм.  
Анх удаа Шри Матажи-тай би эхнэртэйгээ дөнгөж суугаад Пратиштанд (Шри Матажийн өөрийн хийц загвараар барисан барилгад) байхдаа таарсан.  
Бид гал тогоонд зогсоод гаднах ногоон талбайруу харж байтал гадаа ШриМатажи цэцгийн талбайд мөн сууж байв. Тэгээд Тэрээр биднийг хараад бидэнрүүдаллан гарч ирэхийг дуудав.
.
Шри Матажи яриа өрнүүлж: “энэ байшин чамд ямар санагдаж байна даа? гэжасуув.  
“Шри Матажи, энэ бол ордон мэт туйлын гайхамшигтай болж”, гэж би хэлэв.
Тэр үед надаа амны уншлага болсон, тогтмол хэргэлдэг нэг үгсийн хэлбэрбайсан юм.
 Тэгээд Шри Матажи надаа хариулахдаа: “Тиймээ, энэ болминий солиотой санаануудын нэг” гэж хэлтэл бид бүгд зогтусав. – Тэр бол миний амныуншлага болсон миний ямагт хэлдэг үгс байв!
Орчин тойронд байсан бүх йогчид мөн би ойлгон, вов гэж дотроо хэлэх шигболов. Би Шри Матажий-руу харан: ”Пөөөх, ингээд хүний бодлыг шууд л мэдчихдэгюм байхдаа! гээд гайхширч байв.
Йогчид дараа нь Шри Матажийг хэзээ ч ингэж яридаггүй, хэзээ ч тэр үгсийг өмнөхэргэлж байхыг нь сонсоогүй гэж надаа хэлж байсан.

Saturday, January 7, 2012

Tree of Life - "Амьдарлын мод"




Дээрх видеон дээр байгаа үгсийн орчуулгыг мөн улаан тайлбарын оролдлоготой хамт та доор олж уншина уу.


“{2:9} ТэгээдБурхан Эзэн, хүний нүдэнд тааламжтай, үр жимс сайтай мод болгоныг газраасургуулав; ногоонцэцэрлэгт мөн адил сайн мууг мэдүүлэх амьдарлын мод”-ыг мөн тарив.” Генезис,Библи, KJV~
Сахажайоганд “амьдарлын мод”гэсэнухаагдахуун дор бид хүн дотор байдаг, хүний нарийн энергийн хүрднүүдийгагуулдаг - мод мэт хүний нарийн системийг авч үздэг. Үр дүнгээ үзүүлдэг цэвэроюуны хүч- Кундалинийн урсгал нь идэвхжихээр - тухайн хүнд дотроос нь сайн мууг хэлж өгдөг урсгал хүч бий болдог.

“{3:22} Тэгээд Бурхан Эзэн хэлэв, хүн бол бидэнтэй адил - муу, сайныг мэдэх нэгэнболохыг санаж ав: тэгээд хүн нэгэнтээ гараа сунган амьдарлын мод”-ноос авж идвэл,тэрээр мөнхийг амьдарлыг олох болно.” Генезис, Библи, KJV~
Хүн Бурханы дүрээр бүтээгдсэн гэгддэг бөгөөдСансар огторгуйн хязгааргуй Оюун нь мөн хүн дотор ижилхэн агуулагдаж байдаг.Энэ нь тэр амьдарлын мод болох зүйл нь хүн дотор идэвжиж, үр шимээ хүнд өгөхөөр хүн сайн мууг мэддэг болхоос гадна, хүн дэвшин сайжирч Бурхантайуусан нэгдэж, Бурханруугаа адил мөнхийн чанартай болно гэж тэмдэглэсэн байна.

“{15:4} Амьдарлын мод нь хүнд тустай-“галын хэлээр” (=галын дөлөөр ) цэцэглэдэг: харин гажууд завхай зүйл тэнд ньорвол амин сүнсэнд зөрчил үүсгэдэг.” Библийн Зүйр мэргэн үгс, KJV~
Библийн номонд Бурхан өөрийгөө “галын дөл мэт,галын хэлээр Би та нарт илрэх болно”, гэж их дурдагдсан байдаг.Цэвэр оюуны хүч Кундалини нь хүн дотор сэргэхээр, энэ нь сэрүүнтатуулсан, дүрэлзсэн гал мэт илэрдэг бөгөөд энэ нь хүнд жинхэн цэцэглэлтдотроос нь өгдөг.

“{2:7} Чихтэй бүхэн нь сүм хэрэмд Сүнс юу гэж хэлсэнийг сонсохтун;бүх зүйлсийг даван гэтэлсэн хүнд ньБи, Тэнгэрийн диваажинд орших амьдарлын мод”-ноос идүүлэх болно.” Илчэлт,Библи, KJV~
Олон амьдарлын туршлагаан даван, хүн төрлөхтөнхөгжин дэвшиж, өнөө үед ирсэн хүмүүсд, “амьдарлынмод” буюу Бурханы хүчийг агуулах, дотоод системийгтаниулж хүний сүнсийг тэтгэнэ гэнэ. Үр дүн нь хүнд маш таашалтай бөгөөд хүн тэртүвшинд нь хүрвэл үнэхээр бал бурам идэж байгаа мэт болдог учир, энд идүүлнэгэж тэмдэглэсэн байна.

“{22:14} Сургаалийн зарчмыг биелүүлэгч хэд нь ерөөгдөх болно; тэд амьдарлын мод”-ноос хүртэх эрхтэйболж мөн “хотын хаалгар” нэвтрэж болох зөвшөөрлийг олно.” Илчэлт,Библи, KJV~
Хүн байх, амьдралд тогтох зарчимыг даган эрүүлэсэн мэнд яваа хүн бүрийг ерөөж “амьдарлын мод” Кундалинийг идэвхжүүлж Бурханы хүчнээс олгоно. Мөн тус хүмүүсийн дотоод оюуны хүчийгнь дээшээ, зулайн хүрд, Сахасрара-гаар гаргаж бодит Бурханы хэмжигдхүүнрүүнэвтэрхийг зөвшөөрнө гэнэ. Улмаар бодит Баптисм буюу жинхэн гэгээрэл болдог. (Европынтүүхэн зурагнуудаас мөн харвал гэгээрсэн хүнийг толгойн дээрээ гал мэт гэрэлтэйзурсан байдгийг видеоноос үзээрэй. Учир нь энэ видео цуглуулгыг Европын хүмүүсдзориулж Европ хүн цуглуулсан учир, Библиэс их иш татсан байгаа. Гагцхүү бусадбүх орны түүхэнд үүнийг янз бүрээр тэмдэглэсэн байдаг.)

15.1 Дээрээсүндэстэй, мөчир нь доошоогоо салаалан ургадаг, нуршгүй өгөөжтэй модны талаартэд (мэргэд) яридаг. (тэр модны) Навчис нь шүлэг, магтаал мэт; үүнийг мэддэг хүн Веда мэдлэгийн эзэмшсэннэгэн буй.” ~Багавадгита~ Энэтхэгийн судар
Хүн төрлөхтөн бид нар Дээд хүчнээс, Бурханаасгаралтай бөгөөд мөн хүчээ ч хүртэл дээрээсээ авдаг бөлгөө. Энэхүү хүчээидэвхжүүлснээр бид Дээрээс авсан Бурханы хүчээ доошоо өөрийн үйл хэрэгтээн амьдралдаангаргаж, энэ бүхэн нь гайхамшигтай магтаал уянга болон бид нараар дамжин урсдагийгЭнэтхэгийн гэгээнтнүүд тэмдэглэсэн байна.

15.2 Гуна-гаас тэжээлээ аван, тэр (мод) дээш, доош мөчрөө сагсайлган тэлдэг, мэдрэхүйн тусгагдахуун бол түүний дэлгэрэх соёоололтболдог; тэгээд -тэрдоор -хүний ертөнцөд- өөрсдийн үйлийг бий болгон, үндсээ дэлгэн нахиалуулдаг.” ~Багавадгита~ Энэтхэгийн судар
Гүна гэж 3 янзын сувагнаас үүдэлтэй зан авирыгхэлнэ. Тэгэхлээр бид ямар зан авиртай байна, түүнийг тараана гэсэн утгыг эндхэлнэ. Мөн бид нар өөрийн мэдрэхүйгээр юмсыг олж ойлгон оюунаар нэмж соёолдоггэж бичсэн байна. Улмаар бид хүний ертөнцөд үндсээ ургуулж, энэ ертөнцийгдэлгэрүүлдэг гэсэн утгаар бичжээ.

(амьдарлын модны) 72000 сувагны нэг бүрчлэнд нь тэжээх тос мэт зүйлбайдаг.” ~КшурикаУпанишад~
Бидэнд ийм их олон төрлийн суваг байдаг бөгөөдүүнийг нь тэтгэдэг “хүч” нь тос мэт үйлчилдгийг энд тодруулжээ.

“Тэр үлээхсалхийг явуулдаг нь бол Аллах юм... Тийм маягаар мөн Гэгээрэл-Сэхээрэл ирэхболно.” ~Язгуурт Коран35.9, Хилал хэвлэлийн газар, Истанбул, 94~
Цэвэр оюуны эх үүсвэр, Кундалини хүч нь биднийгивээж, бидэн дотор сэргэхээр энэ нь сэрүүн сэвэлзүүр салхи мэт үлээж сэнгэнсэнурсгалаар илэрдэг. Коранд, үүнийг Аллах өөрөө үүнийг явуулдаг. Хүнд тийм хүч ньидэвхжихээр хүн Сэхээрч, Гэгээрдэг гэж бас захин үлдээсэн байна.

“Тэр ертөнцөөс (Дээд түвшнээс) ирэх амьсгал нь - ирээдүйн анхилуунүнэрийг түгээгч амьдарлынмод”-ны мөчрийг хөдөлгөн доргиож, ариун сүнснүүдийг амилуулах болно.Тэдгээр сүнснүүд нь амилаад бусдыгаа сэргээх болно... тэгээд амьдарлын моднь баярлан баясах болно.” ~Зохар –Мозесийнномноос III, 173 1~
Бурханы хүчийг Аллахын амьсгал, гэж эрт дээрүед мөн хэлдэг байснаас гадна дээр Еврейчүүдийн багш Мозес энд амьсгаа гэждурдсан байна. Энэ хүч нь тэр хүн дотор байдаг “амьдарлынмод” –оор дамжин урсхаар ариун чанартай хүмүүсийнсүнс нь амилна гэж. Тэгээд тийм амилсан сүнстэй – бодь болсон хүмүүс ньбусдыгаа сэргээж.... “амьдарлын мод”нь баярлан баясах болно гэнэ.

Мэдээж олон янзаар энэхүү Кундалинийн талаар хэлж сануулсан байдаг,
зарим хэсгийг та энд дарж үзнэ үү: http://symongolia.blogspot.com/2011/04/mataji-kundalini.html


энэ видеоны ая, дууны үгс хэрвээ танд таалагдсан бол та энд даржүзээрэй:   http://symongolia.blogspot.com/2010/08/blog-post_4828.html




Friday, January 6, 2012

820513 The Left Side: Problems of Subconscious (subtitles), Brighton


Та  лекцийг Монгол хэлээр - доорх орчуулгын дагуу сонсоно уу.


Зүүн тал, доод ухамсрын талаар.  1982.05.13 Брайтон, Англи
Эхний хэдэн минут дууны бичлэггүй гарч байгаа
3:23 минутнаас эхлэнэ
...Эдгээр (сайн/муу зуршилууд) нь таны өсөлтөнд саад болж мөн танд тогтвортой болход тусладаг.
Тэр (нөхцөл байдал, орчноос үүссэн)зуршилууд нь бидний өдөр тутам тааралдах матери-эд зүйлснээс гаралтай байдаг. Хүн эд зүйлсийг хархаар,  түүнийг эзэгнэн түрэмгийлж, үүнийг өөрийн ашгийн тулд хэрэглэхийг хүсдэг. Хүн тэр эд зүйлсийн хэлбэр төрхийг өөрчилж, өөрийн зорилгонд тохируулдаг. Мөн хүн эд зүйлсэнд дасаж эхэлж, түүнийг тухтай байдал, амьдарлын хөтөч, тусламж болгож эхэлдэг. Та - эд зүйлснээс хичнээн их хамаарч эхлэнэ, тэр зэргээр таны байглаараа байх, аяндаа ундрах чанарууд алдарч эхэлдэг. Яагаад гэвэл та амьгүй (үхмэл) зүйлтэй холбоо үүсгэж байгаа учраас. Юмс нь амьгүй болсон хойно бид түүнийг нь өөртөө хэрэглэдэг. Тэр нь амьд байхад нь бид түүнийг нэг их тоодоггүй (жишээ нь амьд байгалийг-орч.) Тэгэхлээр эд зүйлсийг бид өөрсдийн хэрэглээнд ашиглаж эхэлхээр тэдгээрийн амьгүй үхмэл байдал нь бидэнд нэвтэрч, дотор суурьшиж эхэлдэг.
Гэхдээ бид нар яаж амьдрах билээ, гэж хүмүүс асуух байх. Бурхан бидэнд эдгээр эд зүйлсийг хэрэглэж, ашиглуулах гэж өгсөн байхад бид нар эдгээрийг нь хэрэглэх ёсгүй гэж үү? Бид нар эдгээр эд зүйлсээс баяр авах ёсгүй гэж үү? Гэхдээ үнэндээ бид нар үүнээс баяр ч авч чаддаггүй, үнэхээр. Та нар бодь болхоос нааш, та нар ямарч эд зүйлснээс (үнэн утгаар нь) баяр таашал олж чадахгүй. Та нар зүгээр зуршилтай л болох юмуу эсвэл бүүр тэр матери эд зүйлсийн боол болох явдал байдаг - Бодь болхоос өмнө. Үүнд эдийн засгийн үндсэн зарчим бий - ерөнхийдөө хүний хүслийг хэзээ ч хангах боломжгүй гэж. Жишээ нь өнөөдөр та хэвс гм. зүйлстэй болохыг хүслээ, за тэгээд үүнийг худалдаад авлаа гэе, тэгээд тэр авсан хивс чинь толгойн шаналал болон хувирна, яагаад гэвэл энэ таны өмч боллоо, та үүнийг арчилж, тойлох хэрэгтэй болно. (ШМ инээнэ) Тэгээд та үүнийг муухай болгох эсвэл алдахгүйн тулд даатгах хэрэгтэй болно, юун түрүүнд. Тэгээд дараа нь та тэр хивсэндээ нэмж өөр нэг юм авахыг үнэхээр хүсэх болно. Та нэг хивс авсан бол та өнгөрлөө гэсэн үг. (ШМ инээнэ). Тэгээд та дараа нь нэмж юм авах хэрэгтэй болно, дараа нь нэг юм, дараа нь нэг өөр юм....гээд.
Тэгэхлээр, энэ нь таныг хангахгүй байна, энэ нь танд баяр өгөхгүй байна. Матери эд зүйлс нь хэзээ ч танд баяр авчирахгүй. Танд баяр өгдөг зүйл нь бол Амин сүнс юм. Тэгээд хүн хөгжөөд өсөөд ирхээр, та мөн чанараа олоод ирвэл, тэр эд зүйлс бидэнд өөр үнэлгээтэй болон хувирдаг. Эд зүйлсийг үнэлэх систем нь бол маш өөр юм.

Tuesday, January 3, 2012

Humour and Laughter - Хөгжилтэй байх сэдвээр


Хөгжилтэй, инээд хөөртэй байх сэдвээр


Сахажа йогчин нь инээдэггүй ноцтой хүн байх ёсгүй юм.
Сахажа йогчинд зохихгүй нэг зүйл бол – баяр баясаглангүй нухацтай байх хэрэг юм. Та нар инээмсгэлэсэн, хөгжилтэй, --юмсанд баяссан тийм байх хэрэгтэй. Хэрвээ нэг хүн тийм нухацтай баясаглангүй байвал тэр хүн нь Сахажа йогчин биш юм. Би таван минут ч тийм байж чаддаггүй, хамгийн их нь 5 минут л тэгж байдаг байх. Нэг хүнийг загнах хэрэг гарвал, би эхлээд өөрийгөө бэлдэх хэрэг гардаг. Тэгээд би бууж ирээд тэр хүнийг загнадаг. Тэгээд  5 минутын дараа, хэрвээ би өөр тийшээ явчаагүй л бол та нар намайг эргээд л инээгээд байж байхыг хардаг.  -Би өөрөөр байж чаддаггүй.- Эдгээр (амьдралд тохиолдох) бүхийл зүйлс нь - тохуурхмаар хошин зүйлсүүд юм. Тийм учраас хэн ч тийм нухацтай айхтар загнах ёсгүй юм. Энэ бол нэг тэр чухал зүйл юм. Хэн ч нухацтай байх ёсгүй. Та нарын дотор баяр баясгалан байгаа учир та нар ямагт инээмсгэлэсэн,  жаргалтай хүмүүс байх ёстой.
Би та нарын амьдарлыг дэлбээлэх цэцэгсийн узэсгэлэнгээр чимэглэе
Агшин бүрийг чинь анхилуун үнэртэй жаргалангаар дүүргэе!

Бурханлагийн даруу занг харна уу,
Та нарыг ямагт баярлуулж гайхшруулах гэж хичээж
Байгалын хүчиндээ ч, лекцнийхээ хэсэгт ч та нарыг жаргалантай болгох гэж хичээж байдаг..

“Эго” гэдэг тэр мунхаг зүйлсийг бид бүхийл хошин байдалд нь олж харах хэрэгтэй юм. Бүхийл хошин байдалд нь, -нухацтай талаас нь биш. Яагаад гэвэл би та нарыг дахиад буруутай гэмтэй байдалд нь хармааргүй байна. ....Энэ бол тэр амьдрах урлаг юм. Энэ бол Сахажа йогчны амьдрах арга ухаан. Энэ бол яаж хэдэн жижиг/доогуур/ юмсыг аргалж, удирдаж амьдрах - амьдрах урлаг юм. Хэрвээ та нар харвал, би лекц яриандаа маш ноцтой зүйлсийг яридаг, гэхдээ та нарын инээд хөөрөнд (Шри Матажи сэдвийг ямагт хөгжилтэй болгож, муулаж ёжлохгүй ч маш инээдэмтэй талаас нь яридаг -орч.) тэр ноцтой зүйлс нь маш хялбархан та нарт хоногшин тогтдог. Ийм маягаар та нар үйлдэх хэрэгтэй. Яагаад гэвэл хошигнол бол юмсыг урагш нь түлхэдэг , хүмүүсийг гомдоолгүйгээр юмсыг ойлгуулдаг - хамгийн агуй зүйл юм. Ийм маягаар юмс сайжирч өөдөлдөг. 

Sunday, December 25, 2011

1982-0407 Talk on Mental Projection - Тархины тусгалын талаар

Шри Матажийн тархины үйл ажиллагааны талаар хэлсэн үгнээс.
1982.04.07, Лондон хотод Сахажа йогчидод хандан хэлсэн лекцнээс:

Энэ сэдэв бол маш чухал сэдэв байгаа юм. Миний хэлэх гэсэн зүйл бол: Та нар энэхүү тархины үйлдэл, тархи оюуны /тусгалын/ талаар ойлгох хэрэгтэй байгаа юм. Та нарын зүдрэх гол шалтгаан үүнээс л үүсдэг.
Бидэнд ямарваа нэг юмсын талаар лавлах нэхэх хүсэлт ямагт гарч ирж байдаг. Сүнслэгийн талаар - энэ юу юм бэ, тэр нь юу юм бэ гээд асуудаг: “Эх минь, үүний талаар яриач, тэрнийг тайлбарлаач”, гэдэг.
Юу хэлэх гэсэн юм бэ гэвэл, та нар ямагт бодол санааныхаа түвшинд амьдарч байдаг. Жишээлбэл: та нар нэг зугаалганд явах гэж бэлдлээ гэж бодье. Тэгээд бэлтгэхдээ бүх зүйлсийг төлөвлөж, тэгээд маш их зүйлс өөрийгөө хийчихлээ гэж бодон жинхэнэ зугаалган дээрээ очтол  таны төлөвлөж байснаас бүх зүйлс тэс өөр, бүх зүйлс өөр болход танд бүх юм чинь сүйрсэн мэт санагдана, яагаад гэвэл таны бодож төлөвлөсөн чинь үнэн биш толгойнд чинь л байсан болхоор эцэст нь та сэтгэл гонсойх явдал гардаг.
Энэ жишээтэй адил - бидний сүнслэгийн талаар лавлаж хүсэх зүйлс мөн адил ижилхэн байдаг. Жишээлбэл хүн: “Биднийг Бурхан яагаад бий болгосон юм? Яагаад энэ ертөнцийг бүтээсэн юм бол? Яагаад зовлон зүдгүүртэй муухай юмс байдаг юм?” гэж асуудаг.  Тэгээд бид нарын хүсэж, асууж байгаа зүйлс нь харанхуйн оршихуйгаас гарч байгааг бид ер ухаардаггүй. Хүсэлт нэхэлт нь бол харанхуйн байдлаас гардаг болхоос, мэдлэгтэй байхад гардаггүй. Тийм учраас эдгээр харанхуйгаас үүдэлтэй асуулт нэхэлтэнд хариулахад -- ямарч өөрчлөлт гардаггүй. Учир нь ХАРАНХУЙ НЬ ХАРАНХУЙД ХАРИУЛАХАД --- ЮМАНД ЯМАРЧ  ЯЛГАА, өгөхгүй ЯМАР Ч ӨӨРЧЛӨЛТ ГАРДАГГҮЙ бөгөөд  ЭНЭ НЬ ХЭЗЭЭ Ч АСУУДЛЫГ ШИЙДДЭГГҮЙ. Жишээлбэл сохор хүнд, ”энэ даавуу нь ийм өнгөтэй” гэж хэлэх нь ямар нэмэртэй юм? ......Харин түүнийг хардаг болгох нь зөв арга юм. Тэгээд тухайн хүн нь өөрөө юмсыг хардаг болох нь дээр юм.
Жишээлбэл, мөн сахажа йогчид нь  -- нүдээ аньчихаад, энэ даавуу нь ямар өнгөтэй вэ гээд асуугаад байгаатай адилхан явдал эргээд үүсдэг. Энэ нь бол зуршсан заншилын дагуу зүйл юм. ....Би Энэтхэгт нэг сохор хүнийг хараатай болгож өгсөн. Харин маш гайхалтай нь тэр хүн хараатай болсон ч, юмыг, нүдээ аньж мэдэрснийхээ дараа юмсын талаар хэлдэг байсан. Яагаад гэвэл тэр өөрийнхээ хуруунууд дээр хөгжүүлсэн мэдрэмжээ илүүтэйгээр ашиглах зуршилтай байсан бөгөөд хараагаа ашиглаж өгөхгүй байсан. Мөн бас энэ зүйлс сахажа йогчидод тохиолдон, бодь болж зулайгаа нээлгэсний дараа, нүдээ нээлгэж “гэрлийг харлаа” ч өөрдсийн тархины үйл ажиллагааны зуршлаас болж, (бодлоос дээгүүр түвшний) зүйлсийг өөрсдийн тархиараа дүгнэж, тархиараа ойлгохыг хичээх явдал байдаг.
Тэгэхлээр та нар ойлгох хэрэгтэй, ямарваа асуулт, нэхэлт нь -- юмсыг мэддэггүй хүнээс гардаг. Юмсыг мэдээд эхэлвэл асуух юм юу байх билээ? ....Кабира (Энэтхэгийн гүн ухаанч): “Бурхантай нэг болоод ирвэл, юу асууж, юу ч ярих билээ?” гэж хэлсэн байдаг. Харин тархины тусгал/үйлдэл нь таныг ямагт бодит байдлаас зайнд хол байлгаж байдаг маш аюултай зүйл юм. Энэ бол эцэс төгсгөлгүй цагариг мэт, хэрвээ та нар эргүүлэгт нь орвол гарч чадахааргүй тийм айхтар зүйл юм. Тэгэхлээр хамгийн сайн арга нь бол, юун түрүүнд та нар зулайгаа нээлгэж бодь болж, сэхээрсэн хүн, гэгээн хүн болох хэрэгтэй юм. Тэгээд өөрсдийн туршлагаар өөрсдөө харж, өөрсдөө мэдэрч үзнэ үү.
цаашид доорх товчийг дарж уншина уу

 
Тэгэхлээр  та нар асуулт асуумаар байвал, жишээлбэл миний талаар мэдэхийг хүслээ гэж бодье, жишээлбэл Шри Матажи Эхийн Кундалинийн талаар нь бодье гэж бодье, тэгвэл юу болох вэ, ---та нар зүгээр ямарч бодолгүй болно. Зүгээр л хараарай, тийм болно. ....Харж байна уу, ямар ч бодол байхгүй боллоо.... (франц хэлээр орчуулж байсан хүн нь хүртэл дуугуй болчихоор нь) Грегоар орчуулаач. (-гэж Шри Матажи хэлээд инээмсэглэнэ. Йогчид инээлдцгээнэ...)
Гэхдээ энэ зүйл нь зөвхөн, та нар бодь/ бодит сүнстэй болсон учраас ийм юм болж байгаа юм, хэрвээ та нар бодь болоогүй бол та нар үүнийг (тэрхүү бодол үгүй түвшинг, Шри Матажийн Кундалинийг) мэдрэхгүй, --харин энэ юу вэ гээд цаашид асуугаад, нэхээд (бодолдоо эргэлдээд) яваад өгөх байсан. Хэрвээ та нар үүнийг нарийн утгыг нь ойлговол, та нар өөрсдийн тархины асуулт/нэхэлтний үйлд -- үнэн ханамжаа хайхаа болино.
Өдгөө үед элит сэхээтнүүд Бурханы талаар ярих их мода болж. Бурханы талаар биш бол тэдгээр нь ямар нэгэн Дээд Оюун, Тэнгэрийн талаар, сүнслэгийн талаар ярих болж. Ялангуяа архи уусан үедээ ( йогчид инээлдэнэ...) Ялангуяа бүүр төөрөлдчихсөн үедээ, ямар сүнсийг, юуг нь бурхан гээд байгаагаа мэдэхгүй ярьж байдаг. Бүхийл сохорчууд сохорчууддаа хандан ярьж байгаа мэт надаа санагддаг. Сохор хүн хаашаа л таныг хөтлөч аваачих билээ? Тийм учраас Тарака буюу тархины ухаанаар та нар Бурханд хүрэхгүй гэсэн үг байдаг. Тархи нь бол хязгаарлагдмал зүйл юм. Тэгээд мөн адил үүнийг хэлснээр та нар үүнийг дахиад л хэнхэгээр -тархиараа авах ёсгүй юм. (Туйлширч, ухаангүй фанат болох)
Жишээлбэл: “би бясалгал хийдэг” гэдэг. Энд хийгээд байх юу байсан юм? Та нар үүнийг хийх боломжгүй юм, та нар тэр түвшинрүү нь орох хэрэгтэй юм. Франц хэлээр: “би бясалгал –бүтээнэ/ гүйцэтгэнэ/ бий болгоно” гэж хэлдэг. (инээд) Тэгэх боломжгүй юм. Та нар бясалгалд орно гэж байна. Хэрвээ тэр “бодол үгүй мэдлэгийн” түвшинд нь хүрвэл (жинхнээр тэр бясалгалд орно). Тэр бясалгалд нь оруулах тийм түвшинд нь хүрэх хэрэгтэй юм.
Тэгэхлээр энэхүү тархины бодол санааны тусгалыг үүсгэдэг зүйлд бид маш болгоомжтой хандах хэрэгтэй юм,  яагаад гэвэл энэ нь бидэн дотор байдаг –ноён “Эго” гэж бид нэрлэдэг, маш том “аврагаас” гаралтай юм. Тийм учраас үүний талаар санаа зовж эмээх биш, үүнийг сайн олж мэдэх нь чухал юм. Харин “сүперэго”той бол, та өөрөө өөрийгөө зовоож, өөртөө янз бүрийн шаналгаа үүсгэж байдаг. Харин “Эго”той бол, та өөрөө бусдыг зовоож, дарамтлах болдог. Тэгэхлээр, эдгээр бүх хүнд шаардлагагүй, хэрэггүй үйл ажиллагааг зогсоохын тулд та нар - Кундалинийгаа - зулайнаасаа дээш, “Брахмарандра”-наас дээш гаргаж тэнд тогтоох хэрэгтэйг ойлгох ёстой юм.
Өөрийн тархины оюуны үйлдлээр та нар Кундалийнигаа өргөж чадахгүй, үүнийг та нар мэднэ. Мөн (тархиныхаа үйлдлээр Кундалийнийг) зулайнаас дээш тогтоож чадахгүй. Тэгэхлээр, та нар Бурханы аргачлалыг хэргэлэх гэдгийг та нар мэднэ: Кундалийнигаа өөрийн зулайнаас дээш гарч буй түвшинд нь - Сахасрара хүрдэн дээрээ байлгах бөгөөд мөн гарнаас чинь энергийн долгион ялгарч байх ёстой юм. (Бурханы сахил хүртсэн, гэгээрсэн хүний зулайн хэсэгнээс гэрэл буюу гэрлэн цагирган туяа цацардагийг Европын шашны эртний зурагнууд, Мөн Ази өрнөд Арабын түүхэн зурагнууд дээр байдаг -орч.)
Тархины үйлдэл бол маш адармаатай зүйл юм.  Хүн нэг “увдистай” зүйл хэлчихээд өөрийгөө тухайн зүйлэнд маш эрэлхэг зоригтой хандсан гэж боддог. Тэгээд хүмүүстэй мэтгэлцэн, цэц булаалдан тэгээд тэд нар мөн тантай мэтгэлцхэд, та тэр зүйлэнд илүү нэг юм хэлж ялж гарч ирэхлээр, та хамгийн оргилд нь хүрсэн мэт өөрийгөө боддог (йогчид инээлдэнэ). Харин юу олж хожсон байна? Тэр эсрэг хүн юу ч олсонгүй, мөн та ч юу хожоогүй, та юу ч үүнээс хэзээ ч олохгүй.
Тэгэхлээр, юу вэ гэвэл --- бид бүхийл муу зүйлсийг дуусгадаг, тийм хүчтэй хүн болох хэрэгтэй юм. Бүхийл асуултыг зогсоодог, тийм асуулттай байх ёстой юм. Энэ бол та нарын мэддэг тэр Бурханы аргачлал юм. Тэгэхлээр ийм маягийн нэхэлт, асуулт нь --Тэнгэр Бурханруу хандсан байх бөгөөд тийм маягаар та асууж нэхэхээр -- та зүгээр л бодол үгүй болно, (бодлоос дээгүүрхийг мэдрэнэ). Яагаад, яагаад ийм маягийн юм асууж нэхэхээр бид бодол үгүй болдог гэж? ...Яагаад гэвэл тэр түвшин нь чухал юм, тэр түвшин нь, тэр тархины түвшний асуулт нь биш, (тэрхүү сүнийг тэтгэх тэр энергийн) тэрхүү түвшин нь чухал юм. Тэгэхлээр энэ тодорхойлолтыг анхаарна уу – түвшин нь чухал юм. 
Жишээлбэл, хүүхдүүд тэрхүү түвшинд амьдардаг, хүүхдүүд эдгээр асуулт нэхэлтүүдийг чухавчиладаггүй, яагаад гэвэл үүнийг мангар гэж боддог. Хүүхдүүдийн юманд хүрэх, олох арга нь маш энгийн хялбархан, яагаад гэвэл тэдгээр нь утгагүй адармаатай хүндрүүлсэн зүйлсд дургүй учир. Харин боловсролтой, толгойгоо их ажилуулдаг сэхээтэн гэх хүмүүс өөртөө тэдгээр зуршилуудыг бий болгосон байдаг. Оксфорд, Кембриж, Джон Хопкинс гээд Их сургуулиуд...  Та нар тэндээс Бурханыг олохгүй. Тэндээс та нар Бурханыг олсон уу? Та нар тэнд өөрсдийн амин сүнсээ олсон уу?
Тэгэхлээр энэ (дээд хүчтэй холбогдох нь) бол, та нарын элссэн шинэ сургууль бөгөөд та нар энд өөрсдийн арга замчиллаа ч мөн өөрчлөх хэрэгтэй юм.
Нэг удаа Мумбайн йогчид оюунлаг тархитай йогчидын гишүүнчлэлтэй, итгэл даасан гэсэн - удирдах бүлэглэл байгуулсан байсан. (Шри Матажи, йогчид инээлдэнэ, Шри Матажи, чи тэнд нь орсон байсан, чи бас гээд йогчидруу заан инээнэ). Маш том зүйлсийг хийх гэж оролдон тэд тойроод тойроод дороо эргэлдэж байсан... Гэхдээ тэд юу ч хийх гэж хичээлээ, би тэдний акробат нугаралтуудыг хараад инээж байсан. Тэгэхлээр одоо та нар өөрсдийнхөө тархинд итгэх биш, харин өөрийн Амин сүнсэндээ итгэх хэрэгтэй юм. Энэ бол та нарын олж ирсэн, та нарын ойлгох хэрэгтэй шинэ хэмжигдхүүн юм. Та нарын өмнө харж байгаагүй, шинэ гэрлийн тусгалаас харах, шинэ хэмжигдхүүн юм. Үүнийг ойлгоод ирхээр, - яагаад маш олон гэгээнтнүүд мэргэд  ямарч их сургуульд сурдаггүй байсныг та нар ойлгох болно. Тэгээд мэдээж хэрэг, сургуульд сурсан нь бүгдээрээ тэнэг, сургуульд сураагүй нь бүгдээрээ бодь болсон гэгээнтнүүд гэж авч мэдээж болохгүй.. (йогчид инээлдэнэ ШМ инээмсгэлнэ).  Аль ч арга нь таныг Бурханд хүргэхгүй.
Таныг Бурханд хүргэх ганц арга бол таны өөрийн чинь Бурхантай нэгдэх юмсан гэсэн таны өөрийн хүсэл чинь юм. Кундалини чинь өөрөө хүслийн хүч бөгөөд Тэрээр Бурханы хүслийн хүч юм. Тэр та нарыг тийш аваачих болно. Миний өмнө хэлж байснаар, бид зулайгаа нээлгэхээс өмнө, (өөрийн мэдлэггүйн улмаас) Кундалийнигаа маш их гэмтээсэн байдаг мөн бас зулайгаа нээлгэсний дараа ч Түүнийг хайхрахгүйн улмаас бид Кундалийнийгаа гэмтээдэг..
За одоо та нар надаа юм асууж болно гэв. (Йогчид бүгдээрээ инээлдэнэ, яагаад гэвэл Шри Матажи юм асуух хэрэггүй гэж өмнө ярисан учир)
Нэг залуу асуулт тавина: ( духны цаана байдаг, 3 дахь мэлмий гэж нэрлэдэг) Агьяа чакра-руугаа төвлөрснөөр, Агьяа чакранаасаа бид Кундалини (цэвэр оюун, Ариун сүнсний) урсгалыг нэмэгдүүлэх боломжтой юу?
Шри Матажи: Агьяа чакра-наас уу? Хэзээ ч үгүй! (Ингэж духан дахь 3 дахь мэлмийн хүрдрүүгээ төвлөрснөөр) та нар сэвтэх, шүглэлд автах боломжтой. Та нарт би нэг юм хэлье, Тантрикаар хичээллэдэг хүмүүс bhoots буюу үхсэн сүнснүүдийг яаж өөрлүүгээ оруулдагийг мэдэх үү? Өөрсдөө тэднийг ашиглахыг тулд яаж оруулдагийг нь мэдэх үү? Тэд нар өөрсдийн зулайг нээлгэлгүйгээр, зулайн хүрд Сахасрара нь хаалттай байхад, өөрсдийн духны Агьяа чакрагаар ямар нэгэн юмруу төвлөрдөг,. Энэ нь лааны гэрэл байж болно.. тийм юмруу духныхаа хүрднээс хүчлэн төвлөрдөг. Тэгээд тэд нар хүчлэн, Агьяа чакраандаа дарамт үүсгэхээд юу болох вэ? Агьяа чакраа нь нээгдээгүй байхад үүнийг хийхээр, тэр хүчлэлээр тэр Агьяа чакраны гол нь нээгдэхгүй учир, нэг бол зүүн тийш юмуу нэг бол баруун тийш хүчлэгдсэн хүчээр баруун юмуу зүүн ертөнцрүү ордог. Тэгээд та нар ертөнцийн нийт доод ухамсарлуу ордог, “subcounscious”, “supraconscious” -2 ертөнцрүү ордог. (төвд байдаг, дээд ухамсарлуу биш, “Super” юмуу “Supreme” conscious-руу биш) Эдгээр ертөнцөөс авах энерги бол хүнд зүгээр л салгануур саа өвчин өгдөг, тайван биш, хүнийг дотроос нь чичрүүлдэг (эцэст нь унаж татдаг өвчинтэй болох юмуу солиотой эрүүл бус сэтгэцтэй болгодог).
Нэг хүн надаа, Мумбайд явж байгаад нэг Сахажа йогчинтой тааралдсан чинь түүний дэргэд тэр анир чимээгүйд умбасан гэж хэлсэн. Би “ өө, тийм үү, тэр тухай би мэдэх хэрэгтэй юм байна” гэж би хэлсэн. Гэтэл тэр Агьяа хүрдэндээ сэвтчихсэн хүн байсан. Тэр өөрийн духан дээрээ Сай Натх гэгээнтэн эд нарыг хүмүүсд үзүүлдэг байсан юм байна лээ, би үүнийг талаар мэдээгүй байсан. ---Энэ бол хүнийг шууд – өөрийнх нь мэдэлтэй ухамсарнаас шууд гаргадаг шүглэл байсан бөгөөд хүн шууд аниргүй байдалд гэнэт ордог тийм арга байсан. Ийм аргыг маш олон багш нар хэргэлдэг бөгөөд тэд энэ духны Агьяа чакра-г эргүүлэн хүн тэр байгаа байдлаасаа шууд гаран аниргүй мэт байдалд ордог, яагаад гэвэл үхсэн сүнс тэнд нь үйлддэг учир. Гэхдээ эдгээр хүмүүс нь эцэстээ эпилепс (ухаанаа алдаж, татдаг) өвчтэй болдог буюу галзуугийн эмнэлэгт төгсдөг. Иймэрхүү юмыг өмнө нь сонирхож байсан хүмүүс Сахажа йоганд ирлээ ч тэгж их өсөж чаддаггүй.
Тэгэхлээр хүн ойлгох хэрэгтэй, амар амгалан, аниргүйн байдалд хүн бодит байдлаас цугтааснаар (бодит ухамсраа орхисноор) хүрэхгүй. Бодит байдал бол үнэндээ өөрөө амар амгалан юм. Хэрвээ та (бодит байдлын) зах/хязгаарт ирчихсэн бол та мэдрэхгүй, харин хүртээмжтэй талбар дээр нь байвал та амар амгалан, энх тайванг мэдрэх болно. Харин хүн зах хязгаар дээр нь зогсож байж, ямар нэгэн аниргүйн чимээгүйд орвол, та зах хязгаараасаа хүртэл хэтэрчихсэн, гарчихсан байгаан тэмдэг юм.
Тэгэхлээр, хүн Агьяа чакра, (3дахь мэлмийн) хувьд маш болгоомжтой байх хэрэгтэй юм. Эдгээр зүйлсийг сонирхох хүсэл танд үүсдэг шалтгаан нь бол, Агьяа чакра нь танд ямар нэгэн өмнө үзээгүй туршлага өгдөг учир хүн үүнийг хөөцөлддөг. Төв байдлаасаа гарчихлаар хүмүүс гэрэл харж эхэлдэг..Хүн тийм байдалд орхоор маш олон юмс харж эхэлдэг, гэхдээ энд хараад байх зүйлс юу байна? Та юмнаас холдоод хархад, та тэр тухайн зүйлнээс (гэрэлнээс) гадна (өөрөө гэрэл биш) байна гэдгээ л харж болно. Эдгээр бүх туршлагуудаа орхих хэрэгтэй. (хүн гэрэл  харах эсвэл аливаа зүйлсийг хүн хардаг үздэг болох нь төв /хөгжлийн/ шугамнаасаа уначихлаар, амьдарлыг гаднаас нь хардаг болох буюу өөрөө гэгээрлийн оршихуйгаас гарсан учир гэгээрлийн гэрлийг гаднаас нь хардаг болдог. Өөрөө гэрэлтэй болвол, тэрхүү гэрэл нь дотроо бий болдог, тэр гэрлийг эрүүл хүн нүдээрээ харахгүй харин дотроо цэвэр энергийн мэдрэхүйн долгионоор мэдэрдэг -орч.
Зөвхөн жинхэн мэдрэмж бол, танаас өөрөөс чинь тэр Чайтанья Лахари гэдэг сэрүү татуулсан цэвэр энерги гарнаас чинь гарч, өөрөө энэ тэндгүй тэрхүү энергийг өөрлүү чинь орохыг дотроо мэдрэх байдал юм. Зулайнаасаа болон гарнаасаа ялгаран гархыг  мэдрэх буюу заримдаа үүнийг та хөлнийхөө улнаас ялгархыг мэдэрч болно.
Эдгээр - нэг зүйлрүүгээ төвлөрөх янз бүрийн дэггүй-илбийн аргуудыг хийхийг бүү оролд. Эс  тэгвээс та сараалжин шүүр шиг өөрлүүгээ үхсэн сүнснүүдийг оруулах аюултай болно.
Та нар өөрсдийн Кундалийнийгаа (өөрийн зулайн хүрд) Сахасрара-гаар дээш гаргах хэрэгтэй юм. 
(Шри Матажи духаа заагаад-) Энэ бол цонх юм. Цонхоороо гарах гэж бүү тэмүүл, учир нь  өөрийгөө гэмтээх болно. Та нар (Шри Матажи зулайгаа заана) энд байдаг хаалгаараа гарах хэрэгтэй юм. (йогчид инээлдэнэ, ШМ инээмсэглэнэ). За юу?
Йогчин асуулт тавина: Яаж анхаарлаа Агьяа чакранаас дээш барих вэ?
Шри Матажи: Яаж анхаарлаа Агьяа чакранаасаа дээш барих.... Санскрт хэлээр нэг ийм “нээти” гэдэг үг байдаг (ШМ Санскритаар үгс хэлнэ). Таньруу ямар нэгэн бодол орч ирээд байвал, та түүнийг хараад “нети” - үгүй, энэ биш, хэрэггүй –“нээти” гэж хэлээд орхих хэрэгтэй. Яагаад гэвэл та нар бодь болсон сүнстэй хүмүүс учраас – энэ - үгүй, “нети” гэж хэлбэл, үйлчлэх болно, үүнээс өмнө биш, энгийн хүмүүсд юмуу холбоо нь тасарсан байхад энэ нь үйлчилдэггүй. 
За, одоо таны Кундалини чинь дээш гарчихлаа. Та нар зүгээр өөрсдийн бодлоо гаднаас нь хар, тэгвэл тэдгээр бодлууд нь намдаж алга болно. Мөн бас үндсэн асуултууд байдаг. Та хэрвээ: “Бурхан гэж байдаг юм уу?” гэж асуувал... Үнэмлэхгүй чанартай, эрхэм дээд үндсэн мөнхийн чанартай асуултыг та зулайн хүрд чинь нээгдсэний дараа тавьбал, - дахиад хэлье, энэ нь зөвхөн бодь болсоны дараа энэ нь биелэх боломжтой ---Та тийм асуултууд тавьбал, таны анхаарал чинь дээш гарч ирэх болно.
Та нарын анхаарал чинь хаана байна? Хүмүүс заримдаа: “Эх минь энэ зүйлийг охиндоо авбал зөв үү?” гээд энергээ шалгадаг... Тэгээд “Эх минь энэ ажилд орох нь уу, үгүй юу, энэ ажил надаа тохирох уу, үгүй юу?” гэдэг. Янз бүрийн утгагүй зүйлс асууж байдаг. Ойлгож байна уу, эдгээр нь ер чухал зүйлс биш юм. Та нар надаас илүү агуй зүйлсийг асуугаач, оргилд хүрэх эрхэм, мөнхийн чанартай асуултууд асуугаач. Яагаад хэнд ч хэрэггүй, өнгөрчихсөн үеийнхээ талаар, хэдэн удаа хүнтэй сууж байсан, хэдэн хүүхэдтэй байсан, хэдэн удаа ямар ажилтай, хэдэн удаа ажилгүй байсан бээ энэ тэр гээд ... гэж надаас асууна вэ? (йогчид инээлдэнэ) Та нар өөрсдийн бүхийл амьдралдаа зөвхөн энэ хэрэггүй зүйлсийг мэдэхийг хүсэж байгаа юм уу? Үүнийгээ та нар Сахасрара-г нээлгүүлснийхээ дараа хүртэл үргэлжлэн давтсаар, ийм зүйлсийг л нэхсээр байх гэж үү?  Яагаад гэвэл, учир нь бидний анхаарал эдгээр зүйлсэнд автсан учраас, бидний “анхаарал” ингэж алдагдаж байгаа юм.
Энэ ертөнцийн хамгийн агуй зүйлс болгоныг нэхэж хүс, тэгвэл таны анхаарал чинь бүхнээс ангид дээш Сахасрара  (зулайн) хүрд рүү гарч ирнэ. Анхаарал чинь таны боол юм, та хаашаа л чиглүүлнэ, та тэнд байх болно. Хэрвээ та бохир доройруу ормоор байвал орж болно. Хэрвээ та хамгийн сүр жавхлант, ариун гэгээн, эрхэм дээд рүү очмоор байвал - очиж болно. Та нар өөрсдийн анхаарлаа чиглүүлж залах хэрэгтэй.
Цаашид асуулт байна уу?
Асуулт: Зулайгаа нээлгэхээс өмнө тарни хэрэглэж болох уу?
Шри Матажи: “Мэдээж хэрэг, зулайгаа нээлгэхгүй бол, харанхуйтай адил юм, та өөрөө бодит сүнстэй болоогүй байж, та өөрөө тэр "утгатай" нь холбогдоогүй байж хийвэл, тэр нь ямарч утгагүй, хүчингүй, хэрэггүй зүйл болно. Жишээлбэл би энэ лааг харанхуй өрөөнд бариад явбал, лаа барисан гээд лаа нь унтраалттай байхад нь би юм харна гэж үү? (йогчид, ШМ инээнэ) Бид нар одоо инээж байна, гэхдээ хүмүүс ямагт тэгж байдаг, хүмүүсийн хийдэг юм бол, үнэндээ  хуурмаг зүйлсийг хийж байдаг. Мөн тэгээд тэр тарниа яаж хэрэглэх юм, аль хүрд нь гэмтсэнийг мэдээгүй байж, алийг нь хаана хэрэглэх билээ. Сурах хэрэгтэй юм.
 

Saturday, December 24, 2011

A Song About Jesus Christ in Marathi Entitled "He Prema Murta Jagi Ale"



   Өдгөө Европын орнуудаар Есус Христийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд. Есүс нь мөн адил Сансар огторгуйн цэвэр Оюунаас хүн болон төрсөн Бурхны нэг хэсэг, Бурхны хүүгийн хувилгаан билээ. Хүний биенд хувилан энэ дэлхий дээр ирч, хүний нүглийг уусгаж, хүний хөгжлийн явцад Агьяа чакра-г нээгдүүлсэн байдаг. Бусдын тусын тулд хэлж байсан үгсийг нь үл ойлгож, өөрийг нь цовдолж байсан хүмүүсийн айхтар ирээдүйг хүртэл өрөвдөж: “Эцэг минь эд юу хийж байгаагаа мэдэхгүй байна, тэднийг өршөөгөөч” гэж үхэхдээ хэлж байсан Есүс, харин хүмүүсрүү хандаж хэлсэн сүүлчийн үг нь бол “Behold the Mother”, “Эхийг олж хараарай” – гэж Кундалинийг мөн сануулан захисан байдаг.


Есус Христосын талаар Сиэтл хотын, Вашингтон мужийн сахажа йогчид дуулж байгааг та нар энэ видео-ноос сонирхоно уу. Энэ дууны үгсийн утга нь:

He Prema Murta Jagi Ale
The form of Love has incarnated on earth.
Хайрын хэлбэр нь газар дээр хувилан төрлөө

Mama Zhale Mana Dhale
My mind is exalted with joy.
Миний сэтгэл баяр баясалд умбан хөөрнө

He Sarva Jagi Sachara le
This love has now spread in the whole world
Энэхүү хайр нь бүхийл дэлхийгээр дэвэн тархжээ хө

1-р бадаг:
Bala Vadana Tava Baghuni Khrista
I see Lord Christ as an eternal child
Христ Бурхныг мөнхийн хүүхэд гэдгийг нь олж харлаа.

Sakala Durita Maya Zhale Asta
When the world was drowning into sins
Энэ ертөнц нүгэл харанхуйд автан унахад

Nava Divya Rupa Jagi Lyale
The new Divine form took birth on this earth
Энэ ертөнцөд шинэ Бурхан хувилгаалан төрлөө

Mama Zhale Mana Dhale
My mind is exalted with joy
Миний сэтгэл баяр баясалд умбан хөөрнө
He Sarva Jagi Sachara Le
This love has now spread in the whole world
Энэхүү хайр нь бүхийл дэлхийгээр дэвэн тархжээ хө

2-р бадаг:

Manamnatha Sakhaya Tujha Para Na
Oh, Embodiment of Love, as I sing your lullaby (Parana is a song used during the ceremony in which a new born baby is given a name)
Өө, Хайрын хувилгаалсан дүр минь бүвэйн дуугаа би чамд дуулья (Parana гэж шинэ төрсөн хүүхдэд нэр өгөх үед дуулдаг дуу)

Vadana Vahile Tava Sanstavana
I offer myself fully through his voice of mine
Энэ дуу хоолойгоор чамд би өөрийгөө өргөе

He Sarva Tule He Didha Le
I surrender everything at your Lotus Feet
Гэгээн өлмийд чинь би бүхийл зүйлсээ даатгая

Mama Zhale Mana Dhale
My mind is exalted with joy.
Миний сэтгэл баяр баясалд умбан хөөрнө

He Sarva Jagi Sachara le
This love has now spread in the whole world
Энэхүү хайр нь бүхийл дэлхийгээр дэвэн тархжээ хө

Monday, December 12, 2011

Сурах дуу

Сахажа йога-г дуу хөгжимгүйгээр төсөлөшгүй, сахажа йогчидын дотроос хязгааргүй  их баяр баясгалан нь хөгжим дуу болон урсан гардаг нь Шри Матажи багшаас уламжлалтай бөлгөө.
Энэхүү зохиосон хөгжим хүний дотоод байдалд маш сайнаар нөлөөлдөг бөгөөд танд хэр санагдахна уу, та доорх клипнүүдээс үзээрэй.


Мөн хүчээ сэргээмээр байвал, Кундалиний сэргээдэг дууг та доорх клипнээс үзэж дагаж дуулж болно.





http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=8YxwAoVtEEM