Thursday, March 3, 2011

Шри Матажи гэгээрлийн энергийн хүрд анхдагч Сахасрараг нээсэн талаар


     Сахажа йогийн үндэслэгч Шри Матажи Нирмала Деви төрөлхөөсөө ер бусын оюунлаг, бүхийл энергийн хүрд, сувгууд нь нээлттэй төрсөн бөгөөд өөрөө ч бусдаас ялгаатай гэдгээ багаасаа мэддэг байсан бөгөөд яаж хүмүүсд өөрийн мэдлэгээ хүргэх вээ гэдгээ бага балчираасаа боддог байсан байж.


Доор богинохон видеонд:
      Шри Матажи - өөрийн хүүхдүүдээ өсгөж насны цээнд хүргэж, тусад нь гаргасны дараа өөрийн Эх хүн, гэрийн эзэгтэйн үүргийг бүрэн гүйцэлдүүлсний дараа, өөрийн амьдарлын бодит үүрэг болох – хүн төрлөхтнийг чөлөөлөх, боловсролд нь хүргэх асуудалруу анхаарлаа шилжүүлсэн байна.
     Нэг удаа 1970 онд, нутгийн тэр хавийн нэг бясалгалын багшийн урилгаар сургалтанд нь очиж суугаад, тэрхүү багшийн оюунлаг нэрийдлийн доор хүмүүсийг хэрхэн хуурч байгааг хараад маш ихээр цожирдолд орон гайхширав. Дэлхийн бүхийл оюунлагийг хайдаг хүмүүс ийнхүү - аюултай багш нарын занганд хууртах түгшүүр энд нүүрлэж байгааг тэрээр ойлгон өөр дотогшоо гүнээ хандан асуудлын шийдвэрийг хайгуулсхийн төвлөрөв. Тэрээр бүхийл шөнө ганцаараа далайн эрэг дээр сууж эргэцүүлэн өнгөрөөв. Тэгээд үүр цайх үеэр, өмнө болсон муухай зүйлэнд дүргүйцэж, дэлхийн хамаг хүмүүсийг өрөвдөн өөрийн энэрэл хайрандаа, хамгийн сүүлчийн гэгээрлийн хүрд болох Сахасрара чакраг бясалган, үнэнийг хайдаг хүн болгон, өөрсдийн гэгээрлийг хүртэх болтугай гэж хүсэмжлэн залбирч, Далд ухамсрын сэхээрлийн төвийг - нийт даяар нь бясалгаж нээгдүүлсэн байна.



(Шри Матажи Нирмала Деви багш нь 1970 оны 5-дугаар сарын 5-нд - бүх нийт хүн төрлөхтний түвшинд - гэгээрлийн хүрд болох Сахасрара чакраг нээж, жирийн түвшний аливаа хүн бүрт дээд ухамсрын талаар мэдлэг олох боломжийг нээгдүүлсэн байна.) Сахасрара энергийн хүрдийг нээсэн билээ. Энэ талаар Шри Матажи өөрийн дурсамжиндаа ярихдаа:

 “(Нийт) Сахасрара нээгдэнгүүт - бүхийл орон зай - асар их “чайтанья” (цэвэр энергээр) дүүрэв тэгээд тэнгэрт үлэмжийн их гэрэл цацран туяарч, улмаар тэр бүхийл гэрэл нь доошоогоо аадар бороо мэт, асар их хүчтэй хүрхрээ мэт газарлуу цутган буухад би ухаан балмагдах мэт болон зөвхөн алмайран бишрэлд автав.
Болж буй зүйл нь үлэмжийн гайхамшигтай сайхан, санаанд оромгүй, гэнэт болсон бөгөөд би үүнийг хараад зог туссан луугаа адил мэлрэн, эрхэмсэг үзэсгэлэнд нь уусан ямар ч үггүй болон ажиглаж байв.
Би анхдагч "Кундалинийг" дээшээ - агуй том зуух ших өгсөн өндийгөөд ирэхийг харсан, тэгээд тэрхүү зуух нь - маш чимээ аниргүй, гагцхүү улаасгасан төмөр мэт олон өнгөөр солонгорч, гал асч байгаа мэт дүрэлзэн гайхамшигтай үзэгдэж байв.
Тийм маянаар "Кундалини" нь (тэр цахилгаан гаргах гэж) нүүрсээр халаадаг тийм агуу том зуух мэт, туннель шиг хэлбэртэй харагдаж байв, тэгээд тэр нь телескоп дуран шиг тэлэн сунж, нэг нэгээрээ гарч ирэн: "ШшуШшшуу! Шшу! Шшут!" -яг ингэж дуугарч байв. Гэтэл бурхад гарч ирцгээн,  бүгд байр байраа олон өөрсдийн алтан сэнтийндээ залран,  бүхийл толгойн хэсгийг өргөж, бөмбөгөр асар мэт өргөн бүхэлд нь (Сахасрараг) нээгдүүлсэн, гэтэл тэр (цэвэр энергийн) "чайтанья" урсаж асгарсан бороо мэт намайг бүхэлд нь нэвчин норгов.
Би энэ бүхнийг хараад - асар их баяр баясгаланд умбаж билээ. Энэ нь яг урлаач хүн, өөрийн урлагийн бүтээлээ хараад санасан нь биелж, хүсэл нь дүүрч бүрэлдсэн адилруугаа би баяр бахдалд автан уярч байв.

Энэхүү үлэмжийн сайхан байдлаасаа би гараад эргэн тойрноо хартал, хүмүүс мөн л хуучин хэвээрээ харанхуй байхыг хараад би туйлын чимээгүй болж эдгээр савнуудыг чулуу биш бал бурмаар л дүүргэхсэн гэсэн хязгааргүй хүсэлд автаж билээ.”
 (7-р энергийн хүрд Sahasrara-г нээгдсэний ойн баяраар Шри Матажи Нирмала Деви Франц-ын Le Raincy хотод 1982.5.5-нд хэлсэн үгнээс )

No comments:

Post a Comment